Хоёр сайдын огцрох асуудлыг УИХ маргааш хэлэлцэнэ

Засгийн газраас хоёр сайдыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн тул хуулийн дагуу Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд УИХ-д өргөн мэдүүлэх болоод байгаа. Маргаашийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх болсон байна. Гэтэл зарим нэг нь Засгийн газрын уг шийдвэрийг болон хуралдааныг хууль бус байсан гэх тайлбарыг хийх боллоо.
Ер нь танхимынхаа гишүүдийг чөлөөлөх, огцруулах асуудал нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал байдаг. Хуульд ч тодорхой заасан байгаа. Тухайлбал, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлд Ерөнхий сайд ямар эрхтэйг зааж өгсөн байдаг. Уг зүйлийн 1.1-д Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, Засгийн газрын гишүүнийг томилох, албан тушаалаас чөлөөлөх, огцруулах тухай саналаа УИХ-д өргөн мэдүүлнэ гэжээ. Хуульд заасны дагуу Ерөнхий сайд дээр дурдсан хоёр сайдыг огцруулах тухай асуудлаар Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр хүргүүлсэн боловч тэрээр тодорхой бус шалтгааны улмаас хариугаа өгөлгүйгээр томилолтоор явсан билээ. Гэхдээ Засгийн газраас Ерөнхийлөгчид асуудлыг танилцуулсан гэж үзэж байгаа бөгөөд тухайн өдөр зарим гишүүнээ огцруулах болсон тухайгаа Ерөнхийлөгчид мэдэгдэхээр Тамгын газраар нь дамжуулан албан бичиг хүргүүлжээ. Харин тодорхойгүй шалтгааны улмаас Тамгын газрын ажилтнууд уг албан бичгийг Засгийн газарт буцаан хүргүүлэнгээ Бид аваагүй шүү хэмээсэн байна. Ингээд Ерөнхийлөгч орон нутагт томилолтоор ажиллахаар явсан байх юм. Ерөнхийлөгч яагаад уг бичигт хариу өгөлгүйгээр ажилтнуудаараа буцаан аваагүй гэж хэлүүлэх болов гэдэг нь сонин. Үүний цаана Ерөнхийлөгчийн ивээн тэтгэгч бөгөөд найз нь Эрэл-ийн Эрдэнэбат гэх мэдээлэл үнэн юм болов уу гэх хардлага төрүүлж байна. Мөн Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд УИХ-аар хэлэлцүүлнэ гэсэн заалт ч хуульд бий. Түүнчлэн Улсын Дээд шүүхийн тайлбарт сайдыг огцруулах асуудлыг Ерөнхийлөгч амаар болон бичгээр Ерөнхий сайдтай санал солилцоно гэжээ. Нэг үгээр хэлбэл, Ерөнхийлөгч сайдыг огцруулах асуудалтай танилцаад өөрийн саналыг л хүргүүлэх учиртай. Түүнээс биш түүний хүлээн авах боломжгүй гэсний зоргоор Засгийн газар шийдвэрээсээ буцна гэсэн үг биш. Уг асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг зөвхөн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх учиртай юм байна.
Түүнчлэн хоёр сайдыг огцруулах үндэслэл байхгүй учраас хуралдаан тасалсан, ирдэггүй хэмээн тайлбарлаж байна гэсэн яриа ч гарсан. Засгийн газрын тухай хуулийн 22 дугаар зүйлд нэг заалт бий. Засгийн газрын гишүүн нь бодлогын асуудлаар Ерөнхий сайд болон олонхи гишүүдтэйгээ санал зөрсөн тохиолдолд огцрох хүсэлтээ гаргана гэжээ. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн дөрөвт Засгийн газрын гишүүн шийдвэр, мэдэгдэл гаргах, аливаа хэлбэрээр албан ёсны байр сууриа илэрхийлэхдээ Ерөнхий сайдын бодлогыг баримтална гэж заасан байдаг. Гэтэл энэ хоёр сайд УИХ дахь эвслийн бүлгээ тараасан гэдгийг бүгд мэднэ. Дээр нь Их эвслийн Засгийн газраа огцруулах санаа агуулж үүний тулд эвслийн бүлгээ тараасан хэмээн учир мэдэх хүмүүс тайлбарлаж буй. Ерөнхий сайд болон бусад сайд нар төр, засгаа тогтвортой ажиллуулж, улс орноо гэсэн сэтгэл өвөрлөж байхад тэр хоёр ийм атгаг санаа агуулж, бодлогыг сөрж байгаа нь тэдний огцрох үндэслэл болохгүй гэж үү.
/Өдрийн сонин 2005-02-02/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button