Хойд Солонгосчууд Монголоос зэсийн баяжмал нийлүүлэхийг хүслээ.

Эдийн засаг нь улс төрийн байдлаас үүдэн хаалттай дэглэмд шилжснээс хойш ард түмэн нь үй олноороо өлсгөлөнд нэрвэгдэж буй Хойд Солонгосын хүн амын амьжиргааг дээшлүүлэх чухал гарц бол экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх явдал гэж тус улсын Гадаад худалдааны дэд сайд Ли Мен Сан өчигдөр хэллээ. Түүний Монголын талынханд тавьсан санал дотор хамгийн анхаарал татсан асуудал нь зэсийн баяжмалын тухай яриа байв. Түүний хэлж байгаагаар манай улс БНАСАУ-д жил бүр зэсийн баяжмал экспортолсноор ард түмнийх нь амьдралыг өөд татахаад чухал нөлөө үзүүлэх аж. Дэлхий нийтийн анхаарлыг цөмийн зэвсэг, цэрэгжилтийн хатуу дэг жаяг бүхий иргэншлээрээ татаж буй хойд Солонгос өргөн хэрэглээний бараа, хүнсний бүтээгдэхүүнээ дотоодын үйлдвэрлэлээрээ хангадаг. Импортоор нэг ч бараа оруулж ирдэггүй орон гэж мэргэжилтнүүд дүгнэдэг. Тус улсын Гадаад худалдааны дэд сайд Ли Мен Сан энэхүү дүгнэлтийг өчигдөр Улаанбаатарт эхэлсэн Засгийн газар хоорондын хамтарсан хуралдааны үеэр тавьсан илтгэлдээ дурдсан юм.
Монгол Улс, БНАСАУ-ын Засгийн газар хоорондын эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан,техникийн хамтын ажиллагааны зөвлөлдөх комиссын зургадугаар хуралдаан Улаанбаатар хотноо өчигдөр ийнхүү эхэллээ. Солонгосын дайнаас хойш үзэл бодол, нийгмийн эрс өөр тогтолцоонд хуваагдсан Өмнөд, Хойд Солонгос улс одоогоос таван жилийн өмнө хоёр улсыг холбосон төмөр замаа сэргээн зассан аж. Энэхүү төмөр замыг ашиглан Монголоос экспортын бараа нийлүүлэх боломжтой. БНАСАУ-д дэлхийн жишигт нийцсэн төрөл бүрийн автомышины тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг. Солонгост үйлдвэрлэж буй машинуудыг гадаадад экспортлох гарц хайж байгаагаа Монгол Улсын Үйлдвэр, худалдааны дэд сайд тэргүүтэй төлөөлөгчдөд Хойд Солонгосын төлөөлөгчид илэн далангүй ярьж байлаа.
Манай улс 1957 оноос БНАС АУ-тай худалдаа хийж эхлэн цагаан будаа, алим зэрэг өргөн хэрэглээний бараа, арьс шир идээлэх химийн бодис, цахилгаан дамжуулах утас зэрэг барааг авч хонины халуун угаалгын ноос, хурганы ноос, улаан буудай, хаягдал төмөр, хөнгөн цагаан зэрэг барааг нийлүүлж байжээ.
2004 онд Монгол Улс БНАСАУ-тай хийсэн нийт бараа эргэлт 192,1 мянга орчим ам долларт хүрснээс гадна 175,3 мянган ам долларын бараа нийлүүлсэн юм байна. Эдгээр нийлүүлсэн барааны ихэнхийг лаазалсан махан бүтээгдэхүүн, загас, түрс, хонины самнаагүй ноос эзэлж байна. БНАСАУ ч мөн онд чанамал жимс, самрын бэлэн бүтээгдэхүүн, ундаа зэрэг нийт 16,8 мянган ам .долларын бараа манайд импортолжээ. 2002 онд Пхеньянд зохион байгуулсан Засгийн газар хоорондын хамтарсан комиссын тавдугаар хуралдаанаар хоёр тал жижиг, дунд үйлдвэр, хүнс хөдөө аж ахуй, барилга, дэд бүтэц, уул уурхайн чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон юм байна. Гэвч 2002 оны аравдугаар сард Пхеньянд хийсэн тавдугаар хуралдааны шийдвэрийг аль ч тал биелүүлээгүй. Нэг үгээр хэлбэл, асуудалд хайнга, хариуцлагагүй хандсан. Энэ удаад БНАСАУ, Монгол Улс хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар дорвитой алхам хийх хэрэгтэй гэж ноён Ли Мен Сан өгүүллээ. Мөн тэрээр хоёр улсын гадаад валютын нөөц тийм ч сайнгүй. Засгийн газрын төсвөөр валютын зах зээлийг өргөжүүлэх ажил зохион байгуулмаар байна гэсэн санал илэрхийлэв. Түүний ярьснаар БНАСАУ-д нэр нөлөө бүхий валютын арилжаа эрхэлдэг гурван том компани байдаг юм байна.
БНАСАУ-ын Гадаад худалдааны дэд сайд Ли Мен Сан тэргүүтэй төлөөлөгчдийн айлчлал хоёрдугаар сарын дөрөвний өдөр хүртэл үргэлжилнэ.

/Ардын эрх 2005-02-01/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button