Yсрэхийн өмнө эргэн тойрноо сайн хар

Ким Ир Сен гэж хэн байв?
Сталин, Мао Зэдун нарын хойт дүр байв уу? Олон түмэн огт мэддэггүй байсан энэ хүн яагаад Москвагийн ивээлийг хүртэв? Түүнийг ийн ивээсэн нь тохиолдлын хэрэг байв уу, эсвэл бодож төлөвлөсөн үйлдэл үү? Эцэст нь Ким Ир Сенийг шинэ улсын төрийн тэргүүн болгох ажлыг хэн гардан зохион байгуулж эхний жилүүдэд түүнд хэн тусалж, зөвлөж байв?

1945 оны наймдугаар сарын эцсээс Ким Ир Сенийг мэдэх, түүний улс төрийн үйл ажиллагааг ажиглаж, гол үе шатуудыг нь судалж явсан Григорий Меклер гэдэг хүн хагас зуун жил дуугүй явснаа 95 нас сүүдэр зооглоод сая л нэг юм хэл оров.
Чөлөөнд байгаа хурандаа Григорий Копович Меклер 1909 оны зургадугаар сарын 26-нд Беларусьт олон хүүхэдтэй айлд төрсөн байна. 1933 онд Дорно дахины судлалын институтэд орж нэг жил болохдоо япон, англи, герман хэл сурчээ. Ингээд Алс Дорнодын цэргийн байгууллагад хэлмэрчээр томилогдов.

Түүний ярих нь Хабаровскийн ойролцоо байсан манай нэг бригад Хятад, Солонгосын хоёр батальоноос бүрддэг байлаа. Солонгосын батальоныг нь Ким Ир Сен командалж байсан юм.
Тэр бас хятад нэртэй, хятад хэл сайтай, оросоор бага зэрэг ярьдаг байлаа. Бид танилцаад ярилцаж байхад сэтгэн бодох чадвар сайтай, үйл явдалд дүгнэлт хийхдээ сүрхий болох нь анзаарагдсан юм. Бас шаардлага өндөртэй, анхаарал халамжтай, цэргүүддээ ихэд хүндлэгддэг болохыг нь мэдсэн. Ким Ир Сений талаар юу олж мэдсэнээ би Алс Дорнодын фронтын командлагч байсан маршал Кирилл Мерецковт илтгэдэг байсан. Хожим нь Ким Ир Сенийг гол хүн болгохоор сонгоход миний тэр илтгэл шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн юм билээ. Нэг удаа тэрбээр маршал дээр ороод гараад ирэхэд энгэр дээр нь Улаан тугийн одон байхыг бид харсан юм. Харин Сталиныг нас барсны дараагаас Хойд Солонгосын удирдагчийн шагнуулсан энэ одонгийн талаар дуугарахаа больсон нь гайхалтай.

…Ким Ир Сен батальоны даргын хувьд Зөвлөлтийн командлалын зүгээс удаа дараа муугүй үнэлгээ авдаг байв. Ер нь ч энэ үеэс л манайхны хараанд өртсөн юм даг. Зарчимч, эмх цэгцтэй, захирагдагсаддаа шаардлага өндөртэйгээрээ бусдаас ялгардаг байсан. Тиймээс ч 88 дугаар бригадын солонгос хүмүүс дотроосоо хамгийн өндөр албан тушаалтай нь байж, Зөвлөлтийн улаан армийн албан хаагчийн мөрдэс зүүсэн солонгосчуудынхаа нэг ёсны удирдагч нь болж байлаа.

Түүний хятад нэр нь Цин Жичен. Хувийн хэргээс нь үзвэл 1912 оны дөрөвдүгээр сарын 15-нд ядуу тариачны гэрт төрсөн, Ким Сон Чу гэдэг нэртэй байж. 1919 онд Японы эсрэг бослого дарагдахаар эцэг, эхийнхээ хамт Манжуурт ирсэн байна. 1930 онд Хятадын Коммунист намд элсч партизаны хөдөлгөөн зохион байгуулалцаж явахдаа Ким Ир Сен гэдэг нууц нэр хэрэглэж байжээ. 1942 оны эхээр отрядынхаа үлдэгдлийг аваад Зөвлөлтийн нутагт орж ирсэн. Хабаровскийн явган цэргийн сургуулийн хурдавчилсан курсийг төгсч офицер болсон. Тэгээд Алс Дорнодын фронтын тусгай буудлагын 88 дугаар бригадын I батальоны даргаар 1942 оны долдугаар сарын 21-нээс 1945 оны есдүгээр сарын гурван хүртэл ажилласан юм.

…Ким Ир Сенийг Улаан тугийн одонгоор шагнасны дараа маршал Мерецков намайг дуудаад Наад хүнтэйгээ ажилла. Олон жил эх орноосоо хол байсны эцэст одоо л Умард Солонгост очих боломж түүнд олдлоо. Түүнийг тэнд хэн ч мэдэхгүй, өөрөө ч тэнд таних хүнгүй амьтан. Түүнтэй хамт улс орноор нь явж газар нутагтай нь ч, хүн ардтай нь ч танилцуул. Ингэх нь та хоёрт хоёуланд чинь ашигтай байх болно гэв. Солонгост бид тус тусдаа очсон. Манай 25 дугаар армийн штаб, улс төрийн хэлтэс байрлаж байсан Пхеньян хотод би түрүүлж оччихоод Ким Ир Сенийг тосч авлаа. Тэр үед Америкийн армийн 24 дүгээр корпусын командлал Ли Сын Маныг өөрийн төлөөний хүнээр Солонгосын хойгт томилчихсон байлаа. Тэр хүн 1945 оны аравдугаар сарын 16-нд Сөүлд ирсэн юм. Тэгэхэд Хятадын коммунистуудын эрчим чадалтай залуу төлөөлөгч, Улаан армийн тагнуул, ахмад цолтой байсан Ким Ир Сенийг Умард Солонгост тахин шүтүүлэх идэвхтэй арга хэмжээг Москва авч байв. Солонгосын ард түмний домогт баатар, Солонгосын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэгчийг алдаршуулан дуулах зааврыг тус хойгийн умард хэсэгт байсан Зөвлөлтийн цэргийн бүх ангийн улс төрийн байгууллагуудад өгсөн байлаа.

Ким Ир Сенийг Солонгосын олон түмний өмнө анх гаргах ажлыг 1945 оны аравдугаар сарын 14-нд Пхеньянд болох цуглаан дээр маш сүртэй хийхээр 25 дугаар армийн командлал, улс төрийн хэлтэс тэр аяараа хөдөлсөн байв. Чухам энэ үеэс л Солонгосын улс төрийн эрх мэдлийн оргилыг Ким Ир Сен эзлэх үйл явц эхэлсэн юм.
Ким Ир Сентэй хамт би бүтэн жил ажилласан. Эрх мэдлийг гартаа авах анхны алхмуудаа хийхдээ тэрбээр бидэнтэй зөвлөлгүйгээр огт хөдөлж байгаагүй юм. Өглөө бүр би түүн дээр очиж ажлаа хамтран төлөвлөнө. Надтай хэзээ ч маргаж, зөрөлдөж байгаагүй. Ямар ч байсан тийм тохиолдлыг би санадаггүй юм. Сталиныг бурханчлан шүтнэ. Умард Солонгос ЗХУ хоёр мөнхийн ах дүү. Сталин бид хоёр ч бас… гэж ярина.
Ким Ир Сен бол оросуудын гаргаж ирсэн хуурамч хүн. Тэр жинхэнэ солонгос хүн биш гэх мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ли Сын Маны дэгдээсэн шуугианд өгсөн хариулт санаанд минь их тод үлджээ.

Партизаны отряддаа ихэд хүндлэгдэн хайрлагдаж байсан дайчин андаа амь үрэгдэхэд бусад нөхдийнхөө адилаар түүний дурсгал болгож нэрийг нь өөртөө авсан тухайгаа Ким Ир Сен надад ярьж байсан юм. Харин төрөл төрөгсдийнхөө тухай юм хэлээгүй. Түүний талаарх аливаа эргэлзээг тайлах зорилгоор бид Пхеньянаас 10 км зайд байх Ким Ир Сений төрөлх тосгон руу нь залуучууд, сэтгүүлчдийн явган аялал зохиож байлаа. Биднийг тэр хавийнхан бүгд угтсан юм. Тэр дороо идээ будаа бэлтгэж найр наадам болох нь тэр. Харийн нутагт олон жил болсон Ким тэгэхэд нас өндөр болсон өвөө, эмээ, дүү гуравтайгаа уулзсан. Бусдыг нь япончууд устгасан байсан. Энэ уулзалтыг харуулсан фото зургийг сонинуудад хэвлэсэн. 17 настай үеэл дүүгээ Ким Ир Сен авч яваад тэр дор нь Солонгосын залуучуудын холбооны Төв хорооны нарийн бичгийн даргаар тавьчихаж байлаа. Тэр үед Ким Чен Ир ердөө гурван настай байв. Би түүнийг гар дээрээ тэвэрч явсан сан. Намайг Москва руу буцах болоход Ким Ир Сен Надад Та ямар зөвлөгөө өгч үлдээх вэ? гэж асуухад нь би Yсрэхийн өмнө эргэн тойрноо сайн хар гэсэн алдартай англи үгийг хэлсэн юм.

Р.ЖАРГАЛАНТ

/Өнөөдөр 2005-02-01/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button