Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн шинэчлэлтийг 2006 онд багтаана.

Манай улс 21 аймаг, 360-аад сумтай. Харин энэ тоо удахгүй өөрчлөгдөх нь ээ. Тодруулбал, дөрвөн аймаг, ер гаруй сумтай болох бололтой. Ингэснээр улсын төсвийн ачааллаас 60 тэрбум төгрөг хөнгөрөх тооцоо бий гэнэ. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн шинэчилсэн зохион байгуулалтын асуудлаар УИХ, Засгийн газраас зохион байгуулсан ярилцлагууд саяхан дараалан болов. Яригдан буй асуудлаар УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албаны зөвлөх Ч. Сэндэнпүрэвтэй ярилцлаа.

Говьсүмбэрийнхэн Тэгвэл Улаанбаатарын нэг дүүрэг болно гэсэн санал гаргаж байжээ.

-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийг шинэчлэн зохион байгуулахтай холбогдуулан ШУА, Бүс нутаг, тогтворгтой хөгжлийн хүрээлэнгийн эрдэмтэд баруун, зүүн, хангай, төвийн дөрвөн бүсээр явж судалгаа хийжээ. Бүс бүрт төсөлтэй, нэг бүс 8-16 эрдэмтэн оролцсон өргөн хүрээтэй, удаан хугацааны судалгаа хийсэн байна. Ингэхдээ бүс нтугийнхаа бүх сумдаар явж, иргэдтэй уулзан, газар нутаг, цаг уур, байгаль орчны байдалтай нарийвчлан танилцжээ. Тухайлбал, нуур, голууд ширгэж байгаа эсэх, цөлжилт ямар байдалтай, эдгээр нь нутаг орны цаашдын зохион байгуулалтад яаж нөлөөлөхөөр байгааг судалсан юм байна. Шинэчилсэн зохион байгуулалтыг хийхдээ 2003 онд УИХ-аас баталсан Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг үндэс болгож, эдийн засгийн бүсчлэл, бүлэг суурингийн тогтолцоотой нягт уялдуулан одоогийн аймаг, суурингийн зах зээлийн багтаамж, хөгжлийн хүрсэн төвшин, хэтийн төлөвийг харгалзах хэрэгтэй гэдэг дээр эрдэмтэд, УИХ, Засгийн газар санал нэгтэй багаа аж. Мөн аль болохоор дэд бүтцийн хөгжил ялангуяа, босоо, хэвтээ тэнхлэгийн замын нөлөөлөл, цаашид баригдаж болох төмөр зам, ойрын үед хийгдэх томоохон хөрөнгө оруулалт , шинэ хот суурин үүсэх нөхцөл байдлыг урьдчилсан судалгаагаар тогтоох шаардлагатай гэж үзэж байгаа юм. Түүний зэрэгцээ нүүдлийн соёл иргэншлийг орчин үеийн соёл иргэншилтэй уялдуулах, түүх соёлоо хамгаалах, газар нутгаа эзэнгүйрүүлэхгүй байх, бүсүүдийн хилийн цаад таталцааг бодолцох талаар яригдаж буй. Асуудал шийдэгдэх үед дөрвөн аймаг, ер гаруй томсгосон сумтай байх тухай яригдаж байна. Барилга, хот байгуулалтын яам уг судалгааны ажилд нэлээд идэвхтэй оролцож байна. Бүх талын нөхцөл бололцоог харгалзаад сумуудыг хэрхэн томсгох талаар хийсэн нарийн судалгаа хэдийн гарчээ.
Ойрын үед дээрх сэдвээр нэг бус ярилцлага хийж, эрдэмтэд ШУА дээрээ бүс тус бүрээр дахин нухацтай хэлэлцэх юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар томилогсдон комисс Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн шинэчилсэн зохион байгуулалтын талаархи үзэл баримтлалыг энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний наана бэлэн болгоод өргөн барих даалгавартай аж.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн шинэчилсэн зохион байгуулалтын талаар ерөнхийдөө хориод жил судалгаа хийснээс сүүлийн 7-8 нилээд идэвхтэй судалгаа хийгдсэн гэж үздэг юм байна. Өмнөх дөрвөн жилд Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаа баталж чадсанаар ажил ихээхэн урагшилжээ. Нэг улс төрийн хүчин төр, засгийн эрх барьж буй нөхцөлд шинэчлэлийн асуудлыг хэрэгжүүлэх боломжгүй байсан аж. Улс төрийн тэнцвэртэй шинэ нөхцөл байдлыг ашиглаж дээрх ажлыг хэрэгжүүлэх нь оновчтой бөгөөд тэр тусмаа 2006 оны наана багтаах хэрэгтэй гэж байна. Ийнхүү хугацаа заасан нь 2008 оны сонгууль дөхөөд ирэхээр улс төртэй холбогдох болно хэмээн үзэж байгаагийнх аж. Улс төрийн боломжтой холбож яриад байгаа нь Тэр улс төрийн хүчин манай аймаг, сумыг ийш нь ингэж нийлүүллээ гэсэн яриа гарч мэдэхтэй холбоотой байсан бололтой. Урьд өмнө нь ганц нэг сумыг нийлүүлж, салгаж байх үед иргэд сүрхий мэдэрч, таагүй хандах явдал байсан бол эдүгээ улс орон даяараа өөрчлөлтөнд орох тул сэтгэл зүйн хувьд тэс өөрөөр хүлээж авах магадлалтай гэнэ. Жишээ нь , 2003 онд Эрдэнэт-Булган, Говьсүмбэр-Дорноговийг нийлүүлэх талаар судалгаа хийж байсан үеэтэй харьцуулахад дээрх дүгнэлтүүд гарч байгаа аж.
Говьсүмбэрийг өөртөө нэгтгэхийг дорноговьчууд дуун дээр зөвшөөрч байхад Говьсүмбэрийнхэн татгалзаж Тэгвэл Улаанбаатарын нэг дүүрэг болно гэх зэргээр санал гаргаж байжээ.

Сум суурин нэгдэж, томорсноор зах зээлийн харилцаа илүү түргэн нэвтэрнэ.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн шинэчлэлтийг хийхэд болгоомжлох ёстой, сөрөг гэж болох талууд ч бас бий ажээ.Дээрх шинэчлэлт юуны өмнө хүмүүсийн сэтгэл зүйд ихээр нөлөөлнө гэж үзэж буй. Хаа нэгтээ нутаг орон эзгүйрч болох гэнэ. Нүүдэл суудал хийж ирсэн уламжлал, зан заншил, аливаа уламжлал эвдэгдэх тал ч гарч мэдэх ажээ. Иргэний шилжилт хөдөлгөөн, хаягийн бүртгэл шинэчлэгдэж таарна. Сумын төв хаягдахаар шинээр хүүхэд төрөнгүүт бүртгээд авах зэрэг төрийн олон талт үйлчилгээ иргэдээсээ холдож болно. Татвараа олж авдаг өнөөгийн тогтсон системд нөлөөлж магадгүй. Амаргүй тал байх нь үнэнтэй ч ашигтай тал түүнээсээ давуутай гэж эрдэмтэд үзэж буй ажээ. Наад зах нь жар орчим тэрбум төгрөгийн санхүүжилт улсын төсвийн нуруун дээрээс хөнгөрнө гэсэн тооцоо байгаа. Сум суурин нэгдэж, томорсноороо зах зээлийн харилцаа илүү түргэн нэвтэрч, улс орон, бүс нутгийн хөгжил түргэснэ. Хөгжлийнхөө ирээдүйг бодож шийдэх гэж байгаагаараа эл шинэчлэлт хэтдээ олон сайн сайхныг амлаж байна. Судалгаа, төлөвлөлтийн ажилтайгаа зэрэгцүүлээд үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хууль зэрэгт өөрчлөлт оруулах зэргээр эрх зүйн орчныг сайтар бүрдүүлэх хэрэгтэй болохыг Ч. Сэндэнпүрэв яриандаа тэмдэглэсэн. Үндсэн хуулинд наад зах нь орон нутгийн болоод улсын чанартай хот гэсэн ойлголт байхгүй. Нийслэл, аймаг, сум, баг гээд заачихсан тул түүнийг өөрчилж таарна. Эдүгээ 2,000 хүрэхгүй хүн амтай сум олон байгаагийн зэрэгцээ хориод мянган хүнтэй Хархорин, Сэлэнгийн Мандал зэрэг сум байж байдаг. Тэгвэл ганцхан сумынхтай тэнцүү хүн амтай Говь-Сүмбэр аймаг байж байгаа. Сүхбаатарын Эрдэнэцагаан гээд хэдэн сумын нутагтай тэнцэхүйц газар нутагтай сум байдаг юм байна. Хоорондоо 25-60-аадхан км зайтай сумын төвүүд олон аж. Энэ болгоныг судалгааны багууд тун нарийн гаргасан байгаа гэнэ. Тэгэхээр зах зээлд, дэд бүтцээ бараадан, аль сум нь илүү түргэн хөгжих боломжтой вэ гэсэн асуудал ойрын үед шийдэгдэх нь.
Эрдэмтэд аймаг, орон нутагт ажиллахдаа иргэдтэй нэлээд уулзаж Завхан зэрэг аймагт дэлгэрэнгүй хэлэлцүүлэг хийсэн юм байна. Энэ үеэр иргэдийн санаа бодлыг судлахад зах зээлийн нөхцөлд алсын сумын төв бараадаад суугаад байх нь хоцрогдож буй ойлголт гэдгийг ойлгосон нь харагджээ. Тэр тусмаа сүүлийн жилүүдэд Мянганы зам баригдан, дэд бүтэц сайжраад, уул уурхайн үйлдвэрлэл, гадаадын хөрөнгө оруулалтыг түшиглэн шинэ хотууд босч мэдэхээр байгаа лтул хүн амын төвлөрөл алсдаа нэмэгдэх юм. Ийм шинэ нөхцөлийг хүмүүс нааштай хүлээн авч, хүн ам төвлөрөхөөр хөгжил арай түргэн урагшилна гэдгээ мэдэж эхэлж байгаа гэнэ. Наад зах нь алс баруун аймгуудаас эмнэлгт биеэ үзүүлэх гэж заавал Улаанбаатарыг зорих хэрэггүй, бүсийн төвдөө нарийн мэргэжлийн эмчид үзүүлчих боломж бүрдэх жишээний. Тэгээд боловсрол олгох зэрэг бусад үйлчилгээ орон нутагт нь ойртоод ирэх тул засаг захиргаа, нутаг дэвсгэрийн шинэчлэлт иргэдийн ой тойнд ойр дөт бууж байгаа бололтой.
Аймаг нэгдэхээр одоогийн төвүүд орон нутгийн хот гэсэн статустайгаар ялгаагүй хөгжөөд явах бололтой.
/2005.01/Бизнесийн мэдээ/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button