Толгойгүй АН Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох уу

1990-ээд оны сүүлчээр олон намын тогтолцоонд шилжиж, хүмүүсийн эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хуульчилснаар том, бага, гоё сайхан нэртэй олон нам шинээр мэндэлсэн. Гэхдээ тэднээс өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд үзэл баримтлал нь төлөвшсөн, парламентад суудал авсан нь хуруу дарам цөөхөн. Энэ бол намуудад өгч буй сонгогч, гишүүдийн үнэлгээ гэж хэлж болно. Улс төрийн нам гэдэг үзэл бодлын нягтрал бөгөөд улс орныг урагш хөдөлгөгч гол хөдөлгүүр байх ёстой гэж учир мэдэх хүмүүс хэлдэг юм билээ. Харин энэ зарчим манай улсад арай өөрөөр мөрдөгддөг гэхэд хилсдэхгүй. Төрийн эрхэнд гарсан нам, улстөрчид эх орноо бус, эрх ашгаа лавшруулан хөгжүүлэхээс хэтэрч чадахгүй байна. Түүгээр ч зогсохгүй сонгуульд зориулсан шоуны эвсэл байгуулж, дургүйгээ хүрэхээр тарааж сонгогчдыг доромжилдог боллоо. Бас дээрээс нь намынхаа тамга, сандал ширээг булаацалдаж, бие биеэ цусгүй тулаанд дуудаж байх юм. Таван намын нэгдэл бүхий АН-ынхан сүүлийн үед нэг л бишээ. Намын ажил удирдлагуудынх нь ярьдаг гоё сайхан үг шиг байж чадахгүй байгаа нь хэн бүхэнд ойлгомжтой байна. Олон жилийн өмнөөс улбаатай М.Энхсайхан, Р.Гончигдорж нарын зөрчил УИХ-ын сонгуулийн өмнө хүчээ авсан ч олны дунд нэр хүндээ унагаахгүйн тулд нэг гараараа нөгөөг нь бариад өнгөрснийг олон хүн мэдээгүй. Сонгуулийн дараа Р.Гончигдорж АН-ын гишүүдийг аажим аажмаар өөртөө татаж эхэлсэн юм. Тухайн үед АН-ыг даргалж байсан М.Энхсайхан хэт хувийн тоглолт хийж, Үндэсний хэмжээний намыг Эрэл компаниар овоглодог намтай нэг хөнжил-д оруулсан, зарим лидерийг намаа орхиход хүргэсэн зэрэг нь Р. Гончигдорж нарыг дайлаар мордоход хүргэсэн байж болох талтай. Гэвч АН-ын даргын суудлыг эргэлт хийх замаар авсан нь Р. Гончигдоржид ч, АН-д сайн үр дагавар авчирсангүй. М.Энхсайхан өнгөрсөн сард болсон АН-ын ҮЗХ-ны хурлыг дүрмийн бус гэж үзээд шүүхэд хандсан нь байдлыг улам ээдрээтэй болгож орхив. Асуудлын гол зангилаа нь дээрх хурлаас АН-ын даргаар Р. Гончигдоржийг сонгосон явдал юм. Албан тушаалын бялуу хуваалтаас бараг хувь хүртээгүйн дээр намын даргын суудлаа алдсан М. Энхсайхан зүгээр суусангүй. Тэрээр биечлэн оролцож байсан зөвшилцлийг хэмх шүүмжилж, Эх орон-Ардчилал эвслийг татан буулгах шийдвэрт гарын үсэг зурсан билээ. Түүний өшөө авалт үргэлжилж байх хооронд Улсын дээд шүүхийн шүүгч Д. Тунгалаг нэгэн захирамж гаргасан нь олон хүний зүрхэнд шар ус хуруулж орхив. М. Энхсайханы нэхэмжлэлтэй, Р. Гончигдоржийг АН-ын даргаар сонгосон ҮЗХ-ны хурлыг дүрмийн бус эсэхийг шүүхээр шийдтэл АН-ын шинэ болон хуучин удирдлагуудыг намаа төлөөлж үйл ажиллагаа явуулахыг хориглосон захирамжийг шүүгч гаргасан юм. Шүүх хурал хэзээ болох нь одоо болтол тодорхойгүй байна. Нэгэнт тус намыг төлөөлөх эрхийг хаасан болохоор хоёр толгойтой болоод байсан АН толгойгүй болж хувирлаа. Үүн дээр бас нэг асуудал олон хүний анхаарлыг татан байна. Үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон АН удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэх нь эргэлзээтэй болж эхэллээ. Р. Гончигдорж шүүгчийн дээрх захирамжийг үл зөвшөөрч гомдол гаргахаа мэдэгдэж байна. М. Энхсайхан ч мөчөөгөө өгөхгүй нь тодорхой. Маргаан ийн сунжирч, шүүхээр удаан заргалдвал М. Энхсайхан, Р. Гончигдорж нарын Ерөнхийлөгч болох хүсэл биелшгүй мөрөөдөл болон хувирч мэднэ. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуулийг ирэх сарын 23-нд зарлах юм. Тэгэхээр парламентад суудалтай намууд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хүнээ гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 22-ны өмнө тодруулж, албан ёсоор нэр дэвшүүлэх шаардлагатай болж байгаа. Гэтэл Р.Гончигдорж, М.Энхсайхан нарын маргаан УИХ-ын хоёр тойргийн асуудал шиг хэдэн сараар сунжрахгүй гэх баталгаа байхгүй. Тэдний үл ойлголцол бие биедээ тээг болохоос гадна АН-ын түүхэнд гунигт дурсамж үлдээж болох талтай. Яагаад гэвэл дарга, дэд дарга, ерөнхий нарийн бичгийн даргагүй АН Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хүнээ албан ёсоор тодруулж чадахгүй нь ойлгомжтой. Юутай ч АН хэсэг хугацаанд амьгүй болж , Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоох эсэх нь эргэлзээтэй боллоо.
Улсын дээд шүүхийн шүүгч Д. Тунгалагийн гаргасан захирамжийн дагуу АН-ыг төлөөлөх эрхгүй болсон хүмүүсийн нэр.

Хуучин удирдлага
-М. Энхсайхан АН-ындарга
-Л. Гүндалай АН-ын дэд дарга
-Л. Гансүх АН-ын ЕНБ-ийндарга

Шинэ удирдлага
-Р. Гончигдорж АН-ын дарга
-Н. Батбаяр АН-ын дэд дарга
-Б. Мөнхтуяа АН-ын дэд дарга
-Ш. Түвдэндорж АН-ын ЕНБ-ийндарга

Б. Түвшин.

/2005.02.02 Зууны мэдээ /

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button