Монголбанкинд худалдсан алт 100 кг-аар нэмэгджээ

Энэ жил алт олборлолт 74,6 хувиар өсчээ. Өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар аж ахуйн нэгжүүдээс Монголбанкинд 483,7 кг алт худалдаад байна. Энэ хэмжээг өмнөх оныхтой харьцуулахад худалдсан алтны хэмжээ 409,7 кг-аар өссөн үзүүлэлттэй байна Монголбанкинд худалдсан дээрх хэмжээнии алтыг алт олборлогч 14 компани, байгууллага, хувь хүн бүрдуүлсэн аж.
Алт олборлолтоор Гачуурт, Алтан Дорнод Монгол, Шижир алт, Тосон алт, 5м жи эйч, Монросцветмет зэрэг компани тэргүүлжээ. Дэлхийн зах зээл дээр алтны үнэ өндөр байсан манай алтны компаниуд алт олборлолтоо ийнхүү өсгөхөд нөлөөлсөн байна.
Б.БОЛД
(өдрийн сонин 2005-02-03 033)