Сэтгүүлчтэй уулзах нь түүний сүүлчийн хүсэлт байж

Авлаа. Гэтэл надад нэг санал тавив. Хаа холын Завхан аймгаас намайг зориод нэг хүн ирж гэнэ. Гайхав. Бас лавлав. Яагаад гэхээр Монгол даяар ийм олон сэтгүүлч байхад зааөал намайг сонгосон нь анхаарал татав. Түүнийгээ хэллээ. Гэтэл ямар хариулт авсан гээч. Ертөнцийг харах мэлмийгээсээ эгнэгт салсан ч, намайг шударга сэтгүүлч гэж тэр хүн найдаж. Түүнд хүмүүс ингэж хэлж. Хүний амьдрал ахархан болохоор татгалзах арга байсангүй. Уулзлаа. Халуурч байгаагаа тэвчээд юутай ч, түүнийг хүлээв. Оройн 17 цагийн үед гарлаа. Ердийн нэг жип намайг хүлээж байв. Түүн дотор нөгөө хараагүй залуу ахынхаа хамт намайг хүлээж байлаа. Бид түүний ахын гэрт очсон. Өөрөөр хэлбэл, ээжийнх нь төрсөн дүүгийнд гэсэн үг. Ярилцлаа. Үд дунд тэд маргаж. Нэгэнт хорвоог харах нүдгүй болсон дүү нь гомдол мэдүүлж. Ингэж амьдарснаас үхсэн нь дээр гээд л хэсэгтээ цамнасан юм байх. Ах нь хэлжээ. Би чамайг сохолсон биш дээ гээд л. Амьдралд байдаг ердийн нэг маргаан. Ингээд эцэстээ ойлголцохдоо шүүх, цагдаагаар яваад асуудал маань шийдэгдэхгүй нь. Юутай ч, сэтгүүлчтэй уулзаад асуудлаа ярья. Тэгээд л боллоо гэж хүсэмжилж. Тэр ч утгаараа надад хандаж.
Хүсэлтийнх нь дагуу би түүнтэй уулзсаан. 36 настай тэр залуу миний өмнө цагаан таягтны аян шиг гартаа барьсан таягаараа тогшоод л, шатаар маш мэдрэмжтэй явсан. Эгээ л өөрийнхөө амьдралтаи, хувь заяатаи эвлэрсэн хүн шиг харагдсан. Түүнийг хөндлөнгөөс ажихад энэ орчлонгоос тиим ч амархан яваад өгчих юм шиг харагдаагүй. Гэтэл надтай уулзсаныхаа маргааш ямар нэг тайлбаргүйгээр тэр хүн ертөнцийг орхижээ. Харамсалтай санагдаж байна. Түүнийг П. Батбаяр гэдэг байсан. Сэтгэлээ онгойтол яриад л, түүндээ тайвширч, хорвоог харах хоёр нүд нь эгнэгт үгүй болсон ч, ухархайд нь цийлэгнэх нулимс нь эгээ л биднийхтэй адил гялтганаж харагдана лээ. Тэр үед зүрх шимширч байсаан.

ТЭР ХЭН БАЙВ?
Миний өмнө анхан шатны шүүх хурлын материал тэр чигээрээ дэлгээтэй байна. Тээж төрүүлсэн эхтэйгээ, бас өөрийн төрсен дүү охинтойгоо амьдардаг гээд л хараагүй залуугийн намтар үргэлжилнэ. Хүний хорвоод 36 жилийн нүүр үзсэн тэр залуу өөрийн гэсэн амьдрал зохиосонгүй. Тахир дутуугийн II группд байдаг тэрбээр, сард 20000 төгрөгийн тэтгэмж авдаг, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багт оршин амьдардаг. 1968 онд төрсен. 1986 онд арван жилийн дунд сургууль төгссөн. Аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд ачаа зөөгч, дараа нь барилгын байгууллагад нормын ажил хийдэг байсан. Мужааны ажилд сонирхолтой нэгэн байж.
Тэрбээр багадаа адуунд өшиглүүлж, улмаар баруун нүд нь хараагүй болж, хиймэл нүдтэй болсон ч, зүүн нүдээрээ чөлөөтэй уншиж, бичдэг байсан гэнэ. Нялх багадаа авсан гэмтэлтэй нүдээ 21 насандаа авахуулсан ч, өрөөсөн нүдээрээ энэ гэрэлт орчлонг харахад огт түүртдэггүй байсан тухаигаа надад хуучилсанв Гэтэл түүний ертөнцийг тольдсон ганц нүдийг нь 1999 оны наймдугаар сарын 10-нд Тосонгийн босс нэртэй Ууганаагийн төрсөн дүү Т.Баяржавхлан анхлан зодож гэмтээжээ. Хамаатных нь гуйлтаар зохих газарт гомдлоо гаргахаас түр татгалзсан ч, сэтгэлийн угт гомдол тасарсангүй. Тун удалгүй Гаалийн байгууллагын барилга дээр ажиллаж байхад нь үлдсэн ганц нүд нь юм харахаа больж хэсэгтээ бүрэлзээд байж. Улмаар арванхоёрдугаар сарын 31-нд Тосонцэнгэлийн төвд шинэ жилийн баярт урилгаар оролцож байхад нь аймгийн Цагдаагийн газрын дагалдах ажилтан Р.Эрхэмбаяр гэгч согтуугаар зодож, гараараа зүүн талын нүд рүү нь удаа дараа хүчтэй цохисноос гэмтэл нь даамжирч, улмаар орчлонг харах хараагүй болжээ. Өрөөсөн нүдтэй түүнийг газар унагаад өшигчиж байхад нь танхимд байсан олон түмэн Болиоч ээ. Наадах чинь тахир дутуу хүн шүү дээ гэж байж үйлдлийг нь зогсоосон гэдэг. Энэ тухайдаа гомдол гаргаж, шүүх цагдаагаар явсан ч, хэрэг нь эцэслэн шийдэгдэхгүй байсаар өдийг хүрсэн байна. Тэр өдрөөс хойш хараа нь муудан муудсаар гэрэл үзэхээ больж таг сохорчээ.

ХОХИРЛЫГ ХЭРХЭН БАРАГДУУЛАВ?
Хохирогчийн гаргасан өргөдлийн дагуу жил гаруйн дараа анхан шатны шүүх хурал болж, анхлан зодсон Т.Баяржавхлангаас 261324 төгрөгийг гаргуулж, хохирогч П.Батбаярт олгосугай гэсэн ч өдийг хүртэл тогтоол нь хэрэгжээгүй л байна. Р.Эрхэмбаярт Эрүүгийн хуулийн 90.1-д зааснаар гурван жилийн хорих ял оноосон ч, тэр хугацаагаар нь тэнсэн харгалзах ялаар сольжээ.

(өдрийн сонин 2005-02-03 033)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button