Тал нутгийн жаврыг жуулчдаас нуух арга бий

Бас унаган төрх нь харьцангуй бага сүйдсэн байгалийг узэх. Түм буман жуулчин онгоцноос буусан даруйдаа л тээшээ чирэн хөдөө нутгийг үзэхээр яарна. Монголын сайхан оронд тавтай морил. Аялал эхэллээ.
2003 оны Үisit-ээр эхэлсэн Discoүer Mongolia- гийн жимээр жилээс жилд ирэх жуулчдын тоо нэмэгдэж байгаа тухай албаны мэдээ таатай сонсогдоно. Тэгэхдээ тэдний сэтгэлийг чухам юугаараа ингэтлээ татав гэдгийг лавшруулан тунгаавал өөр хэрэг. Аялал жуучлалыг хөгжуүлэх жил хэмээн сүржин зарлах хэрнээ хуний сонирхлыг татах зүйлээр тааруу гэсэн шүүмжлэл энэ салбарынхныг тойрдоггүй.
Зам тээвэр, аялал жуулчлалын яам Discoүer Mongolia-г дахин зарласан. Тэгэхдээ зөвхөн Монгол гэсэн ерөнхий нэрийн дор бус орон нутаг бүрийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөр боловеруулан заримынх нь товыг гаргаж амжжээ. Жуулчлал-Тогтвортой хөгжил хэмээн уриалах энэ хөтөлбөрт орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, аймаг сумын засаг захиргаа болон аялал жуулчлалын компаниудын хооронд хамтын ажиллагаа, зорилтот зах зээлд чиглэсэн сурталчилгаа явуулах зэрэг олон зүйлийг тусгажээ. Мөн аНгасИоп буюу жуулчдыг татах суурь нөхцөлийг бүрдүүлэх талаар ихэд анхаарах аж.
Шинээр төвхнөж буй яамны эхний улирлын хөтөлбөрт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар чамгүй олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Тэд эн түрүүнд Хил хамгаалах ерөнхий газар, Аялал жуулчлалын холбоо, жуулчлалын компаниудын удирдлагатай гурван удаа уулзалт хийжээ.Тэд орон нутгийн аялал жуулчлалын нөхцөл, жуулчдын аюулгүй байдал болоод хил гаалийн хяналттай холбоотой бэрхшээлтэй асуудлын талаар ярилцеан байна. Шинээр төвхнөж байгаа учраас хийж амжаагүй зүйл олон гэдгийг бодолцож яамны зүгээс мэдээллийг цаг алдалгүй дамжуулах бололцоо олгож, харилцан холбоотой байхыг хүслээ. Тэд сансрын хиймэл дагуулын тусламжтайгаар газарзүйн байршил тогтоодог багаж нэвтрүүлснээ танилцуулав.
Тус яамнаас зохион байгуулах эхний улирлын арга хэмжээ нь Тэмээний баяр. Өмнөговь аймгийн Булган суманд болох энэ баяр тэмээг зөвхөн хоёр бөхтэй ховор амьтан гэдгээр нь биш зугаа цэнгэлийн нэгэн хэлбэр байж болно гэсэн санаа агуулж буй. Хэрвээ ийм бодлого амжилттай хэрэгжвэл ноосноос нь илүү ашиг олох боломж бий гэнэ. Тэмээний баяр, мөсний наадам зэрэг арга хэмжээгээр өвлийн аялал жуулчлалын үр өгөөжийг дүгнэж боломгүй. Гэхдээ зөвхөн жуулчдын тоогоор буе дүгнэх буе өвлийн аялал жуулчлалыг жилээс жилд хөгжүүлэх зорилгоор ийм арга хэмжээ явуулж буйгаа тэд онцлов. Хэчнээн сайхан зүйлээр уриалан дуудсан ч хахир хүйтнээс эмээсэн жуулчид манай орныг зорих болов уу даа. Тэгвэл энэ имижээ нууж болохыг яамныхан сануулав. Өвлийн аялал жуулчлалын технологи гэж байдаг аж. Хэчнээн хүйтэн жавар үлээж, халуун нар төөнөж байсан ч жуулчид аялахаар дэлхийг тойрдог. Адал явдалд дурлаж, үзээгүй зүйлээ мэдэрч л байвал тэдний аяллын зорилго биелнэ. Өвөл гэхээр л дулаан буудалд тухлах ёстой гэж үү. Хэрэв тиим бол үүргэвчээ бэлтгэн холын аянд гарахын хэрэг юун. Жуулчдын ийм хообийг овжноор ашиглаж, уриалан дуудах боломж бий гэдгийг аялал жуулчлалын байгууллагуудад дуулгасныг Өнөөдөр хүргэж байна.
Э.ГАНЧИМЭГ
(өнөөдөр 2005-02-03 028)