Оллоо дэлгүүр таны гэрт явж очих болно

Бид монголын уламжлалт баяр цагаан сар болох гэж буйтай холбогдуулан Yндэснийхээ баяраар Yндэснийхээ үйлдвэрлэлээр уриалгыг нийт монгол ахан дүүсдээ уриалж үндэсний үйлдвэрийн газруудтай хамтран ажиллаад байгаа билээ. Тиймээс бид оллоо дэлгүүрээрээ өөрийн орны баталгаатай, чанар сайн бараа бүтээгдхүүнийг үйлдвэрийнх нь үнээр зарж борлуулах, хүргэж өгөх үйлчилгээг явуулаад байна.
Энэ дашрамд манай ажлыг дэмжин хүлээн авч, туслалцаа үзүүлж буй YХЯ-ны сайд С.Батболд, ХАYТ-н тэргүүн С.Дэмбэрэл болон хамтран ажиллаж байгаа үндэсний үйлдвэрийн холбогдох бүх хүмүүст талархаж байгаагаа илэрхийлье.
Манай дэлгүүрээр ихэвчлэн цаг зав багатай, ажил ихтэй хүмүүс үйлчлүүлдэг бөгөөд гадаадад байгаа монголчууд ч эх нутагтаа байгаа аав ээж, ах дүү, найз нөхөддөө бэлэг дурсгалын зүйл хүргүүлэх зэргээр үйлчлүүлдэг юм.
Хэрэв та бүхэн сар шинийнхээ бэлтгэлийг базааж чадаагүй толгойгоо гашилгаж байгаа бол санаа зоволтгүй. Манай оллоо шопын хамт олон таны өмнөөс гүйх болно. Тиймээс та сонирхсон бараа таваараа худалдан авахаар дэлгүүрийн лангуугаар хөлөө өвдтөл өдөржин хэсэх шаардлагагүй гэрээсээ, ажлаасаа ширээнийхээ ардаас хэрэгтэй зүйлээ шилж сонгон хялбархан худалдаж авах боломжтой. Yйлчлүүлэгч нар зөвхөн үнэн зөвөөр захиалгаа л өгөх хэрэгтэй.
Хэрвээ та төлбөр тооцоо хийх гээд явдал чиргэдэл болно гэж бодож байгаа бол, хэрвээ таньд худалдаа хийх карт байхгүй байгаа бол, эсвэл картаа хэрхэн ашиглахаа мэдэхгүй байгаа бол, магадгүй та картныхаа нууцлал алдагдана гэж хаширлаж байгаа бол /гэвч бид баталгааг амлаж байгаа/ зүгээр л бэлэн мөнгөөр хийж болно. Та санаа зовох хэрэггүй манай дэлгүүр өөрөө таны гэрт явж очно.
Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.