Нямдорж Гүндалайгийн ширээг будаж өгнө

Өчигдөр Л.Гүндалай л цэнхэр суудлаа манаж, АН-ын албан бус бүлгийн байр суурийг хэлж, Д.Лүндээжанцангийн халуун өдрүүдийг нэгээр нэмнэ лээ. Санал хураалт болоход гишүүдийн ирц 33-ыг зааж хурал даргалагчийг нэлээд бухимдуулсан. Дээр нь Л.Гүндалай зүггүйтэж санал хураалтын картаа сугалаад авчихсан нь төрийн машиныг цаг хэртэй гацаасныг бас хэлэх хэрэгтэй.
Л.Гүндалайн гэдэнг хөдөлгөсөн зүйл нь МАХН-д дагаар орсон гишүүд бүлэгтэйгээ мөр зэрэгцэн суусангүй гэснээс болсон юм. Ганц дайчин, Нэг бүлгийн гишүүд чинь нэг л дор суудаг биз дээ. Та нар дагаар орсон хүүхдүүдэээ ав гэснээр гал асч, тэгвэл Гүнээгийн ширээг хүрнээр будаад ганцааранг нь суулгая гэсэн Ц.Нямдоржийн ёжлолоор нэгдсэн чуулганы ирц дөнгөн данган бүрдэж тогтоолын төслүудийг баталсан юм.
Э.ТӨР
(өнөөдөр 2005-02-04 029)