Дуучин Т.Баясгалан шинэ имижтэй болно

Соёл урлагийнхан болон топ модель загварынхантай хамтарч ажилладаг тэрбээр Германд гоо сайхны чиглэлээр мэргэжил эзэмшсэн аж.
Од цогцолборт байрлах Сhuba design гэрэл зургийн төв тус салонтой холбоотой ажиллах гэнэ. Учир нь тус төвд зургаа авахуулахаар ирсэн урлагийнхан Эрдэнэ булган салоноор үс засалт, нүүр будалтаа хийлгэх ажээ. Салоны нээлтэд дуучин Т.Ариунаа, Т.Баясгалан, Д.Энхзул, мисс Д.Уянгалянхуа оролцжээ.
Б.Эрдэнэбулган хамгийн сүүлд дуучин Т.Баясгалангийн шинэ тоглолтын сурталчилгаанд зориулж түүнд цоо шинэ имижийг бүрдүүлж өгчээ.
А.ЭНХ
(өнөөдөр 2005-02-04 029)