Бидний дээд шүтээн болох Буддын шашны талаар хэдэн үг.

Бид ер нь юунд, хэрхэн итгээд байна? Шашин шүтлэгийн энэ асуудлыг аяндаа цэгцэрнэ гэсэн найдвар улам бүр хорогдсоор байгаа учир доорх нийтлэлийг бичихэд хүргэж байна.

Түүхээс

Шарын шашин манай улсад анх 2000 жилийн өмнө дэлгэрсэн гэж үздэг. Харин нийтийг хамарсан энэ шашны 2 дахь урсгал 14 дүгээр зууны сүүл үе 15 дугаар зуунд харьяалагддаг. Уншигч та бүхэн анзаарсан бол энэ нь Их Монгол Улсын задарлын үетэй давхцаж байгаа юм. Энэ зүгээр нэг давхцал уу эсвэл шарын шашины цэцэглэлт энэ процесст нөлөөлөв үү гэдэг нь их сонирхол татсан асуудал. Нэг талд Галдан бошигт гэж нэг тайвширдаггүй өөлд эр, нөгөө талд байнгын амарлингуй Занабазар нарын зөрчил яаж төгссөнийг санацгаая. Гэгээн хутагт шашинд ойр гэдэг ганцхан утгаар Төвдөд буюу Манжид дагаар орохыг харин Галдан эрх чөлөөнийхөө талаа зэвсгээ барин тэмцэхийг 2 талд уриалж эцэст нь ламбагуайн тааллаар болсон билээ. Энэ үеэс эхлэн Монголын ард түмэнд хүлцэнгүй, адруу, ноомой шинжийг мах цусанд нь шингээх бодлогыг эдүгээ айл бүрийн хойморт залардаг манжийн Энх Амгалан хаан барьжээ.
20-р зууны эхэнд гэхэд гэмгүй царайтын хүсэл биелэж дэлхийн талыг араатан мэт айлгаж байсан хүмүүс бөөсөө ч алж чадахааргүй түвшинд хүрсэн юм. Тэр үед Монгол улс устах гэж байсан уу гэвэл тийм.
Хүн амынх нь 70 хувь нь тэмбүүтэй. Нийт эрчүүдийн талаас илүү нь сүм хийдэд сахил хүртсэн. Нөхөн үржихгүйгээс авахуулан улс орныг батлан хамгаалах асуудал хүртэл мөхлийн шатанд ороод байсан үе. Ийм үед хойд хөршийн нөлөөлөл нэвтэрч лам нарыг нийгэмшүүлэх эцэст нь устгах алхам хийлээ. Гэмгүй 60 мянган ламын амь нас хохирсон нь үнэн. Гэвч үүнээс өөр сонголт байсан уу? Хэрэв тэр чигээр нь орхисон бол хүн амын өсөлтийг яах байсан бол? Цаашлаад халхын голын тулаанд явах цэрэг олдох байсан уу, байшин барилгаа босгож, талхаа барьж, гутлаа үйлдвэрлэх хүн олдох байсан уу. Өнгөрсөн 80 жилд ямар ч шашингүй / коммунизмыг эс тооцвол/ атеизмын замаар явснаар хохирсон хүн бий юу.

Эдүгээ

Бид Ардчилсан нийгмийн үнэт зүйлсийн нэг болох шүтэх эрхээ эдэлж явна. Далан тохой Майдар шүлгийн мөрөөр Жанрайсэг бурханыг 5 жилийн турш мөнгө цуглуулан байж босголоо. Бүх зүйлд бодит ашгийн үүднээс хандаж болохгүй. Энэ том байгууламж нь Монголчуудын сэргэн мандалтын бэлэгдэл нь болж хийж бүтээх урам зориг хайрладаг сахиус болж магадгүй гэсэн найдлага байсан. Одоо тийм сахиус болсон үгүйг нь мэдэхгүй. Мэдэгдэж байгаа зүйл нь Жанрайсгаас хойш хөгжиж дэвшсэн зүйл Монголд мэдрэгдсэнгүй.
Одоо асуудлынхаа голд орьё. Энэ нэг есүүсчин юу гээд дэмийрээд байгаа юм гэж зарим нь намайг бодож магадгүй. Есүсд ч шүүмжилмээр зүйл их байдаг. Өнөөгийн Монгол дахь буддизм нь мөн чанараа алдаж хэрэглээ мэтээр буух болсон талаар л бичих гэсэн юм. Ямар ч шашны үнэт зүйл бол хүмүүсийн ёс суртахууныг ариусгах, эерэг үнэлэмжүүдийг төлөвшүүлдэгт оршдог. Ялангуяа буддын шашин нь дэлхийг 3 өдөр бүтээсэн гэж бусад шиг залахаасаа илүү ёс зүйн сургаалуудаараа алдартай. Буддын сүмийнхэн сургааль номлолоо хэрхэн зөв хүргэхээс улбаалж нийгэм дэх сөрөг үзэгдэл, гэмт хэрэг, хүмүүсийн харьцаа зан аашинд өөрчлөлт гарах ёстой. Бурханы шашинг шүтдэг, ном уншуулдаг хүмүүс адаглаад л буян үйлддэггүй юмаа гэхэд 10 хар нүглийн 3-ыг нь тэвчих хэрэгтэй байх. Буян үйлдэхийн тухайд бол олон хүн үүнийг хийдэг гэж хариулна. Учир нь буян гээч зүйлийг ламд мөнгө өгөх гэдгээр ойлгогддог. Хэчнээн их мөнгө өгнө, төдийчинээ их буян үйлдсэн гэж боддог бололтой. Өнөөгийн монголын бараг бүх баячууд дэргэдээ нэг лам багштай байдаг. Түүндээ юугаа ч хайрладаггүй. Цаад лам нар нь хувь заяаг жолоодоод байгаа мэт үлгэрийн дүрдээ итгэхийн хажуугаар өнгө мөнгөний амтанд орсон хувилгаанууд болж хувирсан. Хотын гудамжаар жип унаж гар утсаар ярьсан лам нарыг төвөггүй олж харж болно. Толгой нь халзан, хувцас нь шар болохоос өөр тэдэнд бурханы шавь гэж нэрлэгдэхээр юу байнаа?
Одоо шүтэх гэдгийг дор юуг ойлгодгийг авч үзье. 2003 оны 12 сар. Шинэ жил дөхөж байсан үе. Сонгинохайрхан дүүрэгт 4 айлыг нэг зэрэг ухаж сая гаруй төгрөгний эд хөрөнгө хулгайлсан хэрэг гарчээ. Цагдаа нар хийсэн эздийг нь тогтоогоод саатуулах л үлдэж. Гэмт этгээдүүдийг Ганданд хийморийн сан уншуулаад явж байхад нь баривчилсан байна. Уг нь битгий баригдаасай гэж ном уншуулсан. Даанч тэр ном нь нөлөөлсөнгүй. Шашнаар дамжуулж атаархсан хүмүүстээ хараал хийлгэнэ, нөхрийнхөө нууц амрагт зориулж хар шившлэгэ уншуулна. Тэр хувилгааных нь үйлчилдэг юм байна лээ, тэр гуайн шатаасан чонын шөрмөс татанхай болгож байна лээ гээд шүтэж өгнө. Бид үүнийгээ их сүсэг бишрэлтэй гэгээн амьтан мэтээр ярьж бусдад сайрхдаг.

Шашин түгээгчид болон тэднийг зохион байгуулагчдын тухай.

Бурхан шашны төв болох Гандантэгчилэн хийд нэг өдөрт 4 сая төгрөгний орлогтой ажилладаг юм байна. Энэ юу гэсэн үг вэ? Гандан чинь компани болчихоо юу гэж хүмүүс гайхаж мэднэ. Харин юу юм бол? Энэ Гандан чинь улсынх юм уу эсвэл хувийнх юм уу гэдэг асуултанд хэн ч хариулж чадахгүй. Улсынх бол орлогоо тушаах уу, санхүүгийн шалгалт хийгдэх ёстой. Хувийнх бол ядаж татвар төлөх учиртай. Гэвч аль алинаас нь хол байж чаддаг ганц газар бол энэ Гандантэгчилэн хийд. Өдөрт 4 сая гэхээр сард 120 сая, жилд 1 тэрбум 400 сая / 1 сая доллар/ төгрөг болж байна. Ийм их мөнгийг хааш нь зарцуулдаг, эсвэл хэн авдаг юм болоо. Манай шашныхан ядуу учраас есүүсийнхэн шиг хоол унд тараагаад явж чадахгүй гэдэг үг худлаа болж таарч байна. Ядахдаа өдийг хүртэл Буддагийн түүхийг өгүүлсэн хүүхдийн хэвлэл материал нэг ширхэгийг ч сүмийн зүгээс гаргасангүй. Одоо цаашид энэ чигээрээ шүтээд л шүтүүлээд л яваад байх уу?

/2005.02.5 Инфо /

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button