Ерөнхийлөгч

Мал сүрэг үржин өсөж, ашиг шим нь арвижин дэлгэрч, малчин хүний магнай тэнүүн, сэтгэл хангалуун, ашиг орлого нэмүү, амьдрал ахуй өөдрөг байх нь төр түмний баясгалан, улс орны бахархал төдийгүй Монгол Улс хөгжин дэвшиж, үүрд оршихуйн нэгэн бат үндэс суурь билээ.
Чухам ийм учраас Хэнтий аймагт ажиллах миний томилолттой энэ зөвлөлгөөн таацан тохиож буйд бэлэгшээн талархаж, зориуд хөтөлбөртөө оруулан Та бүхэнтэйгээ уулзаж байна.
Уулзахын учир гэвэл МАА-н үйлдвэрлэл, малчин та бүгдийн нийгмийн үүрэг, аж амьдралын асуудлаар би бодол саналаа илэрхийлж, бас энэ талаар миний өөрийн хэлсэн ярьсан, хийсэн зүйлээ товч боловч сонсгоё, хэн хэнээсээ үг дуулъя гэсэн хэрэг юм.
МАА-г тогтвортой хөгжүүлэх, үр ашгийг дээшлүүлэх, эрчимжүүлэх бодлогыг дэмжих, малчдад үзүүлэх үйлчилгээг өргөжүүлэх, мэдээлэл авах боломжийг нэмэгдүүлэх, ялангуяа малчдыг эмнэлгийн суурь үйлчилгээнд хамруулах талаар санаа тавин ажиллах тухай заалтууд миний мөрийн хөтөлбөрт бий.
МАА нь монголын эдийн засгийн тулгын чулуу, тулгуур багана, манай үндэсний аюулгүй байдал, тулхтай хөгжлийн дархлал, баталгааны нэгэн гол үндэс мөн болохынх нь хувьд энэ салбарыг төрийн бодлогын анхааралд ямагт байлгахыг би ярьж, зорьж, Їндсэн хуулийнхаа заалтыг үе үе сануулан, Засгийн газар, холбогдох байгууллага, хүмүүст чиглэл зөвлөмж өгч ажиллаж байна.
Орон нутагт ажиллах бүрдээ, мөн жил болгон радио, телевизээр нийт малчиддаа хандаж хэлсэн үгэндээ МАА-г тогтвортой, үр ашигтай хөгжүүлэх, эрчимжүүлэх, малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах, үржил, үүлдэр угсааг сайжруулах, малыг таваарлаг чанарлаг болгох, мал сүргийн даатгал, ган зудын ба бусад эрсдлээс хамгаалах тогтолцоо буй болгох, МАА-н гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зэрэг цогцолбор олон асуудлыг дэвшүүлж, бодлого, байр сууриа илэрхийлж ирсэн.
Малчдын эрүүл мэнд, нийгмийн асуудал, төрийн үйлчилгээ, халамж дэмжлэг, тэтгэвэр тэтгэмж, боловсрол соёл, залгамж халааны асуудлыг ч анхааралдаа байлган ярьж зөвлөж, сануулж шавдуулан ажилласаар байна. Їүний дагуу төр, засгийн газраас нэлээдгүй арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа.
Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого-ын баримт бичиг, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай, Газрын тухай, Хоршооны тухай, Даатгалын тухай хуулиудыг УИХ-аас батлан гаргасан нь ХАА, тэр дундаа МАА-н салбарыг хөгжүүлэх төрийн бодлогыг тодотгон эрх зүйн орчинг бүрдүүлэхэд зохих алхам хийсэн.
Монгол Улсын Засгийн газраас Малын чанар, үржлийн ажил, үйлчилгээг сайжруулах, Малын эрүүл мэнд, Мал сүргийг ган зудаас хамгаалахад туслах, Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих, Шилмэл хээлтүүлэгч, Цагаан хувьсгал зэрэг хөтөлбөр, төслүүдийг баталж гарган хэрэгжүүлж байгаа нь мал аж ахуйн хөгжилд анхаарал тавьж буйн тодорхой илрэл мөн.
Энэ бүхэн газар дээрээ, бодит амьдралд хэрхэн хэрэгжин биелж байгааг нүдээр үзэх, биеэр сонсох нь миний томилолтын нэг зорилго юм. Сайшаан бататгах сайн зүйл, шүүмжлэх засах саар зүйл аль аль нь харагдана. Ард олны амьдрал алаг цоог, эрээнтэй бараантай байна. Ажил хариуцаж, үүрэг хүлээсэн төв, орон нутгийн хүмүүс биеэр үзэж харлаа, цаашдаа нэгийг бодож, ихийг хийх байх аа.
Аймаг орны хөгжлийн талаарх санал бодлоо өчигдөр орой аймгийн төвийн иргэдтэй хийсэн уулзалт дээр тодорхой хэлсэн тул одоо тус зөвлөлгөөний үндсэн асуудлаар санаагаа товч илэрхийлье.
Төр, засгаас мал аж ахуйн талаар баримталж буй бодлогын үндсэн агуулга нь нэг талаас, малын тоо толгойн өсөлтийг ханган, мал эрүүлжүүлэх, удмын санг сайжруулах, бэлчээрийн болоод эрчимжсэн мал аж ахуй зохистой харьцаагаар хосолсон бүтцийг бий болгон, бүсчилэн хөгжүүлж, үйлдвэрлэлийг эрчимжүүлэн, байгаль, нийгэм, эдийн засгийн аливаа эрсдлийг даван туулах чадвар бүхий эдийн засгийн үр ашигтай салбар болгох, нөгөө талаас, энэ салбарын төдийгүй монголын хөгжлийн хувь заяаг тодорхойлогч гол хүч, манай нийгмийн уламжлалт үндсэн нийтлэг болсон малчдын буюу малчин хүний хөгжлийг хангах гэсэн цогцолбор, хос зорилтоор тодорхойлогдох учиртай. Төрийн бодлогын төвд хүн, түүний хөгжлийн асуудал байх ёстой гэдэг зарчим энэ салбарын бодлогод ч нэгэн адил мөрдөгдөх ёстой. Маллах малгүй бол малчин гэж хэлэгдэхгүй нь эдүгээ мэдээж мэт боловч хүн л анх малын өвөг зэрлэг амьтдыг гэршүүлэн дасгаж, гаршуулан маллаж манай өнөөгийн үндэсний баялаг болгож чадсан түүхэн үнэнд төрийн бодлогын үндэс суурилж буй гэвэл маргах хүн үгүй бизээ.
Өнөөдрийн энэ зөвлөгөөн тэргүүний малчдын зөвлөгөөн учраас улс, нийгмийн өмнө малчдын хүлээх үүрэг, хариуцлага, эдлэх эрх, хүртэх халамжийн талаас нь асуудлыг хөндөж ярихын ялдамд мал аж ахуйн салбарын өнөөгийн ба хэтийн зорилт, бодлогын асуудлыг хэлэлцье.
Нэг. Малчид мал сүргийнхээ тоо толгойг өсгөн, түүний ашиг тустай, таваарлаг чанарыг дээшлүүлэх нь мөнхийн зорилт, туйлын хүсэл мөрөөдөл мөн. Малын тоо толгой өсөх, буурах, үүлдэр угсаа сайжрах муудах нь байгаль, экологи, биологийн хүчин зүйлээс хамааралтай хэдий ч эцсийн эцэст эзэн хүн, малчны сэтгэл зүтгэл, ухаан эрдэм, уйгагүй хөдөлмөрөөс хамаарах нь хэнд ч тодорхой. Байгалийн хүч зарим талаараа давагдашгүй шинжтэй ч түүнийг сөрж зогсоох, даван туулах хүч нь хүний арга ухаан, хамтын чармайлт, нэгдмэл зохион байгуулалт хэмээх хүний хүчин зүйл билээ.
Энэ онд улсын хэмжээгээр мал сүргийн тоо 27.9 сая толгойд хүрч өнгөрсөн оныхоос 2,5 сая буюу 10.0 хувиар, түүний дотор танай аймаг 50 гаруй мянган толгойгоор мал сүргээ өсгөсөн нь манай орны нийт малчид болон та бүхний уйгагүй хөдөлмөр, зүтгэл чармайлттай бүтээлч ажилласны үр дүн гэж хэлэх байна. Їүний төлөө төр та нарт талархах учиртай, та бүхэн өөрсдөө бахархах эрхтэй.
Мал сүрэг тоогоороо өсөх нь сайн хэрэг мөн боловч түүний цаана малын чанарыг сайжруулах нь хамгаас эрхэм зорилт болоод байна. Їүнд бага анхаарч тоо толгойг нь олшруулахыг хэт шохоорсны горыг бид амсаж, ганцхан жилийн ган, зудын гамшигт олон айл хотоо харлуулсан гашуун сургамж саяхныг билээ.
Иймээс малынхаа тоо толгойг өсгөхийн зэрэгцээ, тэсвэр хатуужилтай, чанарлаг, таваарлаг мал сүрэгтэй болоход илүү их санаачлага чармайлт гаргах хэрэгтэй болж байна.
Манай улсад арвин ашиг шимтэй, тэсвэр хажуужилтай, онцгой чанарын 40 гаруй үүлдэр угсаа, омог, хэвшлийн мал байдаг байна. Тухайлбал, танай аймагт Галшарын хурдан удмын адуу, тал нутгийн цагаан хонь танай хаяа залгаа Сүхбаатар, Дорнод аймагт Барга, Їзэмчин хонь, Баяндэлгэрийн улаан ямаа, Түмэнцогтын улаан үхэр гэх зэрэг нутгийн шилмэл үүлдэр угсаа бий. Сүрэг сайжруулагч бэлэн байгаа энэ таатай боломжийг дүүрэн ашиглаж, сүргийн чанарт эргэлт гаргая.
Энд бас сүргийн зохистой бүтцийг бүрдүүлэхэд анхаарах зүйл байна. Зөвхөн танай аймгаар жишээлэхэд л нийт дүнгээрээ малын тоо өссөн ч бод мал бүх төрлөөрөө хорогдсон байх бөгөөд зөвхөн бог малын өсөлтөөр дээрх үзүүлэлт илэрхийлэгдэж буй төдийгүй, түүний тэн хагас илүү нь ямаа байна. Улсын хэмжээнд ч мөн адил. Өмнөх оноос нэмэгдсэн 2.5 сая малын 1.5 сая илүү нь ямаан сүрэг ажээ. Мэдээж зах зээлд ноолуурын хэрэгцээ өсч байгаа нь үүнд нөлөөлж буй бодит шалтгаантай ч үүний тулд ямааныхаа тоог цаашид өсгөөд байх уу, ноолуурын чанар, гарц сайтай ямааны эрчимжсэн аж ахуй хөгжүүлэх үү, ямаан сүргийн байгаль экологид үзүүлэх нөлөө ямар вэ гээд малчид, мал аж ахуйн мэргэжилтнүүд тал талаасаа хэлэлцвэл зохилтой асуудал бишгүй байна.
Хоёр. Малчид мал сүргээ өсгөн, чанаржуулахын цаад утга юу вэ? Зүдэрч зүтгэж байж өсгөсөн малаа зүгээр хараад баясаж суух биш, түүний ашиг шимийг дүүрэн ашиглан, эдийн засгийн эргэлтэд оруулан, амьдрал ахуйгаа өөд татах, улмаар улс орны боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр, хүн ардыг мах, сүүн бүтээгдэхүүнээр хангах замаар эх орны эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулахад оршино.
Манай эрдэнэт мал сүрэг бол байгалийн өвс, ургамал, ус давс хужрыг түүхий эд болгон ашиглаж мах, сүү, арьс, шир, ноос, ноолуур зэрэг олон төрлийн түүхий эдийг нэгэн зэрэг үйлдвэрлэдэг биологийн амьд үйлдвэр, нөхөн төлждөг үндэсний баялаг мөн. Монголын буян мал сүрэгтээ. Малын буян их, Мал дагавал ам тостоно гэх дээдсийн үгийн гүн утга энэ буюу. Малын дэлэнг шувтрах тусам сүү орж, малыг эдлэх тусам бяд сууж, тэнхээ нэмдэг гэдэг. Тэгвэл машин техник эдлэх тусам элэгдэж хорогддог шүү дээ. Тэгэхлээр монгол малын энэ гайхамшигт чанар, ашиглагдаагүй нөөцийг дүүрэн ашиглацгаая.
Өнөө үед малын ялгадсын биохийг ашиглан цахилгааны эх үүсвэр бий болгох санал санаачлага үлгэр биш бодит ажил болж чухам л малын амьсгалаас бусдыг ашиглах бололцоо бүрджээ. Энэ их нөөцийг бүрэн дүүрэн ашиглаж чадваас манай хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүний 80 шахам хувийг эзэлдэг МАА-н салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлээд зогсохгүй малчин та бүгдийн амьдралд ашиг унац нь эрс нэмэгдэнэ.
Гэтэл өнгөрсөн онд мал 2.5 саяар өссөн ч боловсруулах үйлдвэрүүдэд хүлээн авсан шингэн сүү дөнгөж 400.0 мянган литрээр нэмэгдсэн байх ба шар тос, цөцгийн тос, бяслаг үйлдвэрлэлт 10-13 мянган кг-аар буурсан дүн мэдээ гарчээ. Мэдээж энд иргэдийн ахуйн хэрэглээнд шууд нийлүүлсэн сүүг тооцоогүй, зөвхөн боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүний хэмжээ гэх зэрэг олон тайлбар өгч болох боловч байгаа нөөц боломжоо хэрхэн ашиглаж байгаагийн дам нотолгоо мөн.
Дусал шатахуун, талхны үйрмэг, ширхэг будаа, нэг мөнгийг гээлгүй хямгаддаг, хэмнэдэг, тооцдог улс гүрэн, үндэстнүүд бий. Тэд түүгээр дутмаг ядуу зүдүүдээ бус өөрт байгаа үндэсний баялгаа үнэлж хүндэтгэдэг хэрэглээний соёл, аж ахуйч, эдийн засгийн сэтгэлгээний илрэл юм. Гэтэл бид малынхаа туг ноос, дусал сүү, ширхэг хорголыг тооцдоггүй юмаа гэхэд бэлэн байгаа буяны өглөгийг бүрэн ашиглаж, хэрэглэж сурмаар байна.
Зөвхөн төллөсөн малын тоо нь монголын хүн амаас З дахин олон байгаа ч бид гадаадаас савласан сүү их хэмжээгээр авсаар байна. Энэ мэт эргэцүүлж бодвол зохих их зүйл байгааг та бүхэнд үлдээе.
Гурав.Мал сүргийн эрүүлжилт, эрсдлээс хамгаалагдах байдал малчны хийгээд төрийн онцгой анхаарал, хамгаалалтанд хэзээ ямагт байх ёстой. Хүн амын эрүүл мэнд нь хүнс, хоол тэжээлээс ихээхэн хамааралтай. Иймээс хүнсний аюулгүй байдал, улмаар үндэсний аюулгүй байдлын нэг баталгаа малчин та бүхний гарт байна. Энэ бол улс, эх орныхоо болон үндэстнийхээ өмнө хүлээж буй малчин хүний нийгмийн онцгой хариуцлага мөн гэдгийг ухамсарлавал зохино.
Мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортолж дэлхийн зах зээлд гаргаж байгаа өнөө үед мал сүргийн эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарах нь зүйн хэрэг болжээ. Эндээс малчин хүний хөдөлмөр манай улсын гадаад худалдаа, гадаад харилцаанд хэрхэн холбогдож нөлөөлж байгаа нь тодорхой байна.
Иймд малын угаалга, тарилга, туулгыг тогтмол хийлгэж, мал сүргээ эрүүл ахуйн дархлаажуулалттай болгох чиглэлд манай малчид ч, төр ч өндөр хариуцлага хүлээж ажиллах шаардлагатай. Энэ ажил хаана хаанаа цалгардаж, хайхрамж суларснаас устаж үгүй болсон зарим гоц халдварт муу өвчин ахин гарч мал сүрэг, ард иргэд, улс оронд хохирол хөнөөл учруулах тохиолдол үе үе гарч байгаад сэтгэл түгшихгүй байхын арга алга. Ийм тохиолдлоос болж танай аймагт ажиллах миний өмнөх томилолт тасалдаж байсан удаа бий. Энэ ч бага хэрэг. Уг өвчнийг үндсээр нь устгахгүй бол хор хохирол хойшдоо ч гарч болзошгүй. Мал сүргийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, паразиттах өвчинтэй тэмцэх арга хэмжээнд зориулж жил бүр улсын төсвөөс 4.0-5.0 тэрбум төгрөг зарцуулж байна. Гэтэл ажлын үр дүн аймаг, сум, баг, суурь бүрд харилцан адилгүй байгаад малчид, мал аж ахуйн мэргэжилтнүүд дүгнэлт хийж, мал зүй, мал эмнэлгийн албадын үйл ажиллагааг сайжруулж, тогтмолжуулах асуудалд харъяа яам, агентлаг, орон нутгийн бүх шатны удирдлага анхаарч ажиллавал зохино.
Мал сүрэгтөрийн хамгаалалтанд байна хэмээх Їндсэн хуулийн заалтын агуулгыг нэг талаас, мал аж ахуйн бодлого боловсруулахаас, түүнийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн төрийн бүх шатны байгууллага, албан хаагчдын, нөгөө талаас, төрийнхөө өмнө иргэний болоод нийгмийн үүргээ гүнээ ухамсарласан малчдын хамгаалалтад мал сүрэг байх ёстой хэмээн тус тусын үүрэг хариуцлагынхаа үүднээс тусгаж ухаарвал зохино. Ингэж ойлговол мах иддэггүй хүн монголд бараг үгүйтэйн адил мал сүргээ хамгаалах үүргээс чөлөөлөгдөх хүн бас байх учиргүй. Мал сүргийг хамгаалах гэдэгт эрүүл байлгахаас эхлээд, түүнд хэрэгтэй хашаа саравч, худаг ус, өвс тэжээл бүхнийг бэлтгэх, барьж байгуулах, энэ бүхний үндсэн дээр элдэв эрсдлээс сэргийлэх, хамгаалах бүх асуудал хамаарна.
Дөрөв. Малчид уламжлалт хөдөлмөртөө орчин цагийн шинжлэх ухаан, техникийн ололтыг нэвтрүүлэх замаар үйлдвэрлэлээ эрчимжүүлэх нь өнөөгийн нэг тулгамдсан зорилт. Олон зууны уламжлалтай нүүдлийн мал аж ахуйг эрчимжүүлэх, хүн ам олноор төвлөрсөн хот суурингийн ойролцоо газар тариалантай зохистой хослосон эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхийн аль аль нь одоо цагт шинжлэх ухаан, техникийн дэвшлийг ашиглахгүйгээр, шинэ арга технологи нэвтрүүлэхгүйгээр цааш явах аргагүй боллоо.
Шинжлэх ухааны ололтыг ашиглан нэг хээлтэгчээс жилд хэд хэдэн төл авах, онц ашиг шимтэй малын үр хөврөлийг нөөцлөх, хадгалах, төлжүүлэх, шилжүүлэн суулгах замаар тийм малын тоог нэмэгдүүлэх боломж байгааг манай улсын эрдэмтэн, мэргэжилтнүүд туршин нотолж, үйлдвэрлэлд нэвтрүүлээд байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч би 2001 онд Бэлчээрийн монгол мал, Монголын нүүдлийн мал аж ахуй, Монголын нүүдэлчин гэсэн монгол иргэншил, нүүдэл судлалын судалгааны бүтээлүүд, 2003 онд Шилмэл ямаа сонгон үржүүлэх шинэ технологи хэмээх шинжлэх ухаан-үйлдвэрлэл, технологийн хамтын бүтээлд Монгол Улсын Төрийн шагнал хүртээж, 2002 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит залуу эрдэмтний шагналыг мөн мал аж ахуйн судалгааны бүтээлд олгосон. Энэ бол төрөөс эрдэмтдийн судалгаа, оюуны бүтээлийг үнэлж урамшуулж буй хэлбэр боловч цаанаа мал аж ахуйг дэмжсэн төрийн бодлого явж байгаа юм шүү.
Малчид хөдөө аж ахуйн энэ салбарын эрдэмтэд судлаачдынхаа үгийг сайн сонсож, авч ашиглах хэрэгтэй, судалгааны үр дүн, шинэ технологи ч цаасан дээр биш амьдралд биелэлээ олж, үйлдвэрлэлд шууд нэвтэрч байх ёстой.
Цахилгаанжуулалт, механикжуулалтыг мал аж ахуйн хөдөлмөртөө нэвтрүүлж, бүтээмжээ хэд дахин нэмэгдүүлэх боломжийг ашиглая. Нар, салхи, усны болон шатдаг хий, газрын илчний эх булгаас сэргээгдэх эрчим хүчийг авч бага оврын хямд төсөр тоног төхөөрөмжөөр хот айл, өрх гэрийг цахилгаанжуулах бололцоотой. Цахилгаан эрчим хүчийг зөвхөн гэрэл гэгээ гаргах, радио зурагтхан ажиллуулах төдийд ашиглах бус өрхийн аж ахуй, тасралтгүй үйлдвэрлэл явуулах, хөдөлмөр хөнгөвчилсөн техник хэрэгслийг ажиллуулах эх үүсвэр болгон ашиглахын үлгэр жишээг мянгат малчид та бүхэн бусдаас урьтаж үзүүлээч ээ.
Холбоо харилцааны дэвшил ололтын давуу талыг ашиглан хөдөөд орчин цагийн мэдээллийн сүлжээг бий болгох шаардлага ч байна. Малчид та бүхэн энэ бүхэнд суралцаж, бэлтгэгдэж, шинэ цаг үетэйгээ хамт урагшлах цаг иржээ. Ерөөс аж ахуй эрхлэх арга барилаа өөрчлөх, өрх гэр, хот айлын аж ахуйн үйлдвэрлэлийг зах зээлтэй холбож, олон талтай, олон тулгууртай болгох шинэ цагийн Итгэлт баяны ухааныг амьдрал шаардаж байгааг мэдэрч ажиллая.
Тав. Малчин хүн өөрийгөө хөгжүүлж, залгамж халаагаа бэлтгэх нь өөрийнхөө болон нийгмийнхээ өмнө хүлээсэн нэгэн чухал үүрэг ээ. Малчин гэхлээр л мал дагаж, хөдөө хөхөрч, гадаа гандаж, гадаад ертөнцөөс тасарч, боловсрол соёлоос хоцрогдсон хүн гэдэг ойлголт төсөөллийг хэн хэн нь өөрчилье. Ингэх нөхцөл ч, хэрэгцээ шаардлага ч бий болчихсон байна.
Ер нь мал дагасан болгоныг малчин гэдэггүй мал маллах эрдэм ухаанд тэгширсэн хүнийг малч хүн гэх буюу малчин гэдэг урьдын уламжлалт жишиг ойлголт, үнэлэмж бий шүү дээ.
Монгол малчны үйлдэл, мэдлэг ухааны төрлийг судлан шинжилсэн гадаад дотоодын эрдэмтэд бичихдээ малчин хүн гэдэг бол од зүйч, газар шинжигч, геофизикч, ургамал судлаач, ус рашаан шинжээч, биологич, мал зүйч, аж ахуй эрхлэгч, арга домч, хүнсний технологич, хүн мал анагаагч зэрэг 10 хол гарсан мэргэжил, мэдлэг ухааныг зэрэгцүүлэн хослуулж эзэмшсэн байхаас гадна өөр өөрсдийн авъяас билгийн онцлогоосоо хамаараад ардын билиг зүйч, ерөөлч магтаалч, уран сайханч, уран дархан, сийлбэрч цоолборч, хатгамалч нэхмэлч, зураач, зохиолчийн тусгай мэргэжилтэй, хүмүүжил ёс заншлын онцгой мэдрэмжтэй, хүний мөс, тусч сэтгэл, хөдөлмөрч чанарыг цогцлуулсан тал бүрийн хөгжилтэй, давтагдашгүй содон бие хүн гэсэн санааг хэлсэн байдаг.
Энэ бол хоосон, хөөргөсөн магтаал биш. Манай удамт сайн малчид, алдар гавъяат, баатар малчид маань үүнийг биеэрээ үлгэрлэгчид байсан. Өнө эртний ийм гарвал язгууртай учраас монгол хүн байгаль, нийгмийн огцом өөрчлөлт, эргэлт хувиралтад дасан зохицох чадвартай, алив шинэ үйлдэл, үйлсийг авхаалжтай тусган авах угийн шинжтэй.
Гэхдээ малчин хүний энэ цогц шинж хугацаатай сургалт, танхимын боловсролоор бус олон жилийн оролдлого зүтгэл, уйгагүй хөдөлмөр, хашир ухаан, хур туршлагын үр дүнд удамших замаар бүрэлддэг онцлогтой. Їүнийг та бүхэн биеэрээ туулж мэдэрсэн хүмүүс. Нас нэмж, туршлага ухаан хуралдах үедээ малчин хүн хөдөлмөрийнхөө үр шимийг амсдаг гэдэг. Мянгат малчин та нарын 80 гаруй хувь нь 35-аас дээш насныхан байгаа нь үүнийг нотолно.
Мянгат малчид гэдэг бол олон малтай чинээлэг хүмүүс төдийгүй мал маллагааны арга, эрдмийг сайтар эзэмшсэн ардын ухааны мэргэд гэж би үнэлдэг юм. Та бүхний мал маллах арга, ухаан, авъяас чадвар, амьдралын асар их туршлага бол манай улсын оюуны үнэт баялаг мөн. Энэ баялгаа бусадтайгаа хуваалцаж, тэдэнд сургаж, залгамж үедээ өвлүүлэн үлдээх нь хамгийн чухал. Малчин удам үл тасрахын учиг энд бий шүү. Монголын нийт малчдын 53 илүү хувь нь малчдын шинэ үе болох 16-34 насныхан байна.
Өнөөгийн малчин бол өмнө үеийн энэ олон шинж эрдмийг шингээсэн байхаас гадна, эдийн засаг, эрх зүй, биотехнологи, мэдээлэл зүй, инженер техникийн өргөн мэдлэг, дадалтай, удирдахуйн ухааны арга барилтай, зах зээл, нийгэм, улс төр, олон улсын харилцаа, гадаад бодлогын өөрчлөлтийг шинжиж мэдэрч байх шаардлага тулгарч байна. Ингэхлээр өөрийгөө, залгамжлагчаа хөгжүүлэхээс өөр аргагүй нь. Хүний хөгжлийн гол үзүүлэлтээр монгол малчин дэлхийн жишигт хүрэх ёстой.
Зургаа. Малчин хүн малдаа төдийгүй газартаа, нутаг усандаа, байгальдаа эзэн байх заяатай. Энд би бэлчээр нутаг, худаг ус, гол горхи, өвөлжөө хаваржааны газраа өмчилж, тусгаарлаж өөр бусдаас харамлаж хажиглах тухай яриагүй. Монголд ийм уламжлал үгүй. Хаяа багтахаараа бууж, хошуу багтахаараа идэх бичигдээгүй хуулиар бэлчээр ашиглалт зохицуулагдаж ирсэн сайхан заншил нэг л хэсэгтээ уламжлагдах биз.
Харин би энд бэлчээрийг зөв зохистой ашиглах, хамгаалах, сайжруулах, нөхөн сэргээх талаар малчид их зүйл хийх хэрэгтэйг хэлж байна. Бэлчээрийг хуваарьтай, зөв зохистой ашиглахгүй, бэлчээрийн даац багатай газар мал их төвлөрүүлэн, олон жил давтан ашиглаж байгаа нь бэлчээрийн ургамлын нөмрөгийг доройтуулах боллоо. Їлийн цагаан оготно, царцаа зэрэг бэлчээрийн гол хортон тархан үржиж орвонгоор нь сүйтгэж байна.
Отор нүүдэл хийн, ойр ойрхон сэлгэн нүүж, ус, ургамал, газрын хөрсийг амраах, түүнийг бохирдуулах, сүйтгэн хөнөөхөөс сэргийлэх нь бэлчээр ашиглалтын төдий биш байгаль амьтны амь ахуйн зохист тэнцлийг хадгалах, цөлжилт хуурайшилт, ган, зудын гамшиг тохиолыг багасгах дэлхий нийтийн тулгамдсан асуудлын нэг гэсэн өргөн хүрээнд сэтгэн ойлговол зохино.
Түүнээс гадна сүүлийн үед байгалийн баялаг, ан амьтан, рашаан ус алив бүхэн рүү хошуурсан ховдог сэтгэлт, хүйтэн гартны довтолгоон ихсэж үндэс хөрс, эх ундрага, төрөл зүйлээр устгаж хөнөөх аюул нүүрлээд байгаа энэ цаг үед малчин бүр байгаль хамгаалагч байж нутаг усаа эзний ёсоор сахиж хамгаалах хэрэгтэй байна. Байрнаасаа хөдөлсөн чулуу, ишнээсээ таслагдсан цэцгийн дэлбээ, эхээсээ төөрсөн янзагыг хүртэл харж хандаж, хайрлаж хамгаалж ирсэн монгол жудагтай, малч удамтай та бүхэн газар дэлхийтэйгээ зүй зохистой хандах, улмаар байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн гэсэн Їндсэн хуулийнхаа заалтыг үнэнчээр биелүүлэхийн үлгэр жишээ үзүүлж чадна.
Бид байгалиа хайрласнаар малаа хамгаалж өсгөж чадна. Мал сүргээ арчилж, хамгаалж чадвал хүнс тэжээл, эдийн засаг, экологи, соёл иргэншил улмаар улс үндэснийхээ аюулгүй байдлаа хамгаалж чадна гэсэн үг.
Долоо. Малчид, ялангуяа, мянгат малчид та бүхэн сум орноо хөгжүүлэх, хөдөөгийн хүн амын ажилгүйдэл, ядуурал зэрэг нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд тодорхой хувь нэмрээ оруулах үүрэг хүлээсэн гэдгийг сануулж хэлэх байна. Хүн хүнийхээ хүчинд, Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдэг ардын маань сургаал бий. Хөдөөд ядуурал нэмэгдэж байна гэсэн дүгнэлтийг судалгаагаар гаргасан. Хот бараадсан нүүдэл ч үүнийг нотолно. Хот авралын орон уу гэвэл тийм биш. Тэнд ч олонхийнх нь амьдрал байдал хөдөөнөөс дээрдэх юмгүй. Малтайгаа байхад монгол хүн өлсөх учиргүй гэсэн хууч үг байдаг. Гэтэл өнөөдөр бид ядуу зүдүүгээрээ гайхуулж бусдаас гуйлга гуйж байгаагаас малын буян татрах вий гэх сэтгэл эмзэглэл ч төрдөг юм.
Хөдөөд энэ байдлаас гарахад Та бүхний тал бүрийн тусламж дэмжлэг, сэтгэл зүтгэл их хэрэгтэй. Гэхдээ энэ бол хөлс хүчээ шавхан өсгөж, цуглуулснаа өглөг болгоод олонд тараагаад бай гэсэн хэрэг биш.
Малгүй буюу цөөн малтай өрхүүдэд гэрээ, түрээсийн хэлбэрээр малаа өгч маллуулах, ажилгүй, ядуу амьдралтай хүмүүсийг мал аж ахуйн цаг улирлын нөр их ажилд гэрээлж ажиллуулах, хамжаа дэмжээ болгох хариуд нь ажлын хөлсөнд мал олгох, ашиг шимийг нь ашиглуулах зэрэг олон хэлбэрээр тэдний амь амьжиргаанд дэм болж болно. Тэгэх ч шаардлагатай байна.
Манай улсын нийт малчин өрхийн 80 гаруй хувь нь 200 хүрэхгүй толгой малтай амиа аргацаасан шинжтэй үйлдвэрлэл эрхэлдэг. Хэнтий аймагт ийм өрх 76.2 хувийг эзэлж буй. Гэтэл аймгийнхаа малчин өрхийн 2 орчим хувийг эзэлж буй мянгат малчин та бүхний гар дээр аймгийн бүх малын 13 орчим хувь нь байна.
Мянгаас дээш малтай өрхүүд бол хөдөөд жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх гол үндэс суурь нь юм. Та бүхэн дангаараа эсвэл хамтраад хоршоо болон бусад аж ахуйн нэгжийн аль нэг хэлбэрийг сонгож, зах зээлийн харилцаанд аж ахуйн бусад нэгжийн адил идэвхтэй оролцох хэрэгтэй байна. Ингэж гэмээ нь дотоод бүртгэл тооцоог сайтар хөтлөж, ашиг, орлогоо зөв тооцож сурах ба банк, санхүүгийн үйлчилгээг ашиглах өргөн боломж нээгдэнэ.
Засгийн газраас 2005 оныг Бичил санхүү, жижиг, дунд бизнесийг дэмжих жил болгон зарласан. Та бүхэн сум, багийн засаг захиргаа, өөрөө удирдах ёсны байгууллагатай хамтран ажиллаж хөдөөд ажлын байр бий болгох, ядуурлыг бууруулах, сум оронд шаардлагатай зүйлд хөрөнгө төвлөрүүлэх, хөдөөд дутагдалтай эмч, багш болон бусад мэргэжлийн хүмүүсийг сургаж бэлтгэх, урьж ажиллуулах зэрэг олон зүйлийн ажилд хувь нэмрээ оруулахыг хичээгээрэй.
Төр захиргааны ажилтан, сумын сэхээтнүүд энэ талаар малчиддаа зөвлөж, тусалж, дэмжиж ажиллах юм бол хөдөөд амьдралын сайхан ирээдүй байна.
Мянгат малчид нутаг усандаа нэр хүндтэй, дууриалал болох хүмүүс. Та нарын үг, сургамж их үнэтэй. Иймээс нутгийнхаа хүүхэд залуусыг ажил хөдөлмөрт сургах, зөв боловсон хүмүүжүүлэх, сурч боловсроход үр хүүхдийнхээ адил сэтгэл санаа тавихыг захиж хэлье.
Найм. Малчдын хөдөлмөрийг үнэлэх, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд туслах нь төрийн үүрэг мөн. Улс үндэстнийхээ өмнө өндөр үүрэг хариуцлага хүлээж, олон хүний амьдралын ачааг нуруундаа үүрч яваа малчдад төрийн хайр халамж, дэмжлэг туслалцаа, анхаарал үйлчилгээ зайлшгүй чухал. Та бүхэн ч үүнийг төрөөс шаардах бүрэн эрхтэй.
Төрийн үйлчилгээг хөдөөд, малчдад хүргэх, ойртуулах, хөнгөн шуурхай болгох тухай би удаа дараа ярьсан. Оны эхэнд болсон аймаг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Засаг дарга нарын зөвлөлгөөн, өчигдөр орой хэлсэн үгэндээ онцгойлон дурдсаныг та бүхэн уншиж сонсоно байх. Ажил хариуцсан хүмүүс ч ажил хэрэгтээ тусгаж ажиллах нь зүйн хэрэг.
Монгол Улсын Ерөнхийлөгч би малчдынхаа хөдөлмөр зүтгэлийг үнэлж дэмжих зорилгоор 2001 онд Монгол Улсын гавъяат малчин гэсэн алдар цолыг бий болгох асуудлыг санаачлан шийдвэрлүүлсэн. Энэ цолыг өнгөрсөн хугацаанд 12 малчин хүртээд байгаа.
Засгийн газраас жил бүр Улсын сайн малчин-г шалгаруулан алдаршуулан шагнаж байна. Өнөө жил 24 малчинд энэ шагналыг хүртээх шийдвэр гарсан. ХХААЯ, аймаг, сум бүр малчдаа урамшуулан дэмжиж ажиллаж байгаа. Цаашдаа энэ тал дээр шинэ санаачлага, урамшууллын олон хэлбэрийг гарган ажиллавал зохино.
Алдаршуулан урамшуулахаас гадна, төрийн үйлчилгээ ялангуяа эрүүл мэнд, боловсрол, сургалт, мэдээллийн үйлчилгээгээр хангах нь хамгийн гол зүйл гэдэгт холбогдох бүх байгууллага, албан тушаалтан хатуу дүгнэлт хийн ажиллах хэрэгтэй.
Хүн эрүүл байх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эмнэлгийн яаралтай тусламжийг цаг алдалгүй авдаг байх бүх нөхцлийг бүрдүүл. Эмч, ажилтнууд малчдыг хүлээж суудаг бус хүрч очиж үйчилдэг тогтолцоог төрөөс бий болго. Түүнчлэн мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой, үр ашигтай, чанартай явуулах нөхцөл болсон худалдаа, банк санхүү, мөнгө зээл, нийгмийн халамж, хамгааллын болон бусад үйлчилгээнд энэ зарчмыг баримтлан ажиллавал зохино.
Ес. Цаг үеийн өнөөгийн тулгамдсан асуудлын нэг болох өвөлжилт, хаваржилтын ажилд нэг ч хором анхаарал сулруулж, ажлаа цалгардуулж болохгүй.
Энэ өвөл байгаль цаг уур харьцангуй тааламжтай байгаа ч санаа амарч, тайвшрах цаг болоогүй. Сая миний явсан зарим сумдуудад байдал хүндэрч болзошгүй байна. Бичин жилийн сүүл хатуу гэлцдэг. Энэ жил хавар урт үргэлжилнэ. Ямарч тохиолдолд хаана хаанаа хэзээд бэлэн байх нь өлзийтэй.
Мянгат сүргийн эзэд, мал маллагааны арвин их туршлагатай та бүхэн өвөл, хаврын хахир хатууг өнтэй давахад нутаг, усныхаа малчид, айл, хөршүүддээ зөвлөн туслаж, улмаар цаашдаа мал сүргээ эрсдлээс сэргийлэх, даатгалд хамруулах, эрүүлжүүлэх, ашиг шимийг ашиглах гээд бүх талаар орон нутагтаа олон түмнээ оройлон манлайлж, үлгэрлэж ажиллаарай хэмээн захиж хэлье.
Манай үнэт баялаг болсон мал сүргээ тавтай өвөлжүүлж, хаваржуулах нь малчдын төдийгүй нийтийн үйл хэрэг тул энэ ажилд иргэдийнхээ хүч оролцоог дайчлан зохион байгуулж ажиллахыг орон нутгийн удирдлагад дахин сануулъя.
Эрхэм хүндэт малчид аа,
Би бодол санаагаа 9 зүйлд хэлхэн хураангуйлж хэллээ. Та бүхэн тал бүрээс нь тунгаан бодож, баяжуулан хэлэлцэнэ бизээ. Миний энд ярьсан зүйл маань монголын нийт малчдад хамаарах тул Та бүхэн цааш цааш түгээн дамжуулан хэлэлцэж, хэрэгжүүлэхийг хүсье. Энэ зөвлөгөөнөөрөө та бүгд мал аж ахуйн үйлдвэрлэл, малчдын нийгмийн асуудлаар санал бодлоо чөлөөтэй илэн далангүй солилцож, арга туршлагаа сэтгэл харамгүй хуваалцаж, орон нутгийнхаа малчдад улмаар аймгийнхаа мал аж ахуйн цаашдын шинэчлэл, хөгжилд ашиг тустай шийдвэр гаргана хэмээн найдаж байна.
Эзэн Богдынхоо өлгий нутагт эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж элгээрээ энх, төрлөөрөө түвшин аж төрж байгаа энэ цагийн мал аж ахуйн шилдэг бизнесмен-мянгат малчид та бүхэндээ үржилт сүргийнхээ буяныг эдэлж, дүүрэн баяртай, түвшин жаргалтай ажиллаж, аж төрөхийн ерөөл дэвшүүлье.
Өвлийг өнтэй давж Газар гэтэлгэгч хэмээх модон тахиа жилтэйгээ золгох сар шинийн баяраа сайхан тэмдэглээрэй.
Эрдэнэт сүргийг тань малын тэнгэр тэтгэг,
Эзэн та бүгдийг төрийн сүлд ямагт ивээг.

/Еранхийлөгчийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button