Ө.Энхтүвшингийн дараагийн бөмбөг

Дараагийн тэслэх бөмбөг халаасанд маань бэлэн байгаа хэмээн илэн далангүй мэдэгдэж байсан. Хэдийгээр МАХН бага хурлынхаа хэлэлцэх асуудлын хүрээнд жигүүрийг юутай ч далдалж амжсан боловч Уламжлал-шинэчлэл, ардчилал-шударга ёс үйл ажиллагаагаа явуулсаар байгаа гэдгээ ээлжит уриалгаараа нотолсон. МАХН-ын бүлэгт АН-ын 25 гишүүн нэгдсэнээс хойш жигүүрийг дэмжигчдийн тоо эрс өссөн бөгөөд намынхаа удирдлагуудыг Алтан гадас-тай хуйвалдаж байгаа явдалд дургүйцэж буй юм. Өнгөрсөн хугацаанд энэ мэтийн шалтгаанаас үүдэн жигүүрийг далдуур дэмжигчид олширч, Уламжлал-шинэчлэл, ардчилал-шударга ёс хөл дээрээ хэдийнэ босч амжжээ. Тус жигүүрийн хамрах хүрээ ч МАХН-аар тогтохгүй байгаа бололтой. Учир нь жигүүрийг дэмжигчид АН-ын дотор ч цөөнгүй байгаа аж. Ө.Энхтүвшин шуугиан тарих дараагийн бөмбөгөө чангахан атгаж, тэслэх боломж, цаг үеийг хүлээн, өнгөн дээрээ даруухан алхсаар байгаа нь л үнэн юм.
Б.ӨРНӨ
(өнөөдөр 2005-02-07 032)