Намрын чуулганы хаалт яагаад хойшилсон бэ

УИХ-ын намрын чуулганы хаалт бас дахин хойшиллоо. Үүнд хэд хэдэн хүндэтгэх шалтгаан бий гэж албаны хүмүүс тайлбарлаж байна. Одоогийн парламент хэдэн арван жил дуншсан Олон нийтийн радио, телевизийн Улс төрийн намын тухай зэрэг томоохон хуулиудыг баталж чадсан. Гэтэл шинээр баталсан хуульд ажлын тав хоногт багтаж хориг тавих эрх Ерөнхийлөгчид хадгалагддаг юм байна. Ерөнхийлөгчийн хуулиар олгогдсон энэ эрх чуулганы хаалтыг сунжруулж орхив. Дээрээс нь Цагаан сар хаяанд ирээд байна. Уг нь намар, өвлийн турш зөвшилцөөд багагүй алжаасан эрхэм гишүүд тэр, тойргийн зүг яарч буй ч, хотод хорогдох шалтгаан бас байгаа бололтой. Ерөнхийлөгч Н. Багабанди зарим хуульд хориг тавих сураг хийгээд эсэргүү хоёр сайдын асуудлыг гэнэт хэлэлцэх магадлалтай учир гишүүд өрөөндөө чимээгүй бүгэхэд хүрээд байна.
Зарим эх сурвалжийн хэлж буйгаар Ерөнхийлөгч Н. Багабандийг чиглэсэн элдэв лобби тасрахгүй байгаа сурагтай. Ямартай ч Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд хориг тавихгүй бол газар, дэлхий хөмрөх гээд байна гэсэн уйлагнал төрийн тэргүүний сонорыг чилээж буй ажээ. Дээрээс нь Ц. Элбэгдорж нар Эрэл-ийн захирал асан Б. Эрдэнэбатыг сайдын суудлаас авч хаях гээд байгаа. Ерөнхийлөгч Н. Багабанди Б. Эрдэнэбат нарын харьцаа тийм ч муугүй болохоор их л хэцүү байгаа сурагтай. Ямартай ч УИХ-ын намрын чуулган завсарлаж амжилгүй байсаар хаврын тэргүүн сартай золгож, Засгийн газар эсэргүү хоёр сайдтайгаа шинэлэх болж байна.
Б. Түвшин.
/2005.02.7 Зууны мэдээ /