Бөөрөнхий махтай хүрэн шөл

Бөөрөнхий маханд махны шанз 300 гр,нэг ширхэг сонгино, өндөг, хоолны 4 халбага хатаамжны нунтаг, давс, повоор.
1.Махны шанзыг үхэр, гахайн махаар бэлтгэнэ.
2.Сонгино, чанасан өндгийг жижиглэн хэрчиж, шанзтай хольж бага зэрэг шөл, давс, повоор хатаамжны нунтаг нэмж сайтар жигдрүүлж найруулна.
3.Бэлтгэсэн шанзнаас жижгээр таслан авч бөөрөнхийлнө.
4.Чанаж болгосон хүрэн манжинг жижиг нүхтэй үрүүлээр жижиглэнэ.
5.Яншуй, шар лууван, сонгиныг жижиг хэрчиж томатны нухаштай хамт тосонд хуурч шөлөндөө хийнэ. Дараа нь бөөрөнхий мах нэмж болтол нь чанана.
6.Шөлөө давсаар амт оруулж, тосонд хуурч, шөлөөр шингэлсэн гурил, жигнэж болгосон хүрэн манжинг хийж лаврын навч, давсаар амт оруулаад дахин буцалгаж бэлэн болгоно.
7.Шөлийг таваглаж дээр нь зөөхий дусаана.
/Мянганы зууч (2004-67)/