Оддын эрэлд-ийг санагдуулсан Миссийн тэмцээн үзэгчдийн элгийг хөшөөв.

МДХ-ноос зохион байгуулан Ч. Содтуяаг дэлхийн дэвжээнд сойсон өнгөрөгч зуны арга хэмжээнээс хойш хавьд сайхан бүсгүйн бараа харж, хийморио сэргээгүй хүүхнүүд үзэгчдийн дийлэнх нь байлаа. Энэ удаагийн тэмцээн зохион байгуулагчдын бодож олсон аймшгийн , инээдмийн, хошин шогийн гэсэн үзүүлбэртэйгээрээ урьдын тэмцээнүүдээс ялгаатай санагдсан. Бүсгүйчүүдийн анхны гараа болох үндэсний хувцастай үзүүлбэрээс л үзэгчдийн урам хугарав.
Тэмцээнд дэндүү олон буюу 29 бүсгүй өрсөлдөх нь эхний гараанаас тодорхой болов. Бас аливаа арга хэмжээ бүхэн шинэлэг байж, үзэгчдийн сэтгэлийг баясгадаг бол охид гараандаа урьд өмнөх Гоёл New face наадмуудад орсон загвар өмсөгчдийн нүдэнд дасал болсон хувцаснуудыг өмссөн явдал тэмцээнд хандах хүмүүсийн үнэлэмжийг бууруулж эхлэв. Үндэсний, гоёлын, өдөр тутмын, усны, ажил хэрэгч хувцас үзүүлбэр үзүүлсэн охидыг оюун ухаан сорьсон асуултанд хариулах агшинд, тайзны зүүнтээ байрласан дэлгэцнээ тэдний авьяасыг сорих үзүүлбэрт зориулсан бичлэгийг харж суугаа хүмүүс элгээ хөштөл инээлдэв. Бичлэгний оронд тайзан дээр тэдний авьяасыг сорьсон бол үзэгчид арай өөрөөр хүлээн авах байсан ч байж болох. Хоёр жилийн өмнө их л сонирхолтой хэлбэрээр явагдсан Оддын эрэлд нэвтрүүлэг өөрийн эрхгүй санаанд орох нь тэр. Бүсгүйчүүл гэж нэрлэхээс халгамаар жаахан охид үндэсний бүжиг бүжиж, дуу дуулж, шүлэг уншин, зарим нь уран зураг зуран, төгөлдөр хуур дарав. Арван хуруундаа дүүрэн бөгжтэй, том том ээмэг зүүчихсэн үзмэрч авхай нарыг санагдуулахуйцаар нүүрийг нь будчихсан охидыг хараад зарим үзэгчид цочин орилолдоотохлоо. 1, 66-1,80-ын өндөртэй, 29 охидын ихэнхи нь бие бялдрын хөгжил нь гүйцээгүй, турьхан биетэй, сулхан дуутай буюу бүсгүй гэдэг нэр тэдэнд ахдаж байгааг үзэгчид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрөөд Монголчуудын сайхан бүсгүй хэмээн тодотгодог 21 шинжийг агуулсан хүн энд нэг ширхэг ч алга хэмээн бухимдав. Ер нь манай Монголд шоу бизнесийн хорхойд автсан ноёд, хатагтай нар сүүлийн үед юу зохиогоод байгаагаа мэдэхээ байтлаа халуурч байхгүй зүйлийг бий болгох гэж хэтэрхий халтуурддаг болчихсон ч юм уу даа гэлцэх нь чих дэлсэв. Зохион байгуулагчдын буруугаас хүний нялх үрс мурий амтай, царай муутай, тагжгараараа дуудуулж, амьтны элэг доог болж байгааг харахад тийм ч таатай санагдсангүй. Жаран чавганц уралдвал нэг нь түрүүлдэг орчин үеийн үлгэр зохиох гэж тэмцээн зохиож суугаа бол харамсалтай л юм даа гэж бачуурна. Ийн уралдсаар , нэг нь түрүүлдэг хойно Урлах эрдэм дээд сургуулийн оюутан Сарнай түрүүллээ.
/2005.Зиндаа /

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button