Өнөөдөр-ийн алдартнууд өргөмжлөлөө гардав

Харин ямагт алба шахуу явдаг УИХ-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий сайд Ц.Элбэгдорж нар хэдий хоцорсон боловч амжиж ирэн алдартнуудын халуун ам бүлд өөрсдийн орон зайгаа эзэлсэн юм. Арван алдартны эгнээнд оноо дээгүүр шалгарсан мэргэжлийн сүмогийн бөх хакухо М.Даваажаргалын өргөмжлөлийг гардан авахаар түүний аав, дархан аварга Ж.Мөнхбат төрийн томчуудын дунд сэтгэл дэврүүн тухалсан.
Бичин жилийн алдартнуудад шагнал гардуулах хүндэтгэлийн ёслолыг нээж Өнөөдөр сонины ерөнхий эрхлэгч Ц.Балдорж ийн хэлэв.
-Өнгөрөн одож буй жилийн тэргүүн алдартныг тодруулдаг уламжлал тогтоод дөрвөн жил болж байна. Эдгээр алдартныг бид хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээс арай өөр өнцгөөс харж, өөр өнгө аясаар тодруулахыг зорьдог.
Монголчуудын сайн таньдаг, олонд нэр хүндтэй, , салбар бүрийн төлөөлөл болсон 100 хүний саналаар тодруулдаг. Бичин жилийн тэргүүн алдартнаар Монгол Улсын төрийн тэргүүн Ерөнхийлөгч Н.Багабанди тодорлоо. Эрхэм Ерөнхийлөгч та Монгол Улсын Их Хурлын даргын өндэр албыг дөрвөн жил, Ерөнхийлөгчийн албанд найман жил ажиллахдаа төрөө сүслэн хүндэлж, өрийнхөө төлөө цайныхаа ,ээжийг хүндэтгэн өргөдөг монголчуудын бэлгэ дэмбэрэл, хөгшид хүүхдийн өмөг түшиг нь болж энэ хугацаанд ажилласан гэж Өнөөдөр-ийн энэ санал асуулга харуулж байгаа байх аа. Хэдийгээр энэ жил таны Ерөнхийлөгчөөр ажиллах бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа ч гэсэн та улстөрчийн хувьд улам няхуур, улам талибуун ухаантай, ард түмнийхээ төлөө улам ихийг хийх хүсэл зоригтой байгаа гэж манай санал асуулгад оролцсон 100 алдартан үнэлсэн биз ээ.
Ингээд танд ирж байгаа тахиа жилд монгол төр монголчуудынхаа төлөө улам ихийг хийж бүтээгээрэй гэж энэ өргөмжлөлийг гардуулъя.
Бичин жилийн тэргүүн алдартан
Н.Багабандид хаш чулуун суурьтай бичний дүрс бүхий мөнгөн цомыг өргөмжлөлийн хамт гардуулсны дараа Ерөнхийлөгчийн хэлсэн үг болон оны алдартнуудын сэтгэгдлийг Өнөөдөр сонин танд хүргэж байна.

Төрийн тэргүүн 163 оноогоор тэргүүлэв
Хэвлэн нийтлэх эрх чөлөөг ардчиллын үнэт зүйлүүдийн дотроос хамгийн үнэтэй, хамгийн чухал нь гэж би үздэг юм. Монголын өдөр тутмын чөлөөт хэвлэл Өнөөдөр сонин үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн чөлөөт хэвлэлийн өнгө төрхийг илэрхийлж, ард тумнийхээ үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөний хүндэт индэр байж, Монголын ардчиллын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж би боддог. Нийгмийн хөгжил хийгээд хүн ардын аж амьдралын сайн болоод саар талыг алагчлалгүй үнэн бодитой, тулхтай, ноён нуруутай хэвлэн нийтэлж уншигчдынхаа сэтгэлд нийцсэн олон мэдээлэл, нийтлэлүүдийг гаргаж, нийгмийг соён гэгээрүүлэх хэвлэлийн үүргээ амжилттай биелүүлсэн Монголын өдөр тутмын сонин гэж би уншигчийн хувьд үнэлж явдаг. Өнөөдөр сонины уншигчид голдуу сэхээтнүүд, оюунлиг, нийгмийн хөтөч болсон хүмүүс байдаг юм уу гэсэн хувийн дүгнэлттэй байдаг. Энэ сонин Монголын нийгэмд өөрийн байр суурийг хэдийнэ эзэлжээ. Монголын сонин хэвлэлүүд өөр өөрийн өнгө төрхтэй, хэвлэл мэдээллийн зах зээл дээр хүчтэй өрсөлдөж байна. Бий болгож чадсан өөрийнхөө капиталыг улам зүлгэж, тордон баяжуулж Монголын нийгмийг соён гэгээрүүлэх, ард түмнээ мэдээлэлжүүлэх, улс орныхоо хөгжлийг хөтлөх хэвлэлийн үүргээ амжилттай хэрэгжүүлээсэй гэж би хүсч байна. Өнөөдөр сониноос жил бүр уламжлал болгон зохиож байгаа Оны алдартан шалгаруулдаг энэ үйл явдал нь тус сонины уншигчдын хүсэн хүлээдэг, монголчуудын уламжлалт цагаан сарын үйл явдлуудын онцлог, чухалд тоологдох арга хэмжээ болон хэвшиж байна. Оны алдартан шалгаруулах энэ арга хэмжээ бол ил санал асуулга. Тиймээс ямар нэг хийдэл, зохиомол арга хэмжээ, хувь хүний субьектив хандлага илэрдэггүй. Монголын нийгмийн сор болсон 100 хүний саналаар тодруулдаг учраас сүрхий үнэн бодитой, тухайн хүний нийгэмд эзэлж байгаа байр суурийг илэрхийлдэг социологийн шинжлэх ухааны нэг шалгарсан аргыг хэрэглэж байгаа санал асуулгын үр дүн гэж дотроо боддог юм. Бичин жил өнгөрч байна. Монголчуудад өгөөжтэй жил байлаа. Хөгшдөд ээлтэй, хүүхдүүдэд ивээлтэй, Монголын нийгэмд өөрийн сайн сайхан зүйлийг үлдээсэн жил болж өнгөрлөө.
Манай гэрт гурван бичний зураг байдаг. Япончууд дурегасан юм. Нэг нь чихээ, нөгөө нь амаа, гурав дахь нь нүдээ дарсан хөөрхөн гурван бич бий. Надад сая өгсөн яг энэ бич шиг. Энэ ямар учиртай вэ гэвэл муу юмыг эгнэгт бүү сонс, бузар булайг бүү үз, муу муухайг бүү хэл гэсэн санааг илэрхийлсэн байдаг. Өнгөрч байгаа бичин жилийн нэгэн адилаар гарч байгаа жил монголчуудад муу муухайг бүү сонегог, бузар булайг бүү үзүүлэг, монгол хүн бүрийн амнаас муу муухай бэлгэ дэмбэрэлгүй үг бүү гараг гэж ерөөж байна. Та бүхэнд сайн сайхныг хүсч, гарч байгаа жилдээ үйлс дэлгэрч явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Н.Энхбаяр Ард түмэн, бас дахин ард түмэн
-2004 оны гурван алдартныг нэрлээч гэвэл Та хэн хэнийг онцлох бол?
-2004 он гэлтгүй хэдийд ч ард түмэн, ард түмэн бас дахин ард түмэн гэж хэлнэ.
-Та хэл аманд багагүй өртөх юм. Энэ талаар юу хэлэхсэн бол?
-Улстөрчид хэл ам чухал биш. Хамгийн гол нь хийж бүтээх сэтгэлийн тэнхээтэй, эрч хүчтэй ажиллаж явна.
-Тахиа жилийн шинийн 1-нд Та хэнд очиж золгох вэ?
-Эхлээд аав, ээжтэйгээ золгоно. Надад буддын соёл, төвд хэл заадаг багш бий. Цагаан сараар заавал гэрт нь очиж золгодог юм.

Ц.Элбэгдорж Бид эрч хүчээр дүүрэн байна
-Сэтгэл өндөр байна. Энэ бол зөвхөн намайг төдийгүй миний багийнхныг үнэлсэн явдал юм. Тахиа жилдээ миний ард түмэн төвшин амгалан, эрүүл мэнх байх болтугай. Бидний өмнө шийдвэрлэвэл зохих олон асуудал байгаа. Гэвч хамтдаа бид энэ бүхнийг хийж бүтээх болно. Ард түмнийхээ итгэл найдварыг тээж ажиллах эрч хүч хамтарсан Засгийн газрынханд байгаа шүү гэдгийг дахин хэлье.

Монголын ард түмэн хүүгийн минь төлөө залбирдаг
Хакухо Даваажаргалын өргөмжлөлийг аав нь гардсан. Аварга Ж.Мөнхбат сэкиваки цол хүртээд ирж буй хүүгээ үнсэхээр яарч байлаа. Сэтгэл нь хөдөлсөн аваргын амнаас хүүгийнх нь тухай л гарах юм.
-Хакухо өнөөдөр ирнэ гэсэн үү?
-Орой 22.45 цагт бууна гэсэн.
-Хэнтэй ирэхээ хэлсэн үү?
-Нэг дэвжээнийхээ Санчирболдтой хамт ирнэ.
-Хэр удах юм бол?
-Минийхээр болдог бол шинийн нэгэн, хоёронд өнжөөмөөр л байна. Даанч болохгуй. 11-нд тойргийн барилдаантай. Хоёрдугаар сард Японд нэг их хүчтэй газар хөдлөлт болсон юм аа даа. Тэгээд энэ удаагийн барилдаанаа түүнд өртсөн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэхэд зориулах юм гэсэн. Өчигдөр хүүгийн минь комусүби цолыг тэмдэглэсэн байна лээ.
-Шинэ цолоо тэмдэглэж амжаагүй байхдаа дахиад шинийг авсан байна шүү дээ, танай хүү?
-Аа тиим. Өнөө орой л хүүгийнхээ амнаас сонсож бүх юм тодорхой болно доо. Сэкиваки гэдэг чинь озэкигийн өмнөх цол юм байна. Сүмогийн түүхэнд 18 настайдаа цол авсан тав дахь хүн нь миний хүү болсон шүү дээ.
-Та сая хүүгийнхээ барилдахыг үзээд ирсэн биз дээ?
-Сайхан байсан. Миний хүүд Японы ард түмэн хайртай юм шиг байгаа юм. Сүмогийн ордонд Монголын тугийг өргөөд Хакухо, Хакухо гээд хашгирч байсан. Гудамжинд гарахад нь ч бүчээд л. Хүүгийнхээ дэвжээнд очсон. Тэднийхээс гурван нь 50 хувиа хийсэн юм билээ. Хоёр нь монгол.
Аав, ээжээс нь гадна Монголын ард тумэн хүүгийн минь төлөө залбирч байгаа болохоор хол явна даа, миний хүү.

Г.Аззаяа Булганаас ирж шагналаа аваад буцлаа
Г.Аззаяа эчигдөр өглөө Булган аймгийн Рашаант сумаас Улаанбаатарт яаран ирлээ. Азтай, хийморьтой байлдагч хүү Өнөөдөр сонины алдартны шагналаа авах гэж амралтаа хугаслан ирсэн нь энэ. БХИС-ийн ерөнхий цэргийн ангид сурч буй тэр оюутны амралтаараа хөдөө гэртээ амарч байхад нь алдартнаар шалгарсныг дуулсан дарга нар нь тусгай холбоогоор шууд л дуудаж.
-Саин явж ирэв үү. Нутагт нь цаг ямар байна?
-Саин ирлээ. Ойрдоо хүйтэн байна. Энэ өвөл ингэж хүйтрээгүй гэж нутгийнхан ярьж байна лээ.
-Амарч байхад чинь дуудахад гайхав уу?
Тайхаагүй. Ямар ч байсан шагнал авах нь гэж ойлгосон. Нарийн учрыг нь сайн ололгүй л хотод ирлээ. Одоо бол баярлаж байна. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гээд энэ олон алдар хүндтэй хүмүүстэй зэрэгцэн намайг нэрлэсэнд сайхан санагдаж байна.
-Амралт тань дуусах болж байгаа юу?
-Дуусах болоогүй. Одоо буцаад гэр рүүгээ явна. Манайх хэдэн малтай, ээждээ цагаан сарын бэлтгэл базаахад нь нэмэр болоод л амарч байна.

Далай аварга болсныг минь хүмүүс үнэлсэн болов уу
Далай аварга А.Сүхбат Оны алдартан-ы өргөмжлөлөө гардаад удаан тухалсангүй явахаар яарав. Цагаан сарын барилдаан 16.00 цагт эхлэх тул Монгол бөхийн өргөө рүү шууд очих гэнэ.
-Цагаан сарын барилдаанд та хэд дэх жилдээ зодоглох гэж байна?
-Арав гаруй жил болж байна уу даа. Хоёр түрүүлж, нэг үзүүрлэсэн.
-Бичин жил таны хувьд одтой сайхан жил байсан. Түүний нөөлөг Цагаан сарын барилдааны түрүү таных болох байх аа?
-Баярлалаа. Бөх хүн түрүүлнэ л гэж барилддаг шүү дээ. Бичин жил миний хувьд үнэхээр одтой сайхан жил байлаа. Улсын их баяр наадамд түрүүлж далай аварга цолыг хүртсэн. Жилд ганцхан болдог энэ баяраар амжилттай барилдаж, цол нэмж, эрэмбээ дээшлүүлэх нь бөх хүний хүсэл. Энэ наадамд түрүүлнэ гэдэг бүр ч том амжилт. Үүгээрээ л Өнөөдөр сонины санал асуулгад дээгүүр оноо авч айрагдсан болов уу гэж бодож байна. Танай сонины энэ хүндтэй өргөмжлөлийг би хоёр дахиа авч байна.
-Та бас манай санал асуулгад оролцдог олны танил 100 хүний нэг шүү дээ?
-Энэ санал асуулгад би дөрөв дэх жилдээ оролцсон. Миний нэрлэсэн гурван хүний хоёр нь оны алдартанд багтсан байна.

М.Энхболд 3 дахь удаагаа айрагдав
-Хот гэдэг их айлын эх нь, эцэг нь болсон таныг олны танил хүмүүс гурав дахь жилээ оны алдартнаар нэрлэлээ.
-Сар шинийн босгон дээр шалгаруулдаг Оны алдартан-аар гурав дахь удаагаа шалгарч байгаадаа баяртай байна. Намайг нэрлэсэн хүмүүс нийслэлийн төр, захиргаа, нийслэлд амьдарч ажиллаж буй иргэдийн ажил үйлсийг үнэлж, дүгнэж буйн илэрхийлэл болгон хотын захирагчийн төлөө саналаа өгснөөр би ийнхүү жилийн жилд шалгарч байна гэж ойлгож байгаа. Иймээс нийслэлчүүдийг минь алдаршуулсан сайхан шагнал гэж бодож байна.
-Бичин жилийн ажлыг тань дүгнэчихлээ. Тахиа жилд зорилго арвинтай байгаа биз дээ?
-Тахиа жилийн хувьд онцлог. Орон нутгийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаа эхэлж байна. Мөрийн хөтөлбөрийнхөө эхлэлийг тавих учиртай. Нийслэлийн иргэдийн амьдрал ахуйг дээшлүүлэх, хотынхоо өнгө зүсийг улам сайхан болгоход тахиа жилд хийхээр санаж сэтгэж буй ажил их бий.

М.Энхсайхан Бичин жилд бич бололгүй хүн хэвээрээ байсан хүмүүст баярлалаа
-Та шинийн нэгэнд хамгийн түрүүнд хэнд золгодог вэ?
-Ээждээ. Өглөө 06.30 цагт ээжийндээ оччихсон байж хэвшсэн юм. Ээж минь энэ жил 72 настай.
-Өөрт чинь ямар хүмүүс ирж золгодог вэ?
-Хоёр зээ минь аав, ээжтэйгээ ирж таарна даа. Бага зээ маань төрөөд нэг сар ч болоогүй байна.
-Бичин жилийг Та хэрхэн үдэв. Юу гэж үнэлмээр байна?
-Сайхан жил байлаа. Хамгийн чухал үйл явдал нь мэдээж УИХ-ын сонгууль. Энэ сонгуульд хүүхдуүд хамгийн том ялалт байгуулсан. Харин Итгэлийн мөнгийг бүх хүүхдэд хүртээхийн төлөө бид ажиллах болно.
Бичин жилд бич бололгүй хүн хэвээрээ байсан хүмүүст баярласнаа хэлэх ёстой. Одоо болж байгаа улс төрийн үйл явдлуудыг тийм ч эмгэнэлтэй гэж би үзэхгүй байгаа.
-Манай сонин сүүлийн дөрвөн жил энэ арга хэг зохион байгуулж байна. Энэ Танд ямар сэтгэгдэл төрүү вэ? Бидний энэ ажилд ямар санал зөвлөгөө өгмөөр байна?
-Олны танил 100 хүнээ ч, тэдний нэрлэж буй алдартнуудыг, уншигчдадаа ил зарлахгүй байвал үр дүн нь үнэнд ойр болно доо. Өөрөөр хэлбэл, алдартнуудаа шалгаруулдаг механизмаа өөрчлөхгүй бол алдартан болох сонирхолтой хүмүүс лог, би хийгээд байдаг гэм манайханд бий шүү дээ.

Өнөөдөр-ийн өргөмжлөлийг анх удаа гардаж байна
Шинэ зуунд монголчуудаас хамгийн түруүн олимпийн медаль авчирсан, гавьяат тамирчин Х.Цагаанбаатарыг оны алдартны өргөмжлөлөө гардахын өмнө цөөн үг солив.
-Манай сониноос зохион байгуулсан оны алдартныг тодруулах санал асуулгаар Ерөнхийлөгч, УИХ-ын даргын дараа давхиж, олны хүндэтгэл хүлээсэнд тань баяр хүргэе.
-Гялайлаа. Сар шинийн босгон дээр Өнөөдөр сонины өргөмжлөлийг анх удаа гардаж байгаадаа баяртай байна. Оны алдартнаар тодруулахаар миний нэрийг Өнөөдөр сонинд ирүүлсэн бүх хүнд юуны өмнө баяр хүргэе.
Танай сонины уншигчид, бас сонины хамт олонд сар шинийн мэңц дэвшүүлж болох уу?
-Бололгүй яахав. Таны мэндчилгээг уламжилъя. Олимпийн наадамд барилдсанаасаа хойш та жин өгсөж барилдах болж. Одоо жин хасахын зовлонгоосоо мултарч байча уу?
-Жин өгссөн мөртлөө бас жин хасах юм. Тэгэхдээ арай хөнгөрсөн.
-Өнөөдөр сониноос тодруулсан оны алдартан гавьяат тамирчнаа спорт сонирхогчид тэгэх тусмаа бөх сонирхогчид Бээжингийн олимпиос дахиад медальтай ирнэ гэж хүсэн хүлээж байгааг мэдэрч байгаа биз дээ.
-Бөх сонирхогчдынхоо итгэл, хүндэтгэлийг мэдрэлгүй яахав. Би ч хичээхээрээ хичээнэ. Түмэн олны хайр хишиг надад дэм болох нь мэдээж л дээ.
-Тахиа жил од хийморьтой барилдсаар оны алдартнаар дахиад шалгараарай.
-Ерөөл орших болтугай.
(өнөөдөр 2005-02-08 034, 035)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button