Хятадын наймаачдад хууль үйлчилдэггүй

-Өнөөгийн танай салбарын бодит байдал ямар байна вэ? Ноос, ноолуурын уйлдвэрлэл хэрхэн явагдаж байна. Тулгарч буй бэрхшээл юу байна вэ?
-Яг өнөөдрийн байдлаар ноос, ноолуурын салбарт 100 гаруй аж ахуйн нэгж ажиллаж байгаа. Эдгээрийн 80 гаруй хувь нь анхан шатны боловсруулалтын үйлдвэрүүд. Өөрөөр хэлбэл, ноосоо угаагаад, ноолуураа самнаж боловсруулаад экспортод гаргадаг гэсэн үг. Ноос ноолуурын дотоод зах зээлийн хувьд маш хязгаарлагдмал. Манай салбарт 2000 оноос эхлэн нэг өөрчлөлт гарсан нь Хятадаас бэлэн утас авчраад сүлжмэл бүтээгдэхүун үйлдвэрлэж экспортод нийлүүлдэг болсон явдал. Иим үйлдвэрлэл явуулдаг Тайвань, Сингапур, Хят-адын хөрөнгө оруулалттай сүлжмэлийн жижиг үйлдвэрүуд манайд 30-аад байдаг. Эдгээр нь Говь-тойгоо нийлээд 2004 онд таван сая гаруй ширхэг сүлжмэл эдлэл экспортлосон. Энэ бол том өсөлт. Гэхдээ. . .
-Уучлаарай! Том өсөлт гэчихээд яагаад гэхдээ гэх болчихов оо?
-Тиим ээ. Энд нэг зүйл хэлэхгүй өнгөрч болохгүй. Хэдийгээр гадаадын хөрөнгө оруулалттай сүлжмэлийн жи жиг үйлдвэрүүд ажиллаж бүтээгдэхүүнээ экспортолж байгаа ч, Америкаас тогтоох квот нь хязгаарлагдсан болохоор эндээ үйлдвэрлэлээ үргэлжлүүлэх эсэх нь тодорлойгүй. Ноос ноолуурын анхан шатны боловсруулалт хийдэг үйлд- вэрүүдийн тухайд түүхий эдийн нөөцгүйгээс гадаад зах зээлийн хомсдлоос болж үйл ажиллагаа нь зогсч байгаа. Гүн боловсруулалтын буюу эц- сийн бүтээгдэхүүн хийдэг үйлдвэрүүд тухайлбал, Говь, Амикал, Зэрмэл, Эрдэнэт, Улаанбаатар хивс зэрэг нь нэг ээлжээр, дөнгөж данган дээсэн дөрөөн дээр ажиллаж байна. Тэгэхээр хэзээ ч хаалгаа барихад бэлэн гэсэн үг. Ер нь түүхий эдээ олж чадахгүй бол бүгд л зогсоно шүү дээ.
-Туүхий эдээ яагаад авч чадахгүй байгаа гэж. Үнэндээ түухий эд нь бэлэн л байна шуу дээ? Малчид ноос, ноолуураа тушаах гэж хотыг зорьдог. Тэр уед аваад нөөцөлж болмоор санагдах юм?
-Зарим хүн ийм үгээр бидний амыг тагладаг л даа. Гэхдээ яг нарийн учир нь өөр юм. Хятадаас жил бур ирж байгаа ченжүүд болохоор дэлхийн гадаад зах зээлийн үнийг харж байгаад дотоодын зах зээлд үйлдвэрлэл явуулдаг манай үйлдвэрүүдийн авч чадахгүй ханшаар гүүхий эдийн үнийг тогтоочихдог. Жишээ нь өнгөрсөн онд нэг кг самнасан ноолуурын гадаад зах зээлийн үнэ 45-53 ам. доллар байсан. Гэтэл хятадууд ноолуурыг анхны үедээ 40 мянган төгрөгөөр, дараа нь 23-33 мянган төгрөгийн хэлбэлзэлтэйгээр авсан. Энэ нь манай үйлдвэрүүдийн тухайд бохир ноолуур авах үнэ нь боловсруулсан цэвэр ноолуурын гадаад зах зээлийн үнэгэй тэнцээд байгаа хэрэг. Тэгэхээр ямар ч ашиггүй гэсэн үг. Тиймээс анхан шатны боловсруулах үйлдвэрүүд түүхий эдийн өндор үнээс болж хаалгаа барьж байгэа юм. Дээр өгүүлсэн 80 үйлдвэр дотор Хятадын хөрөнгө оруулалттай хэдэн үйлдвэр бий. Тэд өөрсдийн жижиг үйлдвэрээр түүхий эдээ самнуулсан болоод гадагш нь аваад гарчихдаг юм.
Харин гүн боловсруулалтын үйлдвэрийн хуоьд түүхий эд авах боломжтой. Гагцхүү эргэлтийн хөрөнгө нь дут-магаас өөрийн үйлдвэрийн хүчин чадлын хэмжээнд тултал түүхий эдээ базааж чад-даггүй. Мөнгөндөө тааруулж бага хэмжээгээр авдаг. Түүнээс болж үйлдвэр нь алдаг оног явж байна. Хятадууд түүхий эдийн чанарыг ер анхаардаггүй. Тиймдээ ч түүхий эдийн бүх чиглэлд Хятадууд манайхныг дарлаж байгаа.
-Та сая түухий эдийн зах зээлд хятадууд ноёлж байгаа тухай хэллээ. Тэд өөрсдийн үнэ ханшаа дур мэдэн тогтоодог гээд л. Тэд манай зах зээлд ийм монополь эрхтэй байгаагийн учир юу вэ?
-Өөрийн бодлыг хэлье л дээ. Энэ нь манай хууль тогтоомжоос, хил гаалийн задгай байдлаас, зохих албан тушаалтнуудын хахуульд өртөмгиигөөс, үнэ, стандартынхны түүхий эдийн чанарт тохирсон гэрчилгээ өгч чаддаггүйгээс болж байна. Хятадаас ирж байгаа ченжүүдэд бэлэн мөнгөний хяэгаар тогтоодоггүй. Монголын зах зээл дээр ажиллаж байгаа Хятадын наймаачдад хуулийн хяналт гэж огт байхгүй. Тэд дуртай газартаа чөлөөтэй зорчдог, тэдэнд хууль үйлчилдэггүй. Мөн ямар нэгэн албан татвар ногдуулдаггүй. Өөрөөр хэлбэл, тэд манайхны татварт огт хамаардаггүй. Өндэр үнэ ханшаар авсан түүхий эдээ тэд нэг бол бохироор авч гардаг, угаалгалаа гэхэд өнгөн талын илэлт хийлгээд явуул-чихдаг.
Хятадууд цаашдаа бүр ч их хэмжээгээр манай түухий эдийг авах болно. Тиим төлөв ажиглагдаж байгаа.
-Яагаад?
-Урд хөрш маань Дэлхийн худалдааны байгууллагад гишүүнээр элсчихсэн. Тиим
болохоор АНУ тус улсад тавьсан элдэв хяэгаарлалтаа зогсоосон. Мэдээж, БНХАУ-д оруулах гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэнэ. Тухайлбал, ноолуур, сүлжмэл эдлэлийн үйлдвэрлэлээ 30 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байсан. Тэгэхээр түүхий эдээ Монголоос авч таарна. Ингэвэл Монголын ноос ноолууран бүтээгдэхүүний түүхий эдийн байдал манай үйлдвэрүүдийн хувьд бүр ч хүндрэх нь ойлгомжтой. Чухамдаа үүнээс урьдчилан сэргийлж одооноос арга хэмжээ авах хэрэгтэй.
-Тэгвэл Төр, засгаас ямар арга хэмжээ авах хэрэгтэй гэж бодож байна вэ?
-Судалгаанаас үзэхэд манай түүхий эд ил, далдаар Өмнөговийн Гашуунсухайт, Шивээ хүрэн, Говь-Алтайн Бургастай гэсэн гурван боомтоор л голдуу гараад байна. Жил бур 700-1000-гаад тн ноолуур гарч байгаа гэдэг тооцоо бий. Харин Замын-Үүдийн боомтоор харьцангуй гайгүй. Хятадуудад боломж олгохгуйн тулд дээрх гурван боомтыг хаах буюу тохижуулах хэрэгтэй. Тохижуултал нь Замын-Үүдийн боомтоор гаргах саналыг үйлдвэрлэгчид бүгд тавьдаг. Нэг кг ноолуураас 4000 төгрөгийн татвар авдаг. Түүнийгээ салгаж авахад нэлээд мөнгө болох нь тодорхой.
Мэн ноос ноолуурын экспортыг аравдугаар сарын 1 хүртэл түр хугацаагаар хаах хэрэгтэй гэдэг саналыг үйлдвэрлэгчид тавьдаг. Энэ хугацаанд дотоодын үйлдвэрүүд түүхий эдээ авчихна.
Дэлхийн худалдааны байгууллагаас зөвшөөрсний дагуу бохир ноолуурт тавих татварыг зөвхөн 4000 төгрөгөөр лязгаарлах бус, тухайн зах зээлийн үнийн 30 хувиар тогтоох хэрэгтэй.
Хонины ноосны тухайд эсвэл татвартай болгох, эсвэл анхан шатны боловсруулалт хийж гаргадаг болгох нь чухал.
Эцэст нь хэлэхэд Монголын ноос ноолуурын түүхий эд дээр Хятадуудын дураараа загнаж буйг нь л хязгаарлачих юм бол манай салбар ойрын хугацаанд асар хурдацтай хөгжих боломж бүрзн бий. Ганц жишээ хэлэхэд, 1993 онд ноолуурын экспортыг хориглосон Засгийн газрын 63 дугаар тогтоол гэж гарсан. Түүний дараа манай ноолуурын салбарт гадаадын маш олон хөрөнгө оруулалт орж ирсэн юм. Энэ нь бизнесийн таатай орчин бүрдмэгц хөрөнгө оруулалт нэмэгдэж, үйлдвэрлэл явуу-лах боломж бий болдгийн нотолгоо шүү дээ.
Ярилцсан Н.САРАНЧИМЭГ
(өдрийн сонин 2005-02-08 039)