Ардын жүжигчин хоёроор, гавьяат таваар нэмэгдлээ

Эл өдөр Ардын жужигчин хоёр, гавьяат таваар нэмэгдэв. Мэргэжлийн урлагийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллан үндэсний болон дэлхийн сонгодог дуурийн гол дүрүүдийг мэргэжлийн өндэр түвшинд бүтээж, зохиолын болон ардын дууг чадварлаг дуулж, Монголын орчин цагийн дууны урлагийг хөгжүүлэхэд оруулж байгаа дорвитой хувь нэмрийг нь үнэлж Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин А.Долгорт Монгол Улсын Ардын жүжигчин, мэргэжлийн урлагийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж үндэсний урлагийн сонгодог төрөлуртын дуу болон ардын, зохиолын дуунуудыг чадварлаг дуулж, монгол ардын уртын дууг сурталчлах, түүнийг залгамж хойч үеийнхэнд өвлүүлэхэд оруулж байгаа дорвитой хувь нэмрийг нь үнэлж Улсын филармонийн Морин хуур чуулгын гоцлол дуучин Ш.Чимэдцэсэд Монгол Улсын Ардын жүжигчин цол, мал сүргээ олон жил тогтвортой өсгөн үржуүлж, үйлдвэр угсааг нь сайжруулан, ашиг шимийг сайн ашиглаж, иргэдийг малжуулахад идэвх санаачилга гарган, мал аж ахуйн уйлдвэрлэлийг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж Төв аймгийн Эрдэнэсант сумын дөрөвдүгээр багийн малчин Д.Гомбодаш, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Чандган багийн малчин Д.Цэрэндорж нарт Монгол Улсын гавьяат малчин цол, эрүүл мэндийн салбарт олон жил ур бүтээлтэй ажиллаж элэгний хорт хавдар өвчний оношлогоо, эмчилгээний шинэ аргуудыг эмнэлгийн практикт нэвтрүүлж, эмчилгээний үр дүнг саижруулан хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлст оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн багш, Хавдар судлалын төвийн зөвлөх эмч Р.Сандуйжавт Монгол Улсын хүний гавьяат эмч, хөдөөгийн эрүүл мэндийн байгууллагад олон жил санаачилга, үр бүтээлтэй ажиллан хамт олноо чадварлаг удирдан зохион байгуулж, оношлогоо, эмчилгээний чанарыг сайжруулж, эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг хөдөөгийн хүн амд ойртуулан эрүүл мэндийг хамгаалахад оруулж буй хувь нэмрийг нь үнэлж Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн захирал Р Дуламсүрэнд Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, хөдөө орон нутгийн боловсролын байгууллагад багш, удирдах ажилтнаар олон жил санаачилга, үр бүтээлтэй ажиллаж аймгийн сургуулиудын хүний нөөц, сургалтын орчныг сайжруулах, багш нарын заах арга ур чадварыг дээшлүүлэх сургалтын чанарыг ахиулахад оруулж буй хувь нэмрийг нь үнэлж Баянхонгор аймгийн Боловсрол, соёлын газрын дарга Д.Батсүхэд Монгол Улсын гавьяат багш цол тус тус хүртээлээ.
Мөн боловсрол, шинжлэх ухаан, соёл урлаг, эрүүл мэнд, ус, цаг уур, хөдөө аж ахуй, зам, тээвэр, худалдаа, үйлдвэрлэл, төрийн эахиргааны болон төрийн бус байгууллагад олон жил үр бүтээлтэй, идэвх санаачилагатай ажиллаж байгаа Монгол Улс, БНХАУ-ын хоорондын улсын хилийг шалгах хамтарсан комиссын Монголын хэсгийн геодизийн мэргэжилтэн Я.Сэрэвжаа, Монголын хэсгийн дарга, тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Р.Хатанбаатар нарыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, мөн Монголын хэегийн хилийн мэргэжилтэн, хурандаа М.Ганболдыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор, Нийслэлийн Евро-Ази дээд сургуулийн сургалт эрхэлсэн дэд захирал П.Алтангэрэл, Улсын клиникийн II эмнэлгийн захирал С.Бадамжав, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Батмөнх, Хурд хамтлагийн ахлагч Д.Ганбаяр, Дорноговь аймгийн Сайншанд сумын худалдаа, үйлчилгээний Их-Уулын говь ХХК-ийн захирал Ш.Очирсүх, ЭМШУИС-ийн нүүр амын согог, гажиг заслын тэнхмийн эрхлэгч Н.Пүрэвжав, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин У.Уранчимэг нарын хүмүүсийг Алтан гадас одонгоор, Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч Д.Алтанцэцэг, Монголын цахилгаан холбоо компанийн нягтлан бодогч Л.Эрдэнэдалай нарыг Хөдөлмөрийн хүндэт медиалаар, ТЕГ-ын Төрийн хамгаалалтын албаны ажилтан, ахлах ахлагч Г.Төрбат, Хил хамгаалах ерөнхий газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Энхбат нарыг Цэргийн хүндэт медиалаар тус тус шагнав.

ТӨР ЗАСАГ ТҮМЭН ОЛОНДОО БАЯРЛАЛАА
Шагналаа зардан авены дараа шинэхэн гавьяат малчин Д.Гомбодаштай уулзаж сэтгэгдлииг нь сонссон юм. Тэрзэр энэ жил 2000 гаруй мал тоолуулсан нутаг нугадаа нэр хүндтэй малчин аж.
-Хөдөлмөрийг минь Төр, засгаас унэлж гавьяат малчин хэмээх эрхэм цолыг өгсөнд үнэхээр их баяртай байна. Төр засаг түмэн олондоо баярлалаа. Энэ эрхэм цолыг авахад ганц минийх ч бус Төв аймгийнхан, Эрдэнэсант сумынхан маань, гэр бүл, үр хүүхэд, анд нөхдийн маань хичээл эутгэл, тусламж ихээхэн чухал үүрэгтэй байсан. Тэдний маань гавьяа гэж бодож байна. Иим том шагналыг авсандаа үнэхээр их баярлаж, цаашид улам ихийг хийх урам зориг дүурэн байна.
-Залуу малчиддаа хандаж юу зөвлөмөөр байна вэ?
-Малаа хайрлах хэрэгтэй. Зунд малыг сайн таргалуулах нь чухал байдаг. Тарган мал тал бурийн ашигтай гэдэг шүү дээ. Түүнчлэн малынхаа үйлдвэр угсаа, эцэг малыг сонгохдоо анхаарах хэрэгтэй. Эндээс чанартай төл гарах бөгөөд байгалийн бэрхшээлийг давах чадвар сайн байдаг.

А.ДОЛГОР Ардын жүжигчин болох нь гэж сонсоод ханьтайгаа хоёулаа уйлсан
Манай Догоо Ардын жүжигчин болох гэж байгаа гэсээр ДБЭТ-ийн захирал Б.Сэргэлэн Төрийн ордны Соёмбо танхимын үүдэнд зогсч байв. ДБЭТ хоёр дахь ардын цоптоноо угтаж буй нь энэ аж. Бодлын цагаан хун А.Долгор энэ удаа Ардын жүжигчин хэмээх эрхэм алдрыг хүртэж байгаа бол емно нь театрын зураач Ч.Гунгаасүх ардын хэмээх тодотгол зүүсэн юм. Протколын дагуу байгууллагын дарга хүнээ авчирч, авч явдаг юм байна. Би ч энэ талын туршлага сууж байна шүү гэж Б.Сэргэлэн наргиа болгов. Ардын жүжигчнээ аваад тэр ЦБЭТ-руугаа явахаар төлөвлөжээ. Ардын жүжигчиндээ хүндэтгэл үзүүлэхээр манайхан сэтгэл догдлон хүлээж байгаа гэж Б.Сэргэлэн захирал ярилаа. Түүний дэргэд шинэхэн Ардын жүжигчний нөхөр Ц.Сайнцог гэргийгээ цолоо аван гарч ирэхийг хүлээн зогсоно. Ээждээ цэцэг өгөхөөр хүү нь ч ирсэн харагдлаа.
Ардын жүжигчин
А.Долгор цэнхэр торгон дээлтэй, гэрэл цацартал инээмсэглэсээр Соёмбо танхимаас гарч ирлээ.
-Иим залуухан, уран бүтээлээ хийж яваа Ардын жүжигчнийг харж байгаадаа баяртай байна. Та цаашдаа ямар уран бүтээлээр ард түмэндээ бэлэг барих вэ?
-Баярлалаа. Удахгүй уран бүтээлийн бие даасан тоглолтоо хийх гэж байгаа. ҮCD-гээ гаргана. Манайхан хоёр дуурь тавих гэж байгаа. Тэнд дуулах болов уу. Олон сайхан дуу дуулж ард тумэндээ хүргэнэ ээ.
-Ардын жужигчин болох нь ээ гэж яг хэзээ баттай мэдэв?
-Би fчигдөр сонссон. Маргааш Төрийн ордонд ирээрэй гэж хэлсэн л дээ. Үүнийг сонсоод ханьтайгаа хоёулаа уйлсан. Хүн баярлахдаа бас уйлдаг юм билээ. Ижий аавыгаа бодлоо.
-Цагаан сараа бур ч өргөн тэмдэглэх байх даа?
-Манайд их олон хүн ирдэг л дээ. Энэ жил зочдоор дүүрэн улам сайхан цагаан сар болох байх аа.
-Та хүсэл мөрөөдлмйнхөө оргилд хурсэн уу?
-Урлагт орой гэж байхгүй. Хүн төр засагтаа үнэлүүлэхээр улам л их хийж бүтээх урам зориг ордог юм байна.

Ш.Чимэдцэеэ Яг энэ цаг мөчид ээж минь байсан болоосой
Ардын жүжигчин хэмээх эрхэм алдрыг энэ одср олны хайртай бас нэгэн дуучин эмэгтэй хүртсэн юм. Ардын жүжигчин хэмээн энэ цаг мөчөөс эхлэн дуудагдах дуучин Ш.Чимэдцэеэ
-Өдрийн сонин-ыг уншдаг бүх хүмуүст баярын мэнд хүргье. Би Ардын жүжигчин болсныгоо ард түмний юм гэж бодож байна. Норовбанзад багшийгаа бодож бэйна.
-Эрхэм алдрыг хүртсэн яг энэ цаг мөчид хэнтэй баяр жаргалаа хуваалцаж, хэнд дуулгамаар санагдах юм бэ?
-Яг ингэж бодогддог юм байна. Ээж минь байсан болоосой гэж. Гэхдээ ээж минь хаа нэгтээгээс намайгаа харж байгаа биз ээ. (тэр нүдэндээ мэлтэрч ирэх нулимсаа арчиж харагдав)
Ийнхүү үе тэнгийн найз хүүхнүүд нэг цаг мөчид Ардын жүжигчин боллоо. Бид олон жилийн найзууд. Бие биенийхээ сэтгэл санааг ойлгодог. Хамт Ардын жүжигчин болсондоо баярлалгүй яах вэ гэж Ш.Чимэдцэеэ хуучилсан. Ардын жүжигчид төврэлдэн зургаа авахуулж Баяр жаргал дүүрэн инээмсэглэсэн хормууд нь гэрэл зурагт үлдээ дээ. Тэд баяр талархал, цэцгэнд умбаж хоцорлоо.

Б.БАТБААТАР, Б.ЭГШИГЛЭН
(өдрийн сонин 2005-02-08 039)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button