Ил уурхайн далд аюулаас шинэ гарц хайя

Эдгээр гурван уурхайгаас хамгийн анх Шарын гол ХК нь хувьчлагдаад нэг жил боллоо.
Энэ утгаараа компанийнхаа Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр нүүрснийхээ үнийг өөрчлөх, дотоод гадаадын зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулах, техник технологийн шинэчлэл хийх, эдийн засаг санхүүгийн чадавхиа сайжруулах зэрэг асууд-лыг бие дааж шийдвэрлэх, нэг үгээр хэлбэл өөрөө өөрсдийнхөө хувь заяаг бусдаас хараат бусаар 100 хувь шийдэж байх эрх зүйн таатай орчин бүрдсэн билээ.
Гэвч манай компани нь цахилгаан, дулааны үнийг нэмэгдүүлэхгүй байх төр засгийн төв байгууллагуудын бодлого шийдвэрийг даган хүндэтгэж, вөрийн санхүүжилтийн үндсэн эх үүсвэр болох нүүрснии борлуулалтын үнийг хямд, доод төвшинд барьсаар ирлээ. Гэтэл бидний үндсэн хэрэглээ болох, гадаадаас орж ирдэг түлш шатахуун, техникийн сэлбэг хэрэгслийн үнэ нэг жилд 1.3-2.0 дахин өсчихлөө.
Ийнхүү нүурсний үнийн хязгаарлалт, хэрэглээнии зардлын эре өсөлтеес үүссэн үнийн хайч-аас болж манай комлани 2004 онд буюу 100 хувь хувьчлагдсаныхаа анхны жилд 1.81 тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байна. Энэ нь манай уурхайг цаашид орших, эс орших эрсдлийг тулгасан, санхүүгийн маш хүнд цохилтболлоо. Налайхын их уурхай хувьчлагдсаныхаа дараа үйл ажиллугаа нь зогсож, одоо ямар байдалд орсон гашуун туршлагыг бид бүгдээрээ эрхбиш мэднэ шүү дээ. Ер нь цахилгаан, дулааны үнийн асуудал босм ирмэгц л дулааны цахилгаан станцуудын талх нь болсон нүүрсийг олборлогч уурхайчдын асуудал ил биш далд үлддэг нь гэм биш зан.
Ингэж хувийн компанийн нүүрснии борлуулалтын үнийг зохиомлоор дарж барих нь ямар хор уршигтайг амьдрал нэгэнт нотлоод байх шиг.
Шарын голын нүүрснии уурхай цаашид тогтвортой, үр ашигтай үйл ажиллагаа явуулах нь эөвхөн манай компанийн эрх ашиг биш юм аа.
Яагаад гэвэл нэгдүгээрт, хойд бусийн эрчим хүчний хангамжийн гол эх үүсвэр Дархан, Эрдэнэтийн ДЦС-уудыг зуухны шатаах технологид нь нийцеэн нүүрсээр 100 хувь хангадаг Шарын гол ХК нь тогтвортой, удаан хугацаанд найдвартай ажиллах нь улс орны хувьд стратегийн ач холбогдолтой. Хоёрдугаарт, Дархан-Уул аймгийн Шарын гол сум, тэндхийн оршин суугчид, ард иргэдийн амьжиргаа, үе үеийн уурхайчин-шарын голчуудын удамт үр садын ирээдуй нь тус компанийн оршин тогтнол, хөгжил цэцэглэлттэй амин холбоотой юм.
ИйМд тогтвортой, үр ашигтай оршин тогтнох үйл ажиллагаа явуулахын тулд тус компани нь өөрсдөөс үл хамаарах хүчин зүйлийн үр дагавраас шалтгаалан үйлдвэрлэлийн өөрийн өртгийн бодит үнэд тулгуурлан нүүрсээ худалдаалах зайлшгүй байдалд хүрлээ.
Ерөөс нүүрснии үнээ нэмээд байх нь компанийн зо-рилго биш, манай сайн чанарын нүүрс маань ямар үнээр, яаж борлогдох нь зах зээлийн өрсөлдөөний шалгуураар л зохицуулагдах нь жам ёс биз ээ.
Өнгөрсөн онд техникийн шинэчлэлд 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж, удирдлага зохион байгуулалт, бүтцийн эрс шинэчлэл хийж ажилласны үр дүнд нүүрс олборлолт, борлуулалтыг урьд оныхоос 12.0-16.0 мянган тонноор давуулж, нэг шоо метр уулын цулын өөрийн өртгийг 14 хувиар хямдруулснаас гадна авто тээврээр нэг жилд 2703.0 мянган шоо метр хөрс хуулж, тус уурхайн он цагийн түүхэн дэх дээд амжилтыг тогтоосон.
Цаашид 1 тонн нүүрс ол-борлохын тулд 6-7 шоо метр хөрс ухаж зайлуулдаг, өртөг зардал өндөртэй одоогийн ашиглалтын систем, технологи нь манай уурхайн уул-техникийн нөхцөлд хоцроедож, өнөөгийн үнээр нүүреээ борлуулах аваас зах зээлийн ширүүн давалгаанд сөхрөх аюул нүүрлээд байгаа нь нэгэнт тодорхой болсон.
Өнөөдөр дэлхийн зах зээлд 1 тонн нүүрснии борлуулах дундаж үнэ 57.5 ам.доллартай тэнцэж байна. Тэгвэл бид нэг тонн нүүрсийг дотооддоо 10-11 ам.доллараар борлуулж байгаа нь дэлхийн жишгээс даруй тав дахин хямд байгаа юм. Ойрын жилүүдэд дэлхийн зах зээл дээр нүүрснии хэрэглээнии хэмжээ эре ихсэх, үүнийг дагаад нүүрснии борлогдох үнэ улам өсөх хандлагатай байна.
Иймд Шарын голын уурхайн нүүрснии орд газрын уул геологийн нөхцелд нэн тохиромжтой, өртөг зардал хямд цоо шинэ технологийг нэвтрүүлэх техникийн шийдлийг бид эрчимтэй судалж байна. Энэхүү шинэ технологи нь хөрс хуулалтын өрнөлтийг зогсоож, зөвхөн нүүрснии давхаргыг гаэрын гүнд хуний оролцоогүйгээр хонгил малталтын аргаар гүйцээх олборлолт явуулах иж бүрэн автомажсан цогцолбор байх юм. Энэ чиглэлээр манайх АНУ, ОХУ-ын компаниудтай холбоо тогтоож идэвхтэй ажиллаж байна.
Энэ шинэ технологи нь манай орны уул уурхайн ялангуяа нүүрс олборлох салбарын хөгжилд шинэ түлхэц болохуйц чиглэсэн хөгжлийн тэргүүлэх арга замыг тодорхойлоход нэн чухал ач холбогдолтой юм.
Шарын гол ХК-ийн ерөнхий менежер
С.АЛТАНХУЯГ
(өдрийн сонин 2005-02-14 040)