Ерөнхий сайд 107 настанд байр бэлэглэхээр болов

Энэ удаа Ерөнхийлөгчийн бэлэг, мэндчилгээг Ерөнхий сайд өөрийн биеэр хүргэж өгөв. Ерөнхий сайдын гарын бэлэг нэмэгдсэнийг хэлэх үү. Эмээ гол ажилдаа орохоор шийдэв бололтой. Тэр дэргэдээ суугаа Ерөнхий сайдад хандан
-Хүүхдүүдэд хишиг өгөх үү дээ гэнэ. хүрэх болов уу? Эмээ хүн бүрт хоёр чихэр ногдохоор бодож Ерөнхий сайдын гар дээр тавьж байсан юм л даа. Хүрэхгүй бол нэг нэгээр өг гэж эмээ дор нь асуудлыг шийдэв. Өндөр настай эмээгийн чихэр, ерөөлтэй хундаганаас амсах гэж бүгд л хичээнэ. Монгол Улсын Ерөнхий сайд Шинийн нэгэнд жирийн нэгэн эмээгийн умгар гэрт морилсон нь энэ. Эмээгийн жижиг гэрт гол хүмүүс болон сэтгүүлчдииг багтаах гэж хамгаалаптын албаныхан ихэд хичээж байв. Гэрийн гадна эмээд золгохоор ирсэн хүмүүс хүлээж зогслоо. Биокомбинатийн буйдхан гэр хороололд эмээ үр ач нарынхаа хамт суудаг. Тэр Монголын хамгийн өндөр настануудын нэг. Гэрийн хойморт Амар мэндийн айлтгал-ууд байрлуулжээ. Зуугаас дээш настанд илгээдэг Ерөнхийлөгчийн мэндчилгээг зургаан удаа авсан гэсэн үг л дээ. Харин долоо дахь мэндчилгээг Ерөнхий сайд эмээд уншиж өгөв.
-Зуунаас урт насалж, зургаадай таяг тулсан, гүн хүндэтгэлтэй буурай танаа …төрийн тэргүүний мэндийн цэнхэр хадаг… гээд л Ерөнхий сайд уншиж байтал Адьяа гуай залгуулан
-Урт насалж удаан жаргаж, төв сайхан төрөөн барьж, түвшин сайхан жаргаж гээд л ерөөлийн үгийг гол ус шиг урсгаж гарав.
Ц.Элбэгдорж дуустал нь инээмсэглэн чагнаад Та чинь энд бичсэнээс бүр гоё хэлж байна аа гэхэд нь гэрт суусан бүх хүн инээсэн.
1898 онд төрсөн Адъяа эмээ гурван хүү төрүүлжээ.
Хөвгүүд нь дал, ная наслаад бурхан болсон юм билээ. Одоо тэр том ачийнхаа асрамжид байдаг аж. Том ач нь гэх ногоон дээлтэй эмээ цай идээ бэлтгэн зуухныхаа дэргэд завгүй зогсоно.
-Бид Өвөрхангайн улс. Хар хориныг хөгжүүлнэ гэхээр чинь баяртай суудаг аа гэж тэр Ерөнхий сайдад хэлсэн юм.
Гэрт зочид пиг суусан болохоор хүүхдүүд нь нааш цааш явах арга байсангүй. Эмээгийн цай ундааг дөхүүлэх ажил Ерөнхий сайд түүний гэргийд ногдов. Ерөнхий сайдын гэргий Ж.Болормаа намуухан дуутай юм. Түүний үгийг Ерөнхий сайд эмээд чангаар орчуулж өгнө. Эмээ тэр хоёр орчуулагчгүй ойлголцох үе ч байлаа. Ум даарий дүдаарий дүүрий суухаа гэж эмээг маань уншихад Ерөнхий сайдын гэргий маань хөгжөөсөн. Эмээ охиндоо хэлж байгаа юм шиг дотноор Аюулаас зайлуулдаг юм шүү дээ гэнэ.
Хүүхдүүд сургууль цэцэрлэгтээ яваад ганцаараа хоцрохоор даардаг юм гэж эмээ гарыг нь атгаж өгч байсан Ерөнхий сайдад хов хүргээд авав.
Их наслах ч хүнд юм байна гэж эмээ хэдэнтээ давтлаа. Гэсэн ч тэр өндөр наслахад ашигтай тал байдгийг харуулав. Юу хэрэгтэй байна гэж зочноо асуухад Байранд орвол дулаан байх даа гэнэ.
-Та дулаан байранд ормоор байгаа юм уу гэж Ерөнхий сайдыг лавлахад Болох л юм. Тэгье гэдэг байгаа. Зочид дахиад л хөгжилдөв.
Хотын даргад байр өг гэж үүрэг өгнө өө. Бусад улс барьцахгүй байх аа.107 нас хүрсэн хүнд өгч байгаа юм чинь гэж Ерөнхий сайдыг хэлэхэд эмээ Хэ хэ хэ гэж инээж сууна. Үрээ танихгүй өнөр гэдэг үг эмээд тохирох нь лав. Тэр үр ачийнхаа тоог хэдийнэ алдсан хэрнээ дэргэдээ суусан Ерөнхий сайдаас Чи хэн бэ гэж асуугаад Элбэгдорж байна аа гэж хариулахад нь
-Нөгөө Ерөнхий сайд мөн үү гэж зочдыг баясгаад авсан.
Төв сайхан төрөөн барьж, төвшин сайхан жаргаарай гэж эмээ дахин дахин ерөөж байлаа. Гурван зууныг үзэж, өчнөөн олон тэмцэл, хувьсгалыг өнгөрүүлсэн эмээ хойч үед нь чухам л энэ хэрэгтэй гэж зөнгөөрөө мэдсэн ч юм бил үү…

Б.ЯНЖМАА
(өдрийн сонин 2005-02-14 040)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button