Газар тэтгэгч хэмээх модон тахиа жил сайхан гарлаа

Ингээд шинийн нэгний өглөө болсон үйл явдлуудын талаар тоймлон хүргэж
байна.
МЭГЖИД ЖАНРАЙСЭГТ ТҮМНЭЭ ДААТГАЛАА
Шинийн нэгний билэгт сайн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди, УИХ-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий сайд Ц.Элбэгдорж нар гэргий нарынхаа хамт бурхан шашинтны төв Гандан тэгчилэн хийдийн хойморт залрах Мэгжиджанрайсагт мөргөж, төр түмнээ даатгалаа. Шинийн нэгний өглөө наран мандсаны дараа болдог энэ ёслол нь төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлдэг уламжлалыг дагаж, ирж байгаа модон тахиа жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин байхын өлзийтэй ерөөлийг төрийн 3 удирдлага ард олондоо дэвшүүлдэг юм.
Жанрайсаг бурхныг анх 1911 оноос тахин шүтэж ирсэн бөгөөд 1930-аад оноос энэ бурхныг дээдлэн шүтэхийг хоригложээ.
Зах зээлийн шилжилтийн нийгмийн үед Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат Мэгжид Жанрайсаг бурхныг бүтээн байгуулах ажлыг зарлиг болгосноор 1996 онд энэ ажил дуусч сүсэгтэн олонд үргэлж эрүүл энх, аз жаргал амар амгаланг хайрлаж байдаг энэ бурхныг тахин шүтэх болсон ажээ.
Соёлын гавьяат зүтгэлтэн Цэрэндорж Төрийн Хан хуурыг хөглөв
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди, УИХ-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий сайд Ц.Элбэгдорж нар Мэгжид Жанрайсагт мөргөснийхөө дараа Гандантэгчилэн хийдэд ном хуруулахаар ирсэн хүмүүстэй уулзаж сар шинийн мэнд хүргэлээ.
Мөн ирж байгаа хөхөгчин модон тахиа жилдээ улс орноо үргэлж өөдрөг явахыг бэлэгшээн Очирдарь бурханд 9 тугийн мандал өргөсөн юм. Анхдугаар Богд өндэр гэгээн Занабазарын урлан бүтээсэн Монгол түмний их шүтээн Очирдарь бурханд мандал өргөж байгаагийн учир гэвэл хамаг амьтны тусын тулд улс орноо хөгжүүлж дэвжүүлэхийн төлөө аливаа сайн сайхныг даатгаж байгаа хэрэг юм.
Дараа нь тэд сэтгүүлчидтэй уулзаж ард олондоо ерөөл дэвшүүллээ.
Н.БАГАБАНДИ ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ БҮХЭН ТАНЬ БИЕЛЛЭЭ ОЛООСОЙ
Тахиа жил гарлаа. Гарч байгаа тахиа жилдээ Монголын ард түмэн аз жаргалтай, эрүүл энх, элэг бүтэн, ажил үйлс нь өөдрөг амжилт бүтээлээр дүүрэн байгаасай гэж хусч байна. Тахиа бол эртэч амьтан, эрт босвоос нэгийг үзэх, орой унтвал нэгийг сонсох гэж Монгол ардын эртний сайхан үг бий. Цагийг хожвол бүхнийг хожино. Цаг нартай уралдаж аж амьдралаа эалгуулах, сайн сайхан амьдрах бүхий л хүсэл мөрөөдөл тань тахиа жилд биеллээ олоосой гэж хүсч байна. Монголын ард түмэн аз жаргалтай, эрүүл энх, элэг бүтэн, юу санасан есөн цагаан хүсэл нь тэгш дүүрэн биелж байхын бэлэгт сайхан ерөөлийг өргэн дэвшүүлье.
Н.ЭНХБАЯР САЙХАН ЖИЛ БОЛООСОЙ
Тахиа жил сайхан гарч байна. Гарч байгаа өдрийн өнгөөр монголчууд гарч байгаа жилээ тодорхойлдог. Их сайхан жил гарч байх шиг байна. Монголчуудын хувьд их арвин амжилттай, эвтэй найртай, улс орон маань хөгжин, ард түмний маань амьдрал дээшилсэн, сэтгэл санаа нь амгалан тайван ийм сайхан жил болоосой гэж ерөөж байна.
Ц.ЭЛБЭГДОРЖ ТА БҮХНИЙ МИНЬ АЖИЛ ҮЙЛС БҮТЭХ БОЛТУГАЙ
Даага далантай, бяруу булчинтай, сар шинэдээ сайхан шинэлцгээж байна уу.
Тахиа жил сайхан гарч байна. Нийт ард түмэндээ сар шинэдээ сайхан шинэлж, их баярлаж, их ерөөл хэлэлцэж, их наадам наадаж сайхан шинэлээрэй гэж ерөөе. Та бүхний минь ажил үйлс бүтэх болтугай.
ТЭД САЙН БҮХНИЙГ БЭЛГЭДЭН ХЭЛЭЛЦЭЖ БАЙЛАА
Дараа нь Төрийн гурван удирдлага гэргий нарынхаа хамт Төрийн ордонд очиж Монгол түмний эрхэм дээд шүтээн есөн хөлт цагаан тугандаа мөргөлөө. Ийнхүү хүндэтгэл үзүүлснийхээ дараа төрийн хүндэтгэлийн өргөөнд морилон саатаж золголт хийсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди, тэргүүн хатагтай нарт УИХ-ын дарга болон Ерөнхий сайд, гэргий нарынхаа хамт бараалхан золгож амар амгаланг нь эрэн хүндэтгэлээ.
Жил болтны сар шинийн нэгний өлзий билэгт энэ өдөр уламжлал болон тогтсон ёс жаягийн дагуу төрийн өндэр албан тушаалтнуудын золгох ёслол ийнхүү үргэлжилсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд тэдний гэргий нарт УИХ-ын дэд дарга, Байнгын хорооны дарга нар болон УИХ-ын гишүүд золгон амар мэндийг нь эрж байсан.
Тэд сайн бүхнийг бэлгэдэж хэлэлцэж, хөөрөг зөрүүлэн тамхилцгааж байлаа. Төрийн түшээдийн маань өнгө зүс энэ өдөр тун өнгөлөг байсан. Тэд голдуухан бор бас саарал өнгийн дээл өмссөн байсан бөгөөд эр хүний чимэг болох хэт хутга, мөнгөн бүсээр гоёсон байлаа. Харин эмэгтэй гишүүд нь тэднийг тун ч их чимэглэж байсан.
Энэ үсэр монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Цэрэндорж төрийн Хан хуурыг хөглөж хүндэтгэлийн өргөөний жаврыг үргээсэн юм.
ЭНЭ ЖИЛ МАНАЙ ГЭРИЙНХЭН ӨӨДРӨГ ЯВАХ НЬ
Сар шинийн нэгний энэ сайхан өдөр Төрийн удирдлагууд маань өндер настнуудтайгаа золгож гарын бэлгээ гардуулдаг уламжлалтай.
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди гэргийн хамт нийслэлийн Баянзүрх дүүргийн III хорооны өндэр настан Г.Очирбатынд очиж хүндэтгэл үзүүлсэн юм.
Нас сүүдэр 77 хүрч байгаа Г.Очирбат гуай 40 гаруй жил нас, олон нийтийн ажил хийж байсан манай туршлагатай ахмад улс төрчдийн нэг билээ. Тэрээр 1989-1990 онд МАХН-ын даргын албыг хашиж байсан аж.
Шинийн нэгний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч гэрт нь зочилсонд бэлэгшээж модон тахиа жилд манай гэр бүлийнхэн өнгөлөг өөдрөг явах нь гэж Г.Очирбат гуай ярьж байлаа.
Энэ сайхан буурлынд зочилсон төрийн тэргүүн ирж байгаа жилийн өмнө болоод улс орны байдал зэрэг олон зүйлийг ярилцаж гарын бэлгээ гардуулан өгсөн юм.
СПИКЕР АХМАД ДИПЛОМАТЧИД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
Харин УИХ-ын дарга Н.Энхбаяр энэ өдөр ахмад дипломатч Б.Жаргалсайханд очиж хүндэтгэл үзүүллээ.
Б.Жаргалсайхан гуай шинийн хоёрны өдөр 90 нас хүрсэн юм. Тэрээр 50 гаруй жил төрийн алба хашихдаа Алжир, Энэтхэг, Египет зэрэг 10 гаруй улсад элч төлөөлөгчөөр ажил-лаж байсан манай нэр хүндтэй дипломатч аж. Тэднийх 3 хүүхэдтэй юм байна. Үр хүүхдүүд нь ч аавынхаа мэдлэг боловс-ролыг өвлөж, өнөөдөр тэд бүгдээрээ төрийн албанд зүтгэцгээж байгаа ажээ.
УИХ-ын даргын дараагийн зочипсон айл нь Д.Самдан гуайнх. Барилга, боловсролын салбарт олон жил ажилласан тэрээр энэ жил 87 нас зсоглож байгаа аж.
Гэргийтэйгээ 57 жил хани-лахдаа 6 сайхан хүүхдийн эх эцэг болцгоожээ.
10 гаруй ач зээгээ тойруулан суусан буянтай буурлууд байлаа. Энэ сайхан буурлыг хүндэтгэж УИХ-ын дарга алд цэнхэр хадаг барьж, гарын бэлгээ гардуулсан юм.
З.БИЛГЭЭ
(өдрийн сонин 2005-02-14 040)