Мөнгөнд дарангуйлагдсан Монгол оюуны дүрвэлт

Нүүдэл суудал ингэж эхэлсэн. 1990 оны хувьсгалаар Монголын иргэн дэлхийн бүхий л ардчилсан орны иргэдийн адил хаана, хэрхэн амьдрахаа өөрөө сонгох эрхтэй болсон нь юун түрүүнд нийгэмд байр сууриа олсон, мэдлэг боловсролтой элит хэсэгт хамгийн эхэнд хүрч, тэд бусдаас соргогоор мэдэрсэн.
Ийнхүү эх орноосоо аль өөдтэй, мэдлэг чадвартай нь хульжин дайжиж, амьдрах боломж сайтай, аятай таатай газар руу нүүдэллэсэн билээ.
Тэднийг дагаад Монголын оюуны потенциал, урлаг соёлын сорууд нь хэн өндөр цалин хөлс, амьдрах орчин амласан руу нь хошууран одох болсон. Өнөөдөр манайд ОХУ-ын хөгжмийн консерватор төгссөн дуучид, балетчид, байлдааны болон иргэний нисэх онгоцны нисгэгчид, өндөр мэргэшсэн судлаачид гэж бараг үгүй боллоо.
Хамгийн харамсалтай нь улс орны хөгжлийн хөдөлгүүр, зүтгэгч сэхээтнүүд болох эмч, нарийн мэргэжлийн инженерүүд, эрдэмтэд гадаад руу ихээр явах болсон явдал юм.
Францын Рено фирмийн автомашины загвар зохион бүтээгч эсвэл АНУ-д биотехнологийн хүрээлэн удирдаж буй монгол эрдэмтнийг хэлж буй бус ер нь бүх л мэргэжлийн, тэр дундаа техник технологийн инжерүүд, улсын зардлаар гадаадад сурсан, сурч буй өндөр зэрэглэлийн судлаачид маань харь оронд үлдэж буйг сануулж байна.
Ингээд л бид хазгай муруй барилгатай, харь газрын хуулбар соёлтой, хүнсээрээ хүртэл хүнээс хараат болсон.
Өмссөн оймсноосоо унашин машин нь хүртэл импортын болсон, хүнээсээ илүү хэвлэмэл цаас-ыг эрхэмлэх болсон улстөрчидтэй энэ орон Монгол оюун-ыг тогтоож чадахгүй байгаа болохоор үндэсний гэх зүйл алга болж, үндэсний үйлдвэрлэл сэргэхгүй байгаа бус уу.
Гэтэл алс холын Америк ах нар өндөр цалин хөлс, өргөө орд, онцгой эрх ямбаар дэлхий ертөнцийн оюуны оргилууд, потенциалын урсгалыг даллан дуудна.
Жил бүр зарладаг Ногоон картын сугалаа, 50.000 хүний цагаачлалын эрх зэргээр уриалан дуудсаар боловсрол, соёл урлаг, шинжлэх ухаанаар дэлхийн оюуны оройд хүрч байна. Тэд өндөр технологи, судалгаа шинжилгээ, хөгжлийн сан бүхий тусгай бүс байгуулаад ажиллаж буйг бид сайн мэднэ. /Калифорни. Силикон Вилли хот/
Үүнээс санаа аван ОХУ-ын Дубна, Германы Штутгарт, Японы Цукуба, Хятадын Шинжэнь хотууд ийн улс орныхоо оюуны өв санг бүрдүүлэн төвлөрүүлж, судалгаа шинжилгээ хийн, шинэ нээлт технологио нууцалж тус бүс нутаг, хотыг төрийн онцгой хамгаалалтад авч, хянадаг ажээ.
Гэтэл монголчууд бид нарийн судалгаа шинжилгээ хийх нь бүү хэл хэдэн эрдэмтэн, инженерүүдээ ч тогтоон, торгоож чадахгүй гадагш нь алдчихаад сууж байна.
Өнөөдрийн энэхүү үндэсний үйлдвэрлэл нь хамгийн сүүлийн гэх хуулбар технологи, болхи үйлдвэрлэл, гар урлал, газар малталт л болоод байна, харамсалтай нь.
Өнөөдөр хэдийгээр их, дээд сургуулиас жил бүр хэдэн мянган залуу боловсон хүчин гарч байгаа гэх боловч орчуулгын сурах бичигтэй, орос школ-той сургуулиуд маань шаардлага хангахгүй мэргэжилтэн бэлтгэж буй нь үнэн.
Залуу мэргэжилтнүүдийн ярих нь ажлын байранд гараад л жинхэнэ сурч эхэлдэг бололтой. Ийнхүү өдөр ирэх бүр бараа нь импортынх, эдийн засаг нь хараат, туршлага нь гадаадынх, хууль нь хуулбарынх, кино нь солонгосынх болж Монголын гэх юу ч үгүй болж буй энэ орны 21-р зууны дүр төрх тун бүрхэг харагдана.
Улстөрчдийн хэрүүл, эротик агуулгата, сенсааци хөөсөн шар сонин, алиалж марзганасан хошин урлагаар оюуны цангаагаа тайлж буй Монгол орныг хэн хөгжүүлэх вэ? Хэрхэн яаж Монгол оюуныг мандан бадруулахав?
Оюуны шүүрэлт хийж буй АНУ-аас инеженер, эрдэмтдээ хэрхэн авч үлдэх вэ?
Мэдээж би улстөрч эсвэл хүн амзүйч биш болохоор ийм тийм үзэл баримтлал, бодлого гэж хэлж чадахгүй нь . шууд л саналаа хуваалцъя. Юуны түрүүн нарийн боловсон хүчин, тэр дундаа инженер, эрдэмтэд, эмч, судлаач зэрэг нийгэмд бодит баялаг бүтээдэг хүмүүстээ түлхүү анхааръя.
Ядаж л инженер техникийн боловсролыг төрөөс онцгой хөхиүлэн дэмжих, эдгээр мэргэжилтнүүдийн цалин хөлсийг өсгөх бодлого явуулах. Ингэснээр нийгэмд эдгээр мэргэжлийн нэр хүнд, эрэлт өсч, сургалтын чанар, үнэлэмж сайжирч, улмаар эдийн засагт үйлдвэрлэлийн салбар давамгайлах нөхцөл бүрдэх бус уу? Нэгэнт гадаад гараад явчихсан хүмүүсээ, оюуны потенциалаа эргэж татах, одоо байгааг нь тогтоон барихын тулд хос иргэншлийн асуудлыг нь шийдэж өгөөд, буцаж ирэх боломжийг нь нээх нь зүйтэй.
Энэ дашрамд өгүүлэхэд, өдгөө албан бус тооцоогоор Өмнөд Солонгост 20 мянга, ОХУ-д зургаан мянга, Германд 5 мянга, АНУ, Англи тус бүр 3 мянган монголчууд байдаг бололтой. Тэдний Монгол руу, ах дүү, үр хүүхдүүддээ илгээж буй мөнгө манай эдийн засагт мэдэгдэхүйц бодит хөрөнгө оруулалт болж байгаа гэдгийг Монголын төр засаг нэгэнт хүлээн зөвшөөрсөн. тэгвэл дайны дараахь Япон, Солонгос үндэсний үйлдвэрлэлээ сэргээж байсан түүхийг давтаад тэднийг Монголдоо шинэ технологи, ноу-хау нэвтрүүлэх ажилд хүчин зүтгэхийг уриалж үзвэл яасан юм бэ?
Хүн бүр Монголынхоо төлөө гэх сэтгэлтэй, эх оронч үзэлтэй, Монгол соёл оюуны өв сандаа хайртай байвал Монгол орон АНУ, Япон гэлтгүй хөл дээрээ босоод ирэх нь магад. Үүний тулд Монголын оюуны сор бүхнээ хайрлан хадгалж, эрдэмтэн суутнаа хүндлэн биширч ёстой л Нобелийн шагналд нэр дэвшсэн Л.Түдэв, Монгол аялгуу-г зохиосон Н.Жанцанноров, оньсон тоглоомын Ө.Түмэн-Өлзий нарынхаа амнаас гарсан хий болгоныг нь бичиж үлдээж, гайхан бахархах хэрэгтэй байна.
Монгол хүнээр алс холын Америк дутахгүй, Европ дутахгүй. Харин Монгол Монголоороо дутна.

/2005.02. Бизнес таймс /

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button