Их, дээд сургуулиудын бичигдээгүй хуулиуд

Харин магистрын зэрэг хамгаалснаар өөрийгөө жинхэнэ мэргэжилтэн боллоо гэж оойлгож болох юм. Үүгээр ч зогсохгүй эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу хэдэн жил ажиллаж, дорвитой бүтээл туурвисан хүмүүст докторантурын чиглэлээр суралцах боломж нээгддэг байна. Энэ дугаартаа бид сургуулиа амжилттай төгсөж бакалавр зэрэгт хүрэхийн тулд оюутан хүнд юу чухал байдаг талаар цухасхан дурьдая.
Юуны өмнө оюутан болгон өөрийн сонгосон хичээлийнхээ кредит цагтаа бүрэн суралцах ёстой. Хичээлээ таслах буюу үр дүнгүй суралцсан тохиолдолд үүнийгээ нөхөхийн тулд суралцах хугацаагаа уртасгаж цаг хугацаа алддаг байна. Тиймээс ч кредит цаг гэдэг нь оюутан хүнд хамгийн чухал зүйл юм.
Кредит цаг гэж юуг хэлдэг юм бэ
Кредит систем нь хичээл сонголт, хичээлийн хуваарилалт, кредит цуглуулах гэх мэт оюутан хүний заавал мөрдөх ёстой зүйлсийн нэг юм.
Дээд боловсрол олгох мэргэжлийн хичээлийн кредит цагийг Боловсролын багц хуулинд дэс дараалалтайгаар гаргаж баталсан байдаг. Үүнд
1.Дипломын сургалтын хичээлийг -90 кредит цаг
2,.Бакалаврын сургалтын хичээлийг , өмнөх дипломын сургалтын цагтай тооцон-120 кредит цаг
3, Магистрын сургалтыг-150 кредит цаг
4,.Докторантын сургалтыг -210 кредит цаг авч байж эдгээр сургалтын зэргийг хамгаалж чаддаг байна.
Улирлын шалгалтын үнэлэмж
Оюутнууд суралцах улирлынхаа төлөвлөгөөнд тусгагдсан хичээл буюу өөрийн сонгосон кредит цагийн хичээлүүдээ хэр эзэмшсэнээ багш нараараа үнэлүүлж хичээлийн явцыг 70 оноогоор, улирлын шалгалтыг 30 хүртэлх оноогоор дүгнүүлж, нийтдээ 100 оноо авах ёстой гэнэ. Ингээд суралцах жилийн хугацаандаа заавал авах ёстой 90 кредит цагаа хангалттай аваад дээр нь 30 кредит цагийн хичээлийг нэмээд үзчихвэл Бакалавр зэргийг хүртэж болох ажээ. Суралцах дөрвөн жилийн хугацаанд 120 кредит цаг нь дийлж барамгүй их тоо биш гэнэ. Харин шалгалтандаа унасан тохиолдолд дахин өгч болдог ч энэ нь ядуухан оюутнуудад тийм ч амар зүйл биш ажээ. Өөрөөр хэлбэл тэд унасан хичээлийн шалгалт бүртээ 3000-3500 төгрөг төлж байж дахин шалгалт өгөх эрхтэй болдог аж. Хэдийгээр энэ нь хуульд тусгагдаагүй ч аль ч их, дээд сургуулиудад тогтсон ийм нэг журам байдаг гэнэ.
Сургалтын төлбөр
Тухайн оюутан тэр жилдээ өөрөө суралцаж чадна л гэж байгаа бол хичнээн ч хичээлийг сонгож болох ажээ. Сонгосон хичээлүүдээрээ кредит цагаа тооцож сургалтынхаа төлбөрийг төлнө. Суралцах жилийн хугацаандаа төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд хичээлд нь хэзээ ч тайван суулгахгүй, тэр ч бүү хэл хичээлийн эрхлэгч, багш нар нь байн байн орж ирэн сургалтын төлбөр нэхэж дарамтлахаас гаднга хичээлээс нь хөөх нь энүүхэнд.
Үүгээр ч зогсохгүй улирлын шалгалтанд ч оруулдаггүй байна. Энэ ч гэсэн дээрхтэй адил бичигдээгүй нэгэн хууль бөгөөд тухайн сургуулийн удирдлагаас гаргадаг дотоод журам юм.
2005.02/Инфо