Лизинг хэрхэн хөгжсөн бэ?

Харин ердийн түрээс нь хэдэн зуун жилийн өмнөөс үүсэн хөгжжээ.
ОЙРХИ ДОРНОД
Таван мянган жилийн өмне Ойрхи Дорнодод ихэвчлэн газар, услагааны талбай, мал түрээсэлдэг байсан байна. Манай эриний вмнөх 1800 онд Вавилоны ойролцоо түрээсийн арил-жаагаар дагнасан Мурашу нэр бүхий өрхийн аж ахуй байжээ. Тэр үед Персийн пам нар дайчин эрсийгалба хаасных нь төлеө тазар олган шагнадаг байж. Дайчин эре газар тариалан эрхлэх хүсэлгүй бол тэд газраа Мурашу-д түрээсэлж төлбөрийг нь газар дээр нь авдаг аж. Улмаар Мурашу тариачдад газрыг түрээсээр олгож байсан хэмээн туүхэнд тэмдэглэсэн нь бий.
ЭРТНИЙ ГРЕК
Манай эриний өмнөх370 онд Эртний Грекэд банкны түрээстэй төстэй гэрээг анхлан байгуулсан байна. Банкны нэр болон нэр хүндийг, мэн хадгаламж, байр, ажилчид (ихэнхдээ боолуудыг), банкинд барьцаалсан зарим хөрөнгийг тү рээсээр олгож байсан нь онцлог юм. Грөкэд уурхай) анх түрээсээр эзэмшүүлж байжээ. Афинд бүх уурхай улсын мэдэлд байсан бөгөөд улсын өмчийг түрээсээр олгох эрх бүхий агентлагаар дамжуулан түрээсэлдэг байжээ. Хэмжээ, ашиглалтаас нь шалтгаалж уурхайг 3-аас 7 жилийн хугацаатай түрээсэлж, түрээсийн төлбөрийг шууд болон жилээр, эсвэл аль алиныг нь хослуулан хийдэг байж. Мэн олборлолтоос хамааруулж төлбөрийг тогтоодог. Түрээслэгч төлбөрөө төлж чадахгүйд хүрвэл туүнийг шийтгэж улсад төлөх өрийг нь төлүүлэхийн зэрэгцээ иргэн хүнийх нь хувьд эдлэх эр-хийг нь хасдаг байсан байна. Уурхайн түрээсээр Афинд маш их орлого ордог байсан тул жил бүр иргэддээ хоёр сар амьдрах хэмжээний тэтгэлгийг олгодог байжээ. Уурхайн түрээсийн орлогоос Афин усан цэргийн хөлөг онгоц худалдан авч, усан цэргийн флотоо бэх-жүүлснээр 448 онд Перстэй хийсэн дайнд ялалт байгуулжээ.
АНГЛИ
Англид түрээсийн анхны хууль болох Уэльсийн хууль 1284 онд бий болж энэхүү хуулиар газар болон ул хөдлөх хөрөнгө түрээслэх эрхийг олгожээ. Хожим газар, байшин барилга болон бараа таваар түрээслэх болжээ. XIX эууны эхээр аж уйлдвэр хөгжихийн хэрээр түрээсээр олгож буй барааны хүрээ өргөсч, төмөр замын тээвэр, чулуун нүүрсний аж үйлдвэр нь түрээсийг хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн байна. Нүүрсний орд газрын эзэд вагон худалдан авч нүүреээ тээвэрлэдэг байв. Үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр вагон нэмж худалан авах нь ашиггүй бөгөөд боломжгүй гэдэг нь улам тодорхой болсон байна. Эл байдлыг овжин ашиглаж хөрөнгөө ашигтайгаар эргүүлэх гэсэн жижиг үйлдвэрийн газрууд нүүрс тээвэрлэх зориулалт бүхий төмөр замын вагон худалдан авч түрээсэлеэн байна. Улмаар зөвхөн ийм төрлийн түрээсээр дагнасан ком-паниуд бий болжээ. Түрээслэгч нь түрээсийн хугацаа дуусахад тоног техөөремжийг худалдан авах эрхтэй байхаар түрээсийн гэрээнд заасан бөгөөд энэ төрлийн гэрээг түрээсээр худалдах гэрээ гэж нэрлэсэн байна.
ОРЧИН ҮЕИЙН ЛИЗИНГ
Сонгодог утгаараа сан хүүгийн түрээс нь АНУ-аас үүсэл гаралтай. Америкийн санхүүгийн түрээсийг үндэслэгч Генри Шинфельд 1952 онд төмөр замын салбарт нэгэн арилжаа хийх зорилгоор лизингийн компани байгуулсан бөгөөд улмаар энэ нь эдийн засгийн хувьд үр ашигтай, мэн ирээдүйтэй болохыг нь олж харснаар бизнесээ улам өргөжүүлж Америкт ихэд нэртэй Юнайтэд Стэйтс Лизинг Корпорэйшн компанийг байгуулжээ. Европод санхүүгийн түрээс 50-иад оны сүүлээр 60-аад оны эхээр хөгжиж эхэлжээ.
Хойд Америк болон Ба-руун Европод лизинг эрчтэй түргэн хөгжихөд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн. Юуны өмнө 50-иад онд болсон шинжлэх ухаан технологийн хувьегалын нөлөөгөөр үйлдвэрийн газруудад үндсэн хөрөнгөө шинэчлэх шаард-лага бий болсон. Тоног төхөөрөмж худалдан авахад банкны зээлтэй харьцуу-лахад санхүүгийн түрээс илүү ашигтай байв. Мөн тэр үед санхүүгийн үйлчил-гээний зах зээл түргэн хөгжиж, эээлийн шинэ хэлбэрүүд бий болж бага хэмжээний хуүг санал бол-гож байв. Татварын таатай нөхцөлийг бий болгосон нь лизингийн компаниудыг санхуүгийн түрээс руу илүүтэй ороход түлхэц болж улмаар лизингийн салбарыг хөгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлеэн.
70-аад онд санхүүгийн түрээс Өмнөд Америк, Ази болон Африкийн орнуудад хөгжиж, 80-аад онд дэлхий нийтээр санхүүгийн түрээ-сийн үзэл баримтлалыг үндсэндээ хүлээн зөв-шөөрсөн юм. Эдүгээ лизинг нь жижиг дунд уйлд-вэрүүдийн хувьд үндсэн хөрөнгөтэй болох буюу үйлдвэрлэлээ шинэчлэх санхүүгийн үр ашигтай хэрэгсэл төдийгүй тээврийн салбарын олон сая хэлцлийг/жишээ нь, нисэх онгоцны түрээс/, гаэрын тос олборлолт /өрөмдөх байгууламжийг түрээслэх/ зэргийг санхүүжуүлэх чухал хэрэгсэл болжээ. 2002 оны байдлаар лизингийн нийт хэмжээгээр АНУ, Япон, Герман тэргүүлж, нийт хөрөнгө оруулалтад үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжид оруул-сан хөрөнгө оруулалтын ээлэх хувиар АНУ 31.1%, Румын 30.8%, Швейцар 23.3%, Канад 20.25% дэлхийд тэргүүлж байна. Азийн орнуудын хувьд эл үзүүлэлт нь Японд 9.2%, Энэтхэгт 3.0%, Өмнөд Солонгост 1.6%, Хятадад 1.5% байна. Хятад улс Дэлхийн худалдааны байгууллагад гишүүнээр элссэн, автомашин үйлд-вэрлэлийг санхүүжүүлэх шинэ зохицуулалттай болсон, агаарын тээврийн нисэх онгоцыг хил дамнан түрээслэх гэрээг анх удаа хийсэн зэрэг нь лизингийн нийт хэмжээг хэтдээ нэмэгд үүлнэ гэж эрдэмтэд үзэж байна. Төв Азид Казахстан, Узбекистан, Киргиэ зэрэг улсад лизингийг хөгжүүлэх эрх зүйн таатай орчинг бүрдүүлеэн нь эл салбарын хөгжлийн хурдац өсөх үндэс суурь нь болжээ.
Нэмэлт мэдээллийг IFC Монголд лизинг хөгжүүлэх тослийн 459607, 459625 утсаар, 459651 факсаар болон [email protected] мэйл хаягаар авна уу.
(өнөөдөр 2005-02-15 037)