Шинэ зохион байгуулалт хийгдэх байх

Юутай ч М.Энхсайхан дарга шүүхийн шийдвэрийн хүрээнд албан ёсоор ажлаа хүлээн авсан хэмээн үзэж АН-ын даргын хувьд тогтоол шийдэрүүдээ гаргаад эхэлчихсэн. Ингээд түүнтэй цөөхөн хором уулзаж уг асуудлын талаар байр суурийг нь сонссон юм.
-Шүүхийн шийдвэрт хоёр тал эсрэг тэсрэг байр суурьтай хандаад байх шиг. Нэг бол шүүх хоёр үзүүртэй шийдвэр гаргачихсан юм уу?
-Хууль хоёр үзүүртэй шийдвэр гаргасан юм биш. Яг л хуулиа барьж шийдвэр гаргасан. Асуудлын гол нь шүүхэд хариуцагчаар татагдсан талынхан шүүхийн шийдвэрийг дур зоргоороо улс төржүүлж, өөрсдийнхөөрөө тайлбарлаад байгаа юм. Бид ч бас шүүхийн шийдвэрийг дураагааа тайлбарлаж байгаа хэрэг биш. Шүүхийн шийдвэр бол манай YЗХ-ны 18, 19-ны өдрийн шийдвэрийг дүрмийн бус хуралдсан гэдгийг л тогтоож, дүрмээ зөрчсөн байна гэж тогтоосон. Нэгэнт дүрмээ зөрчиж хийсэн хурал учраас өөрсдийгөө дарга болгосон шийдвэр нь ч дүрмийн бус болж байгаа юм. АН-ын дүрмийн бус хуралдсан намын тогтоолыг хүчингүй болгох эрх хэмжээ бол шүүхийн асуудал бишээ гээд миний тухайн нэхэмжлэлээс хэрэгсэхгүй болгосон юм. Нэгэнт дүрмийн бус гэдэг нь тогтоогдсон учраас 12 сарын 19-ны хурлыг хүчингүй болгох тушаалыг намын даргын хувьд би өөрөө гаргаад тус хурлаас гарсан бүх тогтоолуудыг хүчингүй болгосон. Ийм л юм болсон.
-Шүүхийн шийдвэр намын маргаантай асуудлыг эцсийн нэг мөр шийдвэр боллоо гэж ойлгож болох уу?
-Тэгэлгүй яахав. Шүүх дүрэм зөрчсөн гэдгийг хэлснээс гадна дүрмээ мөрдөж ажиллахыг АН-д шаардсан. Тиймээс АН шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй. Нэгэнт дүрмээ зөрчсөн хурал болжээ гэдгийг хэлж байгаа нь өөрсдийгөө дарга боллоо гэж бодож байгаа хүмүүс тэр эрхийг хэрэгжүүлж чадахгүй гэсэн үг. Тийм учраас АН-н дарын хувьд би шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх тушаал гаргаж байгаа юм. Гэтэл шүүхээс гарсан шийдвэрийг нөгөө тал ил буруугаар тайлбарлаж, энэ асуудал шийдэгдээгүй мэтээр ард түмний дунд төөргөдөл үүсгэхийг оролдож байгаа юм.
-Тэгэхээр хариуцагчаар татагдсан тал болохоор 19-ны өдрийн хурлын шийдвэрийг хүчингүй болгох аны хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь хурлын шийдвэр хүчин төгөлдөр гэж тайлбарлаад байгаа шүү дээ.
-Шүүх бол хурал нь дүрмийн бус байнаа гэдгийг л хэлж байгаа юм. Дүрмийн бус хуралдсан хурлын тогтоолыг хүчингүй болгон эрх үүрэг нь миний ажил юм. Тийм учраас шүүх бол тогтоолоо хүчингүй болгох эсэхийг шүүх хийх асуудал бишээ. Тиймээс таны тэр талын гомдлыг авахгүй ээ. Харин таны гомдлоор тэр хурал дүрмийн бус юмаа гэдгийг хэлчихэж байгаа юм. Би гомдол тависан хүний хувьд дүрмийн бус хурал хуралдсан гэдгийг надад шийдэж өгч байгаа юм чинь би цааш нь үргэлжилүүлээд дүрмийн бус тогтоолыг би хүчингүй болгож байгаа юм.
-Тэгэхээр АН –ын үйл ажиллагааг түр зогсоочихсон байгаа бөгөөд албан ёсоор үйл ажиллагаага эхлэх болон тамга тэмдэг хүчинтэй болох хуулийн хугацаа хэзээ вэ?
-Шүүхийн шийдвэр гаргасан тэр өдрөөс л үйл ажиллагаа явагдаж эхэлсэн. Би тэр өдрөө л намын даргын хувьд тушаал шийдвэрээ гаргааад олон нийтэд танилцуулсан байгаа.
-Нөгөө талаас намын дотоод зохион байгуулалтын асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх хууль зүйн үндэсгүй гэж гомдол гаргаад байгаа шүү дээ, Та үүнд ямар тайлбар хэлэх бол?
-Дээд шүүх бол улс төрийн намуудын тухай хуулиар бол дүрмээ зөрчсөнийг тогтоох эрхтэй. Дүрмээ биелүүлэхийг шаардах эрхтэй, Тэр бүү хэл улсын дээд шүүхэд бүртгүүлсэн намыг тараах эрхтэй ч байдаг юм. Тэр гурван эрхийнхээ шийдвэрээ гаргсан. Нам өөрийн буруу гаргасан тогтоолыг хүчингүй болгох эрх шүүхэд байдаггүй. Хүчингүй болгох эрх нь намын удирдлагад л байдаг.
-Шүүх хурал та нарыг хоорондоо эвсэж зохицож болно гэсэн саналыг тавьж байсан. Та үүнийг татгалзаж байсан. Яагаад тэгсэн юм бол?
-энэ нь иргэнийн хэрэг учраас хоорондоо эвлэн зохицож болно гэж байдаг юм байна. Би нэгэнт дүрмээ зорчоод ёс бус үйлдэл хийж байгаа хүмүүстэй эвлэрэх тухай асуудал байхгүй гэдгээ хэлсэн. Түүнээс гадна ярилцаж байгаа асуудал маань хэн нэгэн хувь хүмүүсийн тухай биш улс орны асуудал юм. Цаашдаа энэ улс төрийн тогтолцоо ямар байх вэ, олон нам байх юмуу, нэг нам дангаар ноёрхох юмуу, нэг нам нь нөгөө намруугаа нийлдэг асуудал байх юму уу гээд энэ бол улс орны чухал асуудал яригдаж байгаа учраас надад тэр хүмүүстэй эвлэрэх, зохицох асуудал байхгүй гэдийг шууд хэлсэн.
-Та шүүхийн өмнө ялалт байгуулаад албан ёсоор АН-н даргын үүрэгт ажлаа эргүүлэн авлаа. Гэтэл Монголын ардчилсан хөгжлийн нам байгуулах тухай асуудал ил далд яригдаад байгаа энэ үед АН намаа нэг ёсондоо аварч гарлаа гэж ойлгож болох уу?
-Энэ бол нэлээд хүмүүсийн дунд бодитой яригдаж байгаа зүйл гэж бодож байна. Гэхдээ хэзээ хэргэжихийг хэлж мэдэхгүй. Ямарч байсан АН бол АН-аараа л байх хэрэгтэй. АН бие даасан үйл ажиллагаатай бие даасан нам байх ёстой гэсэн байх сууринаас л ажиллаж байгаа. Улс төрийн намуудын тухай шинэ хуулийг гаргасан. Харин ямар ашиг сонирхолоор тийм хууль гаргасаныг би мэдэхгүй. Тэр хуулин дээр намууд өөр хоорондоо нэгдэх болон өөрчлөхөд хуучин намынх нь нэрийг 24 жилийн туршид өөр хүмүүс хэрэглэж болохгүй тухай хууль юм. Энэ бол яг нарийндаа буруу гарсан хууль. Цаад санаа нь бол энэ болж байгаа үйл явдлыг харуулж өгч байгаа байх гэж бодож байна. Ер нь нэр өмчлөнө гэдэг бол утгагүй юм. Социал демократ гэж дэлхийн бүх л оронд байгаа шүү дээ. Түүнийг заавал хэн нэг нь өмчилөх хэрэггүй. Ардчилсан нам гэдэг ч ялгаагүй дэлхийн олон оронд байгаа. Гэтэл түүнийг хэн нэг нь хэрэглээд, өөрчилөгдөхөөрөө хэн ч хэрэглэж болдогүй болгож өмчлөх хэрэгүй баймаар. Харамсалтай нь тийм хууль гарчихсан.
-Та ажлаа юунаас эхлэх вэ? Байрандаа хэзээ орж үйл ажиллагаагаа хэвийн явуулах гэж байна даа?
-Ойрын үед удирдах дээд байгууллагыг хуралдуулах хэрэгтэй. Энэ болж байгаа бүх бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй. Байр савны асуудал тийм чухал биш шүү дээ. Бидэнд ажилаа хэвийн явуулах бүх бололцоо байгаа.
-АН дотор одоо халаа сэлгээний асуудал явагдах болов уу гэж хүмүүс харж байгаа байх?
-Yгүй биздээ. Улс төрийн намуудын тухай хуулиар бол дүрэм зохион байгуулалт өөрчилөгдөх ёстой болох байх. Тэгэхээр хуулийн хүрээнд шинэ зохион байгуулалт хийгдэх байх гэж бодож байна. Түүнээс хуучин зохион байгуулалтанд байсан хүмүүсээ халж сэлгэх асуудал байхгүй.
-АН-н хэсэг нөхөд МАХН-н бүлэгт нэгдчихсэн байгаа. Yүнд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Энэ бол маш буруу алхам гэж үзэж байгаа гэхдээ энэ хэсэн хүмүүсийг намын шийдвэрийн үндсэн дээр нэгдээгүй. Хувь хувьдаа л өргөдөл бичиж МАХН-ын бүлэгт нэгдэн орсон. Тиймээс энэ бол тухайн хүмүүсийн хувийн асуудал юм.
-Их ажлын үеэр зав гаргаж ярилцсан таньд баярлалаа

/Olloo.mn ярилцсан Ж.Алтантуяа/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button