Улаан сайдын тушаал ба 200000 мянган төгрөгийн үнэтэй хүүхдийн эмээлийн зарлал

Монгол улсын шадар сайд, залуу уяач Ч.Улаан нэгэн марзан тушаал гаргалаа.
Уг тушаал нь 2005 оны нэгдүгээр сарын 5-нд гарсан ба дугаар нь 05 тоотой байна.
Шадар сайдын тушаалын гол агуулга нь хурдан морины хүүхдийг заавал зориулалтын эмээл хамгаалалтын малгайтай уралдуулахад чиглэгджээ.
Олон хашир уяач, хурдан морины хүүхдүүдийн эцэг эхчүүдийн сэтгэл нэг л зүйлд түгшиж сууна. Эмээл дөрөөгөөр нялх хүүхдийг адгуустай бэхэлснээр нь хурдан морь унадаг хүүхэд хамгийн их энддэг. Энэ ч хамаа алга сайдын тушаал биелж байвал болоо.
Улаан сайдын хурдан морийг Г.Сандуйжав гэдэг уяач уядаг гэнэ. Харин тэр уяачийн төрсөн дүү хурдан морины зориулалтын эмээл хийдэг.
Түүний зориулалтын эмээлийн Шонхор жокей гэдэг үйлдвэр Энхтайваны өргөн чөлөөний арктай байшинд байрладаг юм байна.
Нэг эмээлийн үнэ 200000 төгрөг.
Жилд улсын хэмжээгээр 50000 морь уралддаг гэвэл тэр бизнес нь шууд ил харагдана.
Харин Ч.Улаан сайдын Эмээлийн бизнес тушаал-аар 2005 оны өвлийн уралдаанаас эхлэн тусгай зориулалтын эмээлгүй бол хурдан морины уралдаанд оролцох хүүхдийг уралдуулахгүй байх журамд шилжжээ.
Г.Дашрэнцэн
2005.02.24 Өдрийн сонин