Хил дамнасан санхүүгийн түрээс

Харин түрээсийн хөрөнгийг нийлүүлж буй худалдагч болон түрээсийн гэрээнд оролцогч бусад талын харьяалал, оршин сууж буй газар нь хил дамнасан түрээсийн Үед чухал бус. Жишээ нь ОХУ-д оршин сууж буй түрээслүүлэгч нь Америкийн банкнаас авсан бага хүүтэй зээлээр Япон Улсаас тоног төхөөрөмж худалдан авч Монголд санхүүгийн түрээсийн зорилгоор оруулж иржээ. Энэ тохиолдолд түрээслүүлэгч ОХУ-д харьяалалтай, Монгол Улсад байнга оршин суугч бус учраас уг түрээс нь хил дамна сан түрээс юм. Хэрэв түрээслүүлэгч нь ОХУ-д бус Монгол Улсад байнга оршин сууж байсан бол энэ түрээс нь орон нутгийн ердийн түрээс болно.
Хил дамнасан түрээсээр ихэвчлэн тээврийн хэрэгсэл (онгоц, усан онгоц, төмөр замын тоног төхөөрөмж) болон бусад тоног төхөөрөмж (цахилгаан холбоо, хэвлэл) түрээслэгддэг.

Яагаад хил дамнасан түрээс хийгддэг вэ?
Хил дамнасан санхүугийн түрээсийг юуны өмнө тухайн оронд олгож буй татварын хөнгөлөлтийг эдлэх зорилгоор хийдэг.
Ихэнх улсад хил дамнасан санхүүгийн түрээсийн үед татварын хөнгөлөлтийг эдлүүлэхийн тулд татварын албанаас нь уг түрээсийг жинхэнэ санхүүгийн түрээс байхыг шаарддаг. Энэ шаардлагын дагуу түрээсэлсэн хөрөнгийн татварын эзэм-ших эрх-ийг хууль ёсоор түрээслүүлэгч эзэмших шаардлагатай. Харин түрээслүүлэгч нь түрээсэлсэн хөрөнгийн эзэмшигч байж татварын хөнгөлөлт эдлэх эрхтэй эсэхийг тодорхойлох аргыг улс орон бүр харилцан адилгүй тогтоосон байдаг. Жишээ нь, АНУ болон зарим улсад турээсэлсэн хөрөнгийн үр ашигт эрхийн дийлэнхи хэегийг түрээслүүлэгч эзэм-шиж байгаа эсэхэд голчлон анхаардаг бол Англи, Германд хууль ёсоор түрээсэлсэн хөрөнгийн эзэмших эрх хаана хэнд байна вэ гэдэгт илүү их ач холбогдол өгдөг. Харин Японд хууль ёсны эзэмших эрхтэй байх нь үндсэн шаардлага болдог хэдий ч одоогийн үйлчилж буй хуулиар үр ашигт нэрлэсэн эрхийг давхар шаардах болжээ.
Нөгөө талаар хил дамнасан санхүүгийн түрээс нь түрээслүүлэгчийн нутагт үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийг борлуулах механизм болдог. Үйлдвэрлэгчдийн хувьд санхүүгийн түрээсээр дамжуулан тоног төхөөрөмжийн үнийг бүтнээр нь авч байгаа тул тэдэнд ихээхэн ашигтай.
Түрээслэгчийн хувьд хил дамнасан түрээс нь дотоодод үйлдвэрлэдэггүй тоног төхөөрөмж, бусад эд хөрөнгийг худалдан авах бололцоог олгож, дотоодын зах зээл дээр тэр бүр олдохгүй бага хүүтэй урт хугацаат еанхүүжилтийн нэг хэлбэр болдог.

Хил дамнасан түрээсийн Үед тохиолдох эрсдэл

Хууль эрх зуйн эрсдэл
Түрээслүүлэгч, түрээслэгч талуудын оршин сууж буй харьяаллаас хамаарч тухайн хил дамнасан түрээст өөр өөр хуулийн систем нэгэн зэрэг үйлчилдэг. Иймд уг түрээсийн ажил гүйлгээ нь хоёр орны хуулийн шаардлагыг давхар хангах хэрэгтэй.
Тухайн улсад санхүүгийн түрээс мэн гэж хүлээн зөв-шөөрөгдсөн түрээс нь нөгөө улсын хуулиар ердийн түрээс эсвэл зээлээр худалдах, худалдан авах ажил гүйлгээ гэж тооцогдох нь энгийн хэрэг юм. Ийм ч учраас хил дамнасан түрээсийн үед түрээслэгч гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй, гэрээний заалтыг удаа дараа зөрчсөн тохиолдолд түрээсийн хөрөнгийг буцаан авах, аж ахуйн нэгж дампуурах, төлбөрийн чадваргүй болох тухай зэрэг тухайн орны хуулийн зохицуулалтыг түрээслүүлэгч эн тэргүүнд судлах шаардлагатай.
Санхүүгийн түрээсийн хууль эрх зүйн орчин сайн бүрдсэн, энэ талаар олон жилийн туршлагатай Америк, Англи зэрэг оронд хил дамнасан түрээсийн гэрээ хийснээр энэхүү эрсдэлийг тодорхой хэмжээгээр бууруулж болно.
Мөн санхүүгийн түрээсийн хугацаанд тухайн орны хууль тоггоомж өөрчлөгдөж уг түрээсийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж болохыг анхаарах хэрэгтэй. Энд төрийн шууд болон шууд бус оролцоо, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих хөдөлгөөн, улс төрийн тогтворгүй байдал зэргийг дурдаж болно.

Татварын эрсдэл
Түрээсийн хөрөнгийг түрээслэгчийн оршин суугаа улсад ашигласнаар тус улсад оршин суугч бус түрээслүүлэгчийн хувьд татварын нэмэлт ачаа ирж болно.
Ихэнхи оронд гадаадын түрээслүүлэгчийн тухайн улсад хөрөнгө түрээслүүлээд олсон орлогод татвар ногдуулдаг бөгөөд татварыг түрээслэгч өөрөө түрээсийн төлбөр төлөх тухай бүрт ногдуулан суутган авч улсын төсөвт шилжүүлэх үүрэгтэй байдаг. Давхар татварын энэхуу асуудлыг хоёр улсын хооронд байгуулсан давхар татварын гэрээгээр зохицуулдаг. Иймд давхар татварын гэрээ нь тухайн хоёр улсын хооронд хил дамнасан санхүүгийн түрээсийг хөгжүүлэхэд чухад ач холбогдолтой.

Зээлийн эрсдэл
Түрээслүүлэгчийн хувьд түрээслэгчийн санхүүгийн байдал, төлбөрийн чэдвартай эсэх нь нэн чухал. Гэтэл гадны түрээслүүлэгчийн хувьд түрээслэгчийн үйл ажиллагааны талаар мэдээлэл олж авахад ихээхэн хүндрэл учирдаг нь нууц биш. Мэн хил дамнасан түрээсийн төлбөрийг ихэвчлэн хөрвөх чадвар сайтай америк доллар, фунт стерлинг, герман марк зэрэг хатуу валютаар хийдэг. Гэтэл түрээслэгч уг түрээсийн хөрөнгийг ашиглаад олсон орлого нь тухайн орны мөнгөн тэмдэгтээр хэмжигддэг тул түрээслэгч түрээсийн төлбөрийг төлөхийн тулд дээр дурдсан хатуу валютыг худалдан авдаг. Иймээс орон нутгийн мөнгөний нэгж болон хатуу валютын ханшийг тус тус тооцоолж узэх шаардлагатай.
Нэмэлт мэдээллийг
IFC Монголд лизинг хөгжүүлэх төслийн 459607, 459625 утсаар, 459651 факсаар болон [email protected] мэйл хаягаар авна уу.

(өдрийн сонин 2005-02-25 051)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button