Д.Сугар Электрон худалдааг жинхэнэ утгаар нь нэвтрүүллээ

Энэ талаар тус банкны Төлбөр тооцооны хэлтсийн захиралД. Сугартай уулзаж ярилцлаа.
-Электрон худалдааны шинэ үйлчилгээнийхээ талаар танилцуулахгүй юу?
-Манай банкны гол зорилгуудын нэг нь харилцагчдынхаа эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг нэвтрүүлэх явдал байдаг. Тэр үүднээс бид энэхүү е-соmmerce буюу электрон худалдааны үйлчилгээг нэвтрүүлж эхлээд байгаа юм. Ер нь энэ картаар төлбөр хийх үйлчилгээг нэвтрүүлсэн 2002 оноос эхэлсэн гэж хэлж болно. Харин энэ жилээс эхлээд интернэтээр төлбөр тооцоогоо хийх боломжтой болж байгаа юм.
Е-соттегсе буюу электрон худалдааны үйлчилгээг манай банкны мастеркарт, визакарт эзэмшигчид, интернэт банкны хэрэглэгчид гээд бүхий л харилцагчид маань хэрэглэснээр байр орон сууц, цахилгааны болон кабелийн телевизийн төлбөрөө интернэтээр төлөх боломжтой болж байна. Гэхдээ энэ бол зөвхөн эхний удаад. Цаашдаа бид бүх үйлчилгээг ийм системд шилжүүлнэ.
-Өөр олон газрууд электрон худалдааны үйлчилгээг эрхэлдэг шуу дээ. Тэр бүгдээс танай үйлчилгээ юугаараа онцлог гэж?
-Электрон худалдааг жинхэнэ утгаар нь нэвтрүүлж байгаа нь гол онцлог. Дэлхийн жишигт бол Үisa, Master картаар бүхий л үйлчилгээг үзүүлдэг шүү дээ. Урьд нь бол хүмүүс тодорхой хэмжээний мөнгөөр урьдчилсан төлбөрт карт худалдаж аваад тэрхүү картад байгаа мөнгөөрөе төлбөр тооцоогоо хийдэг байсан. Тухайлбал 100 мянган төгрөгийг төлж карт худалдаж аваад түүгээрээ хэдэн сарын турш байрныхаа мөнгийг интернэтээр төлдөг байх жишээтэй. Одоо ч тиим. Харин е-сommerce буюу электрон худалдааны үйлчилгээ нэвтэрснээр та заавал банкны салбар дээр очиж шинэ карт худалдан авч цаг эаваа алдалгүйгээр цалингийн картад орсон мөнгөөр, эсвэл өөрийн дансандаа байгаа мөнгөөр төлбөр тооцоогоо хийчих боломжтой юм.
-Шинэ үйлчилгээ хэдийнээс нэвтэрч эхлэх бол. Энэхүү электрон худалдааны үйлчилгээг хэрхэн ашиглах талаар хэлнэ үү?
-Үйлчилгээ маань өчигдрөөс эхлэн нэвтэрч байгаа. Энэхүү үйлчилгээг ашиглахын тулд www.egolomt.mn гэсзн хаягаар ороод төлбөр тооцоо гэсэн линкт хандах хэрэгтэй. Жишээ нь орон сууцны төлбөрөө төлье гэвэл нэр, картны нууц дугаар, байрны хаягаа оруулахад цахилгаан дулаан, халуун уены төлбөр гээд л нэхэмж-лэл гарч ирнэ. Энэхүү нэхэмжлэлтэйгээ танилцаад төлбөрөө хийе гэвэл төлбөр гэсэн дээр дараад л гүйцээ.
Бид орон сууц, утасны төлбөр зэргээ төлөхдөө заавал очиж тушааж, оочер дараалалд зогеох зэргээр алтан цагаа их алддаг шүү дээ. Харин одоо бол гэртээ суугаад л интернэтээр төлбөр, тооцоогоо хянах боломжтой болж байгаа юм. Ажил дээрээсээ, эсвэл гэрийнхээ ойролцоох интернэт кафед ч юм уу ороод ганцхан минутын дотор л амжуулчих болсон нь цагаа заваа тун ихээр хэмнэнэ гэсэн үг шүү дээ.
Бас нөгөө талаас ханган нийлүүлэгч байгууллагуудад ч их хэрэгтэй үйлчилгээ болж байгаа юм. Орон сууцны конторууд, цахилгаан түгээх сүлжээний байгууллагууд төлбөрөө хурдан хугацаанд цуглуулж авах боломж нэмэгдэнэ.
-Цаашид танай банк юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Саяхан манай банкны картын хэрэглэгчид 100 мянга давж хамгийн их карт эзэмшигчтэй банк болсон. Ийм учир бид нэлээд олон чиглэлээр энэ үйл ажил-лагааг өргөжүүлэхээр ажиллаж байна. Эхний ээлжинд Номин холдинг, Ньюком компаниудтай хамтарч цахилгаан бараа, хивс, гар утасны нэгжүүдийг интернэтээр худалдаалж эхэлнэ. Ер нь тэгээд цаашдаа бид бүх үйлчилгээг ийм системд шилжүүлнэ.
С.АГАР
(өдрийн сонин 2005-02-25 051)