Засгийн газар Ногоон хэрэм баталлаа

Улмаар УИХ-ын чуулганд оруулж үүнтэй холбогдох зардалыг улсын төсөвт суулгах, гадаадын зээл тусламжийг тийш нь хандуулах, бүх нийтэд сурталчлах зэрэг олон арга хэмжээ цааш өрнөх юм байна. Ногоон хэрэм гэдэг нь Монгол орны баруунаас зүүн тийшэх хэвтээ тэнхлэг, гэхдээ говь, хээрийн бүсийн заагаар сүлжүүлэн мод тарих хөдөлгөөн юм. Өргөн нь 600гаас доошгүй метр зурвас ойг энэ дагуу таривал 1500 км урт, 90.0 га талбай цэцэрлэгжиж, цөлийн давшилтыг зогсоох гэсэн том зорилтын гараа нь энэ өдөр болжээ. Өөрөөр хэлбэл, ногоон хэрэмнээс нааш хээр, цааш үржилгүй говь цөл гэж болно. Ногоон хэрэмнээс цагаан хэрэм хүртэлх газар нутаг Дэлхийн дулаарлаас болж үндсэндээ цөлжиж нөлөө нь хаа байсан Солонгос, Япон, АНУын нутаг дэвсгэрт шороо түйрэн болон хийсч очдог болсон гэнэ. Нарийн шороо өндэр хөгжилтэй орнуудыг хорлодог бол хунгарласан элс нь манай хангай нутгийг алхам алхмаар залгихаар айсуй. Энэ нүсэр ажлыг хэрхэн хийх цөлжилтийг торгоох талаар БОЯ болон мэргэжлийнхэн Засгийн газрын хуралдаан дээр санал бодлого хэлцгээв. Гол ажлын ачааг БОЯ, Сангийн яам, (сайд У.Барсболд, Н.Алтанхуяг) нугалах бөгөөд тэд одооноос эхлэн мод бут тарих хөдөлгөөн, энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх, хандивлагч болон санхүүжилтийг хариуцна. Иргэд, аж ахуйн нэгжид ойн сангийн тодорхой хэсгийг эзэмшүүлнэ, Монгол Улсын нутаг дэвегэр дээгүүр өдөр бүр 120 доошгүй вагоноор тээвэрлэгдэн өнгөрдөг модны экспортыг ашиглах замаар модон хэрэгцээгээ хангах, бусдаар бол өөрийнхөө ойг хөрөөдөхийг багасгах, малчид хашаа хороогоо шавар чулуугаар барихыг дэмжих, эрчим хүч, түлшийг хоёр жилийн дотор багтааж шахмал түлш орлуулах, ажлууд өрнөх нь. Янз бүрийн арга хэмжээ, баяр ёслол бүрт мод тарьдаг уламжлалтай болох энэ чиглэлийн сургалт, дадлага, сурталчилгааг эрс нэмэгдүүлэх, үр тарьц суулгац борлуулах цэгүүд нээх, байгууллагуудад мод тарих газрыг хариуцуулах, дүйцүүлэх цэргийн албан хаагчийн үндсэн алба нь мод таригч байх тухай заалтууд Засгийн газрын уг тогтоолд тусгагдсан байна.
Энэ жилийн хувьд хийх ажлын төлөвлөгөө гарчээ. Юуны түрүүнд мод тарих газраа эцэслэн тогтоох, ямар ургамал сонгохоо шийдэх, хөтөлбөрийн хүрээнд ажиллах орон тоо, ажлын байр гаргах, үүнийгхамрагдах аймаг орон нутагт бүрдүүлэх, нэгэнт мод тарих нь ойлгомжтой тул услах уены асуудлыг шийдэх, уены хайгуул хийх, Ногоон хэрэмээ гадаад улс оронд сурталчлах зорилгоор хандивлагчдын олон улсын уулзалт зохион байгуулах, мод үржүүлгийн газрыг Ховд, Дорноговь, Сүхбаатар, Өвөрхангай, Тев аймагт байгуулах юм байна. Хэрэм маань говь нутгаар дайран өнгөрөх тул тэнд хус, улиас, хуш ургахгүй. Харин заг, тоорой хайлаас тохирох байх. Тохирлоо гээд ногоон ой бараг байдаггүй шүү дээ. Одоогийн судалгаанд байгаа 2, 4 сая га заг бутан ой гэдэг нь худлаа тоо гээд гишүүн Ж.Наранцацралт үнэмшсэнгүй. Ногоон хэрэмний нэлээд хэсэг нь заавал мод байх албагүй. Говьд тохирсон бут сөөг ч байсан болно. Ялангуяа чацаргана зэрэг жимсний мод таривал элсний түрэлтээс гадна амьжиргааны эх үүсвэр нээгдэнэ гэж сайд У.Барсболд хэлэв. Ер нь ногоон хэрэм 30 гаран жил үргэлжлэх нүсэр ажил тул УИХ-аар заавал оруулж баталгаажуулах нь зүйтэй. Нэгэн Засгийн газрын ажил биш цааш цаашдаа үргэлжилнэ гэж хуралдаанд оролцогеод хэлж байв. Нэгэнт тарьсан модоо хүн, мал, түймэрээс хамгаалах зэрэг бусад ажилтай сайтар уяж, ганц БОЯ төдийгүй бүхий л байгууллагыг хамруулж өгөхгүй бол ажил явахгүй гэж Ерөнхий сайд Ц.Элбэгдорж онцлов. Ногоон хэрэм модноос, мод нь уснаас босох тул өнгөрсөн жил эхэлсэн усны шинэтгэлийн асуудлууд өнөө жил дахин эрчтэй яригдаж эхэллээ. Ийнхүү Монгол Улсын урд хилийн шугамыг санагдуулам Ногоон хэрэм хананы зургийг газрын зураг дээр тэмдэглэлээ. Энэ дагуу цэцэг ургаж, бут цэцэглэж, элс зогсож, амьдрал өрнөх төлөвлөгөө явж байна.
Ж.ГАНГАА
(өдрийн сонин 2005-02-25 051)