Монгол Улс мянганы сангаас 150 биш, 230 сая ам.доллар авах нь

Долоо хоног ажиллах тэд манай төр, засгийнхнаас аваад ТББ, олон нийтийн төлөөлөгчидтэй уулзаж санал солилцож байна. Мянганы сангийнхны шалгалт-д манай улс хэр тэнцэж байна вэ? Тэнцсэн нөхцөлд тсламжийн мөнгө орж ирнэ.
Болж буй яриа хэлэлцээрээс харахад монголчууд америкчуудын шалгалтад нэг их бүдрээгүй байгаа аж. Хөтөлбөрийн салбар салбарын олон талт асуудлыг тусгасан баримт бичгүүд сайн боловсруулагдаж. Төслийг хэрхэн хэрэгжүүлэх хэлэлцүүлэг, санал судалт сайн явагдаж. Өргөн барьсан төсөл ийнхүү сайшаагдаж эхлэв. Энэ нь тусламж авна гэсэн үг. Гэтэл манайхан тусламж авах шаардлагаа ийнхүү хангахаас гадна бүр нэмж авах тухай яригдаж байна. Монголчуудын дээр өгүүлсэн чармайлтад сэтгэл хангалуун байгаа америкчууд манай улсад үзүүлэхээр өмнө амлаад байсан 150 сая ам.долларын тусламжаа 250 сая болгох тухай яриа ч гарч байна.
Өгөх нь нэмэгдэж буй тэр буянтай Мянганы сорилтын сангийн хөтөлбөр гэдэг нь АНУ-ын Засгийн газраас бусад орнуудад үзүүлдэг буцалтгүй тусламжийн цоо шинэ хэлбэр, нэг ёсны тохиролцоо юм. Яаж тохиролцох вэ гэхээр энэ туслалцаа нь аль нэг хүсч хандсан улс болгонд бус гагцхүү ардчиллыг дээдэлж, хүний эрхийг хүндэтгэж, ард иргэддээ хөрөнгө оруулалт хийж буй дэлхийн улс орнууд хүртэх боломжтой юм. Монгол Улс тус сангаас санхүүжилт авах эрх олж авсан дэлхийн эхний 16 орны тоонд орсон нь манай оронд өрнөсөн ардчиллын ач тус. Одоо бидэнд ардчиллаа баталгаажуулж, шударга ёсыг биелүүлж, нийгэм, эдийн засгийг хөгжуүлэх уйлсэд улам ихийг хийж бүтээх үлдээд байна. Үүнээс бидний тусламжаа хурдан авах явдал хамаарч байна. Америкчууд энэ талаар бидэнд итгэж найдан бодитой үр дүн хүлээж сууна. Учир нь Мянганы сорилтын сан 2005-2006 онд эхний ээлжинд 2,5 тэрбум, дараагаар нь 5 тэрбум ам.долларыг санхүүжилт авах эрхтэй болсон 16 оронд өгнө. Тэрний нэг нь Монгол Улс.
Б.БОЛД
(өдрийн сонин 2005-02-25 051)