Эмийн санч наркоманы гарт өртөв үү

Цагдаагийнхан энэ хэргийн талаар ам тун чангатай байгаа юм. Зарим эх сурвалжийн өгүүлснээр дээрх хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжиг бүхий нэгэн хүнийг баривчлан хорьжээ. Гэмт хэрэгтэн эмийн санч хөгшнийг чухам ямар шалтгаанаар зэрлэгээр егүүтгэх болов гэдэг нь эцсийн шатанд тодорхой болох нь лавтай.
Мөнгө төгрөг, өш хонзонгоос болов уу. Эмийн сангаас юу авав гэдгийг хэлэх хүн алга.
Дашрамд өгүүлэхэд, цагаан сарын өмнөхөн 13-р хороололд дээрхтэй төстэй хэрэг гарчээ. Гэмт хэрэгтэн эмийн сан руу дайран орж эмийн санч бүсгүйг хоёр ч удаа хутгалсан байна. Тэрбээр эндээс мансууруулах, тайвшуурлах үйлчилгээ бүхий баахан эм, тариа авсан болохыг үзлэгийн явцад тогтоосон аж. Цагдаагийн зарим ажилтны ярьснаар дээрх хоёр хэргийг нэг хүн үйлдсэн байх магадлалтай гэнэ. Хэрэв тийм бол Улаанбаатарт мансуурч л байвал юу ч хийхээс буцахгүй гаж донтон гарч ирсэн юм биш биз.
Д.Дагва
/өнөөдөр 2004-02-24/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button