Мээдээ Бид тарахгүй ээ, ташаа мэдээлэлд битгий итгээрэй

-Танай хамтлаг тарах гэж байгаа юм уу?
-Үгүй дээ, хүн болгон л ингэж асуугаад байх боллоо. Зарим сонин дээр биднийг тарна гэж худлаа цуурсан байна лээ. Яагаад тэгж бичих болсныг ойлгохгүй байна. Ямар ч байсан энэ мэдээлэл ташаа гэдгийг л дуулгая.
-Та нарыг тус тусдаа уран бүтээл туурвих гэж байгаа гэсэн?
-Энэ онд Камертон 10 нас хүрч байна. Бид ойгоо угтаж, хамтлагаараа нэг, тус бүрдээ нэг нэг цомог гаргана. Өөрөөр хэлбэл, бид энэ жил зургаан цомгоор фэнүүддээ бэлэг барих юм.
-Одоо ямар уран бүтээл хийж байна?
-Клип, дуу, цомог гээд асар олон ажил эхэлчихээд байна. Удахгүй түрүүчээсээ залуусын хүртээл болох байх аа.
/Өнөөдөр 2005-02-24/