Хилийн цэргийнхэн унаагаа юүлэхдээ урьдынхаас нь муутгажээ

Шалгалтын эцсийн дүн гарах болоогүй хэдий ч тус газраас багагүй зөрчил илрүүлж буй сонсогдлоо. Юуны өмнө хилийн цэргийнхний цорын ганц нисдэг тэрэгний асуудал сөхөгджээ. Тус газар цагтаа бүхэл бүтэн нисэх ангитай байсан. Энэ ангиас ганц нисдэг тэрэг л үлдсэн. Эрдэнэт үйлдвэрээс авсан Ми-8 МТВ загварын нисдэг тэргийг тус газрынхан яагаад ч юм ердийн Ми-8-аар сольчихжээ. Оросуудтаи хоёр ч жилийн өмнө хийсэн эл наймаа манайхны хувьд алдагдалтай болсон гэх юм билээ. Ми-8 МТВ нисдэг тэрэг нь Ми-8-аасаа мянган морины хүчээр илүү, цаг агаарын ямар ч хүнд нөхцөлд нисч, буух чадвартай, манайд яг тохирсо;; унаа байсан гэдэг.
Даацын хувьд ч илүү, байлдааны нисдэг тэрэгний хөдөлгүүртэй учир найдвартай унаа. Гэтэл хурд, хүч сайтай унааны ганцаа хуучивтар Ми-8-аар сольчихсон байх юм. Энэ наймаанаас багагүй мөнгөний зөрүү гарсан байх магадлалтай гэнэ. Тэр мөнгө хаашаа орсон гэдэг нь аудиторуудын анхаарлыг
татаж бай бололтой.
Сольж авчирсан Ми-8 нь хоёр дахь удаа их засварт орсон эд гэсэн. Гамтай эдэлбэл цаашдаа 20 шахам жил хэл дүүжилчих юм байх. Гэсэн ч нисдэг тэргийг аваад удаагүй байтал сэнсний редуктор нь эвдэрч Улаан-Үдэд засуулжээ.
Нисгэгч нарын ярьж буйгаар Ми-8 МТВ нь Ми-8-аасаа засварын зардал өндөртэй байдаг нь солих шалтгаан байсан бололтой юм. Ми-8-ыг нэг удаа их засварт оруулахад 300 гаруй мянган ам.доллар зарцуулдаг юм байна. Тэгвэл Ми-8 МТВ-г засуулахад дор хаяж 500 гаруй мянган ам.доллар шаардагддаг бололтой. Хэдэн сарын өмнө таван Ми-8 МТВ нисдэг тэргийг их засварт оруулсныхаа төлбөрт хятадууд 1.5 сая гаруй ам.доллар төлж байсныг манай нисгэгчид Улаан-Үдэд байхдаа харсан гэнэ. Тэгэхлээр ийм загварын нисдэг тэргийг өндөр өртгөөр засуулдаг нь эндээс тодорхой хаоагдах биз ээ. Үүнээс болж орос ахтай наймаалцсан байхыг үгүйсгэх аргагүй.
Г.ГАЛТ
(өнөөдөр 2005-02-25 046)