Эрх баригчид шинэ нам байгуулна гэх яриа нь зөвхөн бор шувуу нисгэх төдий зүйл ажээ

Монголын ардчилсан хөгжлийн нам гэдэг нь нэрийн хувьд л гэхэд МАХН-ын товчлол бөгөөд эрх баригчид эрх мэдлээ он удаан жил хадгалан үлдэхийн тулд МАХН, АН-ын нэрийг 24 жилийн хугацаанд дахин ашиглахгүй байх заалтыг Улстөрийн намуудын тухай хуульд оруулсан гэж энэ тухай мэдээлэгчид хардаж байгаа юм. Батлагдаад төдий л удаагүй ч хэл амны бай болоод байгаа Улстөрийн намуудын тухай хуульд тухайн нам нэрээ солих буюу өөр намтай нэгдсэн тохиолдолд тэр намын нэрийг 24 жилийн дотор дахин хэрэглэхгүй байхаар хуульчилсан нь ингэж үзэх шалтгаан болжээ. Ер нь одоогийн эрх баригчид шинэ нам байгуулах нь тодорхойн дээр МАХН, АН-ын нэрийг бусад хүмүүс ашиглах бо-ломжгүй нь нэг намын дарангуйлал тогтоох аюултай гэж хэвлэлүуд бичиж буй юм.Гэвч бодит байдал ямар байна вэ, үнэхээр эрх баригчид Монголын ардчилсан хөгжлийн нам гэгч нэртэй шинэ намд нэгдэх тухай яриа хөөрөө явж байгаа юм уу гэсэн асуудлаар баттай эх сурвалжийн мэдээлэл дээр тулгуурлан уншигчдадаа хүргэе.
МАХН-ыг нэрээ солих тухай яриа хөөрөө нэлээд хэдэн жилийн өмнөөс яригдаж эхэлснийг туе намын гишүүд, дэмжигчид мэднэ. 1997 онд ху-ралдсан МАХН-ын XXII их хурлаар намын нэрийг солих тухай асуудал хөндөгдөж, хурлын бэлтгэл ажлын хүрээнд намын анхан шатны байгууллагуу-дын саналыг авч байсан байна. Тэр үед санал асуул-гад оролцеон гишүүдийн 80 хувь нь намын нэрийг солих нь зөв гэж үзэж байжээ. Гэвч яг их хурал дээр хэлэлцүүлээд эхэлтэл их хурлын гишүүдийн олонхи нь цаг нь болоогүй, нийгмийн сэтгэл зүй бэлэн биш байна гэж үзээд уг асуудлыг нээлттэй үлдээ-жээ. Түүнээс хойш энэ асуудал намын гишүүдийн дунд ямар нэг байдлаар сөхөгдсөөр иреэн ч албан ёсоор тавигдаж байсангүй.
Нэр солих нэг хэрэг, солиод ямар нэртэй болох вэ гэдэг асуудал нь хамгаас чухал. Шинэ нэрийн хэд хэдэн хувилбар яригдсаар ирсний нэг нь одоо яригдаад буй Монголын ардчилсан хөгжлийн нам гэдэг нэр юм. МАХН нь зүүний социал демократ үзэлтэй нам учраас хөгжлийн юм уу, хөдөлмөрийн гэдэг үгтэй нэр байх ёстой гэдэг үуднээс Монгол ардын хөдөлмөрийн нам гэдэг нэр ч лгрищдагу Мэн бас нэг чухал зүйл нь намын шинэ нэр МАХН гэдэг товчлолыг өвлөн авахаар байх ёстой. Энэ утгаараа Монголын ардчилсан хөгжлийн нам гэдэг нэр нь УИХ дахь МАХН-ын бүлгээс сүүлийн үед гарч ирсэн нэр биш гэсэн үг. Өнгөрсөн зуны УИХ-ын сонгуулийн үеэр л гэхэд Социнтерн МАХН-ыг нэрээ солихыг шаардсан учраас тус нам тун удахгүй өөр нэртэй болно. Тиймээс амь, амьдралаараа МАХН-тай холбоотой ахмад гишүүдийнх нь хувьд үнэт зүйл нь үгүй болно гэсэн үг гэх мэтээр сөрөг хүчин улстөр хийж байсан удаатай. Гэвч одоогоор МАХН нэрээ солиогүй байна. Өөр намтай нэгдэх тухай яриа хөөрөө бүр ямар ч төвшинд явагдаагүй байгаа юм байна.
УИХ дахь МАХН-ын бүлэгт өөр намын 25 гишүүн нэгдэн ажиллах болсон үеэс л эрх баригчид шинэ нам байгуулан, мөнхийн эрх баригч байх мөрөөдлөө биелүүлэх замдаа шуударч буй тухай ярьж бичих болсон. Улстөрийн намуудын тухай хуульд намын нэрийг 24 жилийн хугацаанд дахин ашиглахгүй байх заалт орж батлагдсан нь дээрх яриаг бүр ч баталж өгсөн гэлтэй. УИХ дахь МАХН-ын бүлгийн гишүүд Их тэнгэрт хуралдаж, шинэ намынхаа шав, суурийг бараг л тавьчихсан юм байх. Гэхдээ баттай эх сурвалжууд дээрх мэдээллүүдийг үгүйсгэж байна. Гишүүд чуулганы засварлагаагаар орон нутагт ажиллах тухай болон өвөлжилт хүндэреэн аймгуудад ямар туслалцаа үзүүлэх талаар голлон ярилцсан уулзалтын үеэр УИХ-ын гишүүн К.Сайраан, гадуур МАХН, АН-ыг нийлүүлж шинэ нам байгуулах тухай яриад байгаа яриа чухам юу гэсэн үг болох тухай асууж. Гишүүд бараг бүгд л өөрсдөө ч мэдэхгүй байгаагаа илэрхийлеэн байна. Харин Брөнхий сайд Ц.Элбэгдорж, улс орны эрх ашгийн үүднээс нэгдезн ч ер нь болохгүй юм байхгүй биз дээ гэжээ. Ердөө иймэрхүү яриа болоод л өнгөрч. Түүнээс биш хэвлэлүүдэд бичээд байгаа шиг шинэ намын шавыг нь тавьчихсан хэрэг биш гэнэ. Шинэ нам найруулах яриа, хөөрөө хаана ,ч явагдаагүй байхад юуных нь ч шав байхав. Гэвч ямар зорилгоор хаанаас ийм бор шувуу нисгээд байгаа нь сонин. Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАХН-ын болон бусад намуудын нэр хүндийн хувьд хоорондынх нь зай дэндүү холдчихеон байгаа нь ойлгомжтой. Улстөрийн асар том тэмцэл эхлэх гэж байхад МАХН-ын нэр хүндийг ийм өндэр хэвээр байгаад байгаасай гэж АН ч, Эрэл ч хүсэхгүй. Тиймээс өөрсдийн намынхаа шаварт унасан нэр хүндийг МАХН-тай нэгдэх тухай яриа хөөрөөний аясаар өегөх гэж иймэрхүү бор шувуу нисгэсэн болов уу гэж үзэх хүн олон баййа. МАХН-ын бүлэгт нэгдсэн АН-ын гишүүд ч далдуураа бор шувуу-г дэмжиж, жиргүүлэх хүсэлтэй байж ч магад юм. Ер нь бол МАХН-ын бүлэгт нэгдсэн АН-ын гишүүдээс одоо харъяалагдаж буй намын гишүүнчлэлээс татгалзаад МАХН-д элеэх хүсэлтэй хүмүүс бий гэж ярьж байгаа нь байж болохгүй ч хувилбар биш гэнэ. Хэрвээ АН-ын гишүүд үнэхээр МАХН-д элсдэг юмаа гэхэд уг үйл явцыг намууд нэгдлээ гэж мэдээж хэлж болохгүй. МАХН нэрээ сольсон ч, солиогүй ч МАХН-д гишүүд шинээр элсч байгаа л гэсэн үг болно. Хоёр нам нэгдэнэ гэдэг үүнээс хавьгүй өргэн хүрээний асуудал байж таарна. МАХН үнэхээр АН-тай нэгдэх асуудал яригддаг юмаа гэхэд эхлээд уг асуудал нь МАХН-ын тишүүдийн хүрээнд нэг мөр ойлгогдсон байх учиртай. МАХН бусад намтай нэгдэх үү, үгүй юу гэдгийг тус намын гишүүд шийднэ гэсэн үг. Хэрвээ МАХН-ын удирдлага гишүүддээ мэдэгдэхгүйгээр ийм алхам хийвэл хамгийн наад зах нь л гишүүд, дэмжигчдээ алдах болно гэдгийг мэдэхгүй хүн үгүй. Тиймээс МАХН-ын удирдлага бусад намтай нийлж шинэ нам байгуулах яриа хөөрөө нь зөвхөн бор шувуу гэдгийг МАХН-ын гишүүд, дэмжигчид ойлгосон буй за. Ер нь тэгээд намыи дотоодод яригдах дотоодын асуудал, УИХ дээр яригддаг төрийн бодлогын асуудал гэдэг орон зайнаасаа эхлээд л ялгаатай ойлголтууд гэдгийг хэн боловч эрхбиш мэднэ. УИХ-д өөр өөр намын 61 гишүүн нэг бүлэг болон хамтраад ажиллаж буй нь нэг том нам байгуулах гэсэн эрх ашгаас илүү төр, заегийг тогтвортой байлгах эрх ашигтай холбоотой гэдэг нь анх нэгдэх үеэсээ л илэрхий байсан шүү дээ. Намын эрх ашиг бол намын эрх ашиг, төрийн эрх ашиг бол төрийн эрх ашиг гэдэг нь эндээс харагдаж байна.
Т.БУА
(үнэн 2005-02-25 037)