Орчин үеийн фашизм Зөвшилцлийн засаг

Эйн Рэндийн 1964 онд бичсэн Капитализм хэмээх бүтээлийн нэг бүлгийг бид хэсэгчилэн нийтэлж байна. Та эндээс Монголын нийгэмд өнөөдөр болж буй үйл явцтай ижил төстэй зүйл олныг олж харах болно.
Өнөөгийн сэтгэхүйн хэв маягт тохирохгүй, олны таалалд нийцэхгүй, тийм нэг зөвшилцлийн эсрэг зүйлийг би хийх гэж байна. Юуны өмнө би, нэр томъёоны тодорхойлолтуудыг оруулж өгье, тэгвэл та бүхэн миний юу хэлээд байгааг ойлгох болно.
Социализм, фашизм болон статизм гэсэн гурван улс төрийн нэр томъёог толь бичигт хэрхэн тодорхойлсныг танд хэлэхийг минь зөвшөөрнө үү.
Социализм-үйлдвэрлэлийн хэрэгсэл, хөрөнгө, газрыг өмчлөх ба хянах эрхийг бүхэлд нь хамтын нийгэмд олгодог, нийгмийн тогтолцооны онол ба систем.
Фашизм- сөрөг хүчин ба шүүмжлэлийг зөвшөөрдөггүй, үндэсний бүхий л салбарыг /үйлдвэрлэл, худалдаа г.м/ хянадаг хатуу төвлөрсөн эрх мэдэл бүхий засаглалын систем.
Статизм-эдийн засаг, улс төрийн болон холбогдох эрчимтэй хяналтыг хувь хүний эрх чөлөөг хязгаарлах замаар төрд төвлөрүүлэх бодлого ба зарчим.
Эдгээрээс статизм бол илүү өргөн дэлгэрсэн, ерөнхий нэр томъёо бөгөөд бусад хоёр нь түүний өвөрмөц хувилбарууд юм. Статизм одоо үед улс төрийн давамгайлах чиг хандлага болж байгаа нь мөн илэрхий билээ. Харин дээрх хувилбаруудын аль нь уг чиг хандлагын өвөрмөц чиглэлийг төлөөлөх вэ?
Социализм ба фашизмын аль аль нь өмчлөх эрхийн асуудлыг хөндөж буйг ажиглана уу. Өмчийн эрх гэдэг бол ашиглах, шилжүүлэх эрх байдаг. Энэ хоёр онолын ялгааг ажиглана уу. Социализм хувийн өмч, түүний эрхийг бүхэлд нь үгүйсгэх ба өмчлөх ба хянах эрхийг бүхэлд нь нийгэмд буюу улсад олгодог. Фашизм өмчлөх эрхийг хувь хүмүүсийн гарт үлдээдэг ч өмчийн хяналтыг Засгийн газарт шилжүүлдэг.
Өмчиндөө хянах эрхгүй байна гэдэг бол зөрчилдөөнтэй нэр томъёо юм. Энэ нь ашиглах ба шилжүүлэх эрхгүй өмч гэсэн үг. Энэ нь иргэн өмчийг хадгалах хариуцлагыг хүлээхээс бус түүнээс ямар ч ашиг шим хүртэхгүй байхад улс түүний бүх ашиг шимийг хүртэхдээ ямар ч хариуцлага хүлээхгүй байна гэсэн үг юм.
Энэ талаасаа социализм нөгөөгөөсөө арай шударга ажээ. Би арай шударга гэж хэлсэн болохоос илүү дээр гэж хэлээгүй учир нь бодит байдал дээр энэ хоёрын хооронд ялгаа огт байдаггүй юм. Хоёулаа адил хамтын буюу улсын зарчмаас урган гарч ирсэн, хоёулаа хувь хүний эрхийг үгүйсгэдэг, хоёулаа хувь хүнийг нийгэмд захируулдаг, хоёулаа иргэдийн амьдрал, амь зуулгыг бүхнийг чадагч Засгийн газрын хүч чадал болгон өгдөг ба тэр хоёрын хоорондох ялгаа нь зөвхөн цаг хугацаа, зэрэг дэв/хэм/, өнгөц жижиг сажиг зүйлс жишээлбэл удирдагчид боолчлогдсон субъектүүдийг төөрөгдүүлэхдээ сонгож авсан уриа лоозон зэргээрээ ялгагддаг.

Статизмын энэ хоёр хувилбарын аль руу нь бид явж байна вэ? Социализм уу фашизм уу?

Энэ асуултад хариулахыг хүссэн хүн эхлээд өнөөгийн соёлд үзэл суртлын аль чиглэл давамгайлж байна вэ? гэдгийг асуух хэрэгтэй.
Гутамшигтай бөгөөд аймшигтай хариулт. Өнөө үед үзэл суртлын ямар ч чиг хандлага алга. Энд үзэл суртал алга. Улс төрийн зарчим, онол, үзэл, ба философи ч алга. Чиглэл, зорилго, луужин, ирээдүйн тухай төсөөлөл, удирдлагын сэхээтний элемент ч алга. Өнөөгийн соёлд ноёрхож буй аль нэгэн сэтгэл хөдлөлийн элемент байна уу? Байна. Ганцхан. Айдас л байна.
Улс төрийн философигүй орон бол далайн дунд салхи, давалгаа, урсгалд сохроор найдан хөвж буй хөлөг онгоцтой адил бөгөөд зорчигчид нь өөрсдийн өрөөнд бужигналдан, ахмадын тавцан хоосон байгааг хараад айсандаа. Хөлгийг бүү ганхуулаач хэмээн гуйж буй онгоцтой адил байна.

Дайвалзахаа зогсоож чадахгүй хөлөг онгоц сүйрэх нь гарцаагүй боловч хэрэв өөрийн зүг чигийг олж чадахгүй байвал бүр хүчтэй дайвалзах нь зарим тохиолдолд дээр. Yүнийг биелүүлэх хэрэгтэй хэмээн таамаглахад баримт, бодит байдал, зарчмыг ухаарах болон олон жилийн ажиглалт шаардагдах боловч эд бүгдээс эс ганхуулагчид холхон байхыг чармайдаг.

Хэрэв өөрөө хүсэх юм бол, бодит баримтуудыг хүлээн зөвшөөрөхгүй байвал тэд устаж үгүй болно хэмээн итгэдэг мэдрэл муутай хүн шиг өнөөдөр соёлын бүх арга хэрэгслээр бүх зарчим ба концепцийг устгаж чадвал тэдний улс төрийн зарчим ба концепцийн цөхөрсөн хэрэгцээ арилна хэмээн хүмүүст итгүүлэхийг оролдож байна. Гэвч хувь хүн ба үндэстний аль аль нь үзэл суртлын ямар нэг хэлбэргүйгээр оршин тогтнож чадахгүй нь бодит баримт болсноос хойш иймэрхүү сөрөг үзэл суртал /анти идеологиа/ нь бидний дампуурч буй соёлын албан ёсны, тодорхой, ноёлогч үзэл суртал болж байна.

Энэ сөрөг үзэл суртал одоо зөвшилцлийн засаг гэсэн шинэ бөгөөд тун аюултай нэртэй болоод байна.

Хэрэв зарим демагог бидэнд чиглүүлэгч үзэл болгон дараах ягшмал номлолуудыг санал болгосон бол үнэнийг статистикээр, зарчмыг саналын хуудас тоололтоор, эрхийг тоогоор, ёс суртахууныг нийтийн санал асуулгаар орлуулах аж. Энэ прагматик, тухайн цаг үедээ хэр ашигтай байх нь улс орны сонирхлын шалгуур болдог. Yүнийг хэр баримталсан нь үзэл бодлын үнэн худлын шалгуур болдог. Аль хэлбэрийн ямар ч хүсэлтийг хангалттай тооны хүмүүс агуулж гаргаж ирвэл тэр нь хүчин төгөлдөр шаардлага болдог, олонхи цөөнхийг яаж ч болно гэдэг товчхон хэлбэл бүлэг дээрэмчид, сүрэг хулгайчийн дүрмийг бидэнд хэрэв аль нэг демагог санал болгосон бол тэр нэг их амжилт олохгүй байхсан. Гэтэл одоо энэ бүхэн зөвшилцлийн засаг гэдэг ойлголт дотор агуулагдаад өнгө зүсээ далдлаад явж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button