Бие минь мөхөвч нэр минь үлдэнэ

Монголчууд бид нэр хугарахаар яс хугарч гэдэг. Хүний нэр эзнийхээ наснаас хэдэн мянган жил улиран амьдарч , үр хойчид нь үлдчихдэг. Юм гэдэг учир Жанцантай , Жанцан гэдэг миний өвөө гэж хошигнодог монголчууд хүнд нэр өгөхдөө өв уламжлал , зан заншилаа харгалзан өгдөг байжээ. Монголын ард түмний нэрийг шүүгээд үзвэл та сонин содон нэр олныг харж болно.
Монголын хамгийн урт нэртэй хүн бол зөвхөн урт нэртэйгээрээ бус уран бүтээлээрээ танигдсан хүн байж хэмээн Монголын нууцын хэлхээ номноо тэмдэглэн бичсэн байна. Урт нэртэй хүн маань 15 жарны төмөр бар жил буюу 1830 оны үед Өмнөх замбуулингийн байр байцыг дэлгэр номлосон тодорхой толь хэмээх газар дэлхийн бүтэц хийгээд олон улс аймгийн тухай ном бичсэн эрдэмтэн Жамбалчойжиданзанпэрэнлэй юм. Харин өнөө үед мэр сэр Бүжинтуулайтуяацэцэг, Самбуупэрэнлэйдорж , Цоожчулуунцэцэг гэх мэт нэрүүд харагдаж сонсогдох юм. Хаа нэгтээ энэнээс илүү урт нэртэн байдаг ч байж мэднэ. Мөн сонин содон нэртэй хүмүүс тэмдэглэгдсэнийг үзвэл элдэв өвчин, гай тотгор, далдын муу зүйлээс хамгаалж Тэрбиш, Хэнчбиш, Энэбиш, Хүнбиш, Хомоол, Муугөлөг гэх мэт нэр өгөх ёс байж.
Зарим иргэд үндэсний зан заншил өв уламжлалаа үл хүндэтгэх , эсвэл өөрийгөө гутаан доромжлох гэсэн юм шиг Шунал, Шунахай , Яатуу, Ярвайдаг,Муйхар,Үзэмтэй Мантуу,Оочир, Пропуск, Люкс, Шээсмаа, Метро, Музей, Молоток гэх мэт гажууд нэрс байна.
Монголчуудын амьдарч байсан үе үеэр хүний нэрс өөрчлөгдөн хувирч байдаг байна.
Тухайлбал -Ардын хувьсгал 1921 оноос хойшхи нэрүүдийг аваад үзэхэд орос үг зонхилсон эсвэл хэн нэг хүнийг тахин шүтэх байдлаас үүдэн Сталин, Ленин, Чой, Москва гэх мэт нэрсийг, харин бусад үед Түвд нэр зонхилон өгдөг байжээ. Мөн хүрээнд Манж Хятадууд их байснаас улбаалан Монгол бүсгүйчүүд Тоохуар, Ляанхуа, Янлинхуар гэх мэт хятад нэртэй ч болдог байжээ. Өнөө үед Монголд Түвд номын нэртэнгүүд байдаг боловч өдөр хоногоор хүний нэр өөрчлөгдөж байна. Одоо үед Эзэн Чингисийн үр сад гэж цээжээ дэлдэх болсон Монголчууд үр хүүхдэдээ Чингис, Жамуха, Хасар, Басар, Бөртэ, Үжин, Өүлэн, Монголжингуа, Тэмүүжин гээд товч нэршил гэж Багий, Ээгий, Аагий , Сэк, Сак гээд хачин чамин урьд хожид дуулдаагүйгээр дуудах болжээ. Нэрэнд хүний сүлд шингэдэг юм гэнэ лээ. Ядаж эцэг эхээс хайрласан нэрээ бүтэн бичээд, бүтэн дуудуулбал таныг гай барцад дайрахгүй байж мэдэх л юм. Нэрэнд учир бий гэнэ.
Төрийн шагналт яруу найрагч П. Пүрэвсүрэн бичихдээ
Алдаж унагавал гангар шаазан шиг нэр минь
Ариглаж хайрлавал ган хөшөө шиг нэр минь
Өөрийг чинь хайрлах сэтгэлийн эрхээр
Өнгөтэй яваа болохоороо
Нэг л цагт орчлонг орхин одохдоо
Нэр минь чамайгаа үлдээхийг хүснэм хэмээжээ.
Өөрт оноогдсон хувь заяаны тохироо энэ л нэрээ хайрлаж яваарай .

Olloo. mn Г. Алтанцэцэг.
2005 оны 2 дугаар сар 25

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button