Буш Братиславт

АНУ-ын ерөнхийлөгчийн мэдэгдэл хийх Братислав хотын төв талбайд сүүлийн 2 хоногийн турш тусгай тавцан үзэгчдийн суудлыг засаж, металл илрүүлэгчийг ч байрлуулжээ. Братислав хотын төвд орших албан байрнууд, зоогийн газар дэлгүүрүүдийг бүгдийг хаагаад байна. ХАмгаалалтын бүс рүү зөвхөн тусгай үнэмлэхээр л металл хайгчаар шалгуулсны дараа орж болох юм. Албан бус мэдээгээр дайныг эсэргүүцэгчдийн зүгээс элдэв өдөөн хатгалга гарахгүй гэх баталгаа байхгүй байгаа юм байна. Төв талбайд зэргэлдээх гудамжуудад ус шүршигч болон хуягт машинууд аль хэдийнэ байрлалаа эзэлжээБратиславийн Град хэмээх эртний цайз музэйг долоо хоногийн өмнөөс хаагаад байгаа юм байна. Өнөөдөр үдээс хойш энэ цайзад АНУ, ОХУ-ын ерөнхийлөгчдийн уулзалт болох учраас харуул хамгаалалтыг дээд зэргээр чангатгажээ. 2 улсын ерөнхийлөгч Братислав хотноо цөмийн материалуудыг террористуудын гарт оруулахаас урьдчилан сэргийлэх хамтарсан мэдэгдэл гаргахаар төлөвлөж байгааг эх сурвалжууд мэдээлж байна.

(мм агентлаг)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button