9-11-ний хохирогсод

Нью Иорк Дейли Ньюс сонинд мэдээлснээр шүүхийн биологийн шинжээчдийн тэргүүний мэдэгдэж байгаагаар 1100 хүний цогцос чухам хэн гэдэг хүнийх болохыг нь тогтоож чадаагүй байна. Цогцос таниулах ажиллагаа 3 жил гаруйн турш явагдсан юм. Сүүлийн 4 сарын хугацаанд 9 хүний цогцсыг л таниулж чаджээ. Үлдсэн цогцсуудыг дэлхийн худалдааны төв 2 ихэр цамхаг байрлаж байсан газарт дурсгалын цогцолборт нутаглуулах юм байна.
(мм агентлаг)