Бэхний толбоор оношлохуй

Оюун ухааны сааталд ойртсон тунд доогуур сэтгэлгээтэй. Зөвхөн хамгийн энгийн холбоос, харьцааг ойлгодог ч өөрийнхөө чадахаас илүү ихийг хийхийг хүсч, улмаар байнга ялагдал хүлээж, түүнтэйгээ эвлэрч чаддаггүй.
Эдгээр дүгнэлтүүдийг тодорхогүй хэлбэртэй, өнгөт болон хар цагаан толбонуудыг хэрхэн тайлбарлаж байгаагаар нь гаргаж авсан юм. Yүнийг Роршахын тест гэдэг. Тестэнд оролцсон хүмүүсээс эдгээр толбо юутай адилхан байна вэ? гэсэн ганцхан асуулт л асуудаг. Хариулт бүрийг тодорхой схемээр үнэлээд гаргаж авсан үзүүлэлтүүдээр нь тухайн хүний оюун ухааны түвшин болон хувь хүнийх нь онцлогийн нь талаар дүгнэлт гаргадаг.
Зарим гарын авлага дээр Роршахын тестийг хүний оюун ухааны түвшингээс эхлээд утга зохиол, техникийн сэтгэлгээний чадвар, шүүмжлэл даах түвшин, тээврийн хэрэгсэл барих үедээ ослын тохиолдол гаргаж болзошгүй хүмүүсийг тогтоох гээд бараг л тодорхойлж болохгүй зүйл байхгүй мэт өгүүлсэн байдаг.
Харин зарим дээр нь Роршахын тестийг шинжлэх ухааны ямар нэг үндэслэлгүй хэмээн зад шүүмжилсэн байдаг. Байдал үнэн хэрэг дээрээ ямаршуу байгааг болон, энэхүү ер бусын гэж болохоор тестийн давуу болон сул талуудын талаар энд товч өгүүлэх болно.

Тестийг үндэслэгчийн талаар
Герман Роршах (1884—1922)
Тестийг үндэслэг ч Герман Роршах нь 1884 онд Швейцарийн Цюрих хотноо төржээ. Тэрээр эмчийн мэргэжил эзэмшэн сэтгэл мэдрэлийн эмч болсон байна. Бэхний толбоны тайлбар, тусгалын талаарх туршилтаа тэрээр 1911 эхлүүлээд 8 жилийн дараа Сэтгэхүйн оношлого гэсэн гар бичмэлдээ өгүүлжээ. Гар бичмэлийг нь хэвлэх газар олдохгүй, зургаа долоон хүнээс татгалзсан хариу сонссоор бүр 1921 онд арайхийж хэвлүүлсэн байна. Гэвч хэвлэлтийн үеэр тухайн үеийн техникийн боломжоос шалтгаалсан нэлээд өөрчлөлтүүд орж, Роршахын бэхний толбонууд нь гар бичмэл дээрэхээсээ багасч, анхныхаа өнгийг өөрчлөн анх байсан 15-аасаа 10 болтлоо цөөрсөн байна. Хожим энэхүү алдаа мадагтай хэвлэгдсэн арван хүснэгт сонгодог хувилбарт тооцогдон дэлхий даяар хэдэн арван мянган хувиар тархсан юм. Тухайн нэг толбыг хүн хэрхэн тайлбарлаж байгаа нь бус харин хүнийг зураг, толбыг хэрхэн тусгаж байгаагаар нь сэтгэхүйн болон бусад онцлогийг нь таньж болно гэсэн санаа нь хамгийн чухал байв. Анх хэвлэгдсэн 1200 хувиас ердөө тав гуравхан ширхэг нь зарагдсан бөгөөд мэргэжилтнүүд цөөн тооны таагүй үнэлгээ өгснөөс хэтэрсэнгүй. Роршах өөрөө 37 настайдаа 1922 онд зуурдаар өөд болсон бөгөөд өөрийнх нь зохиосон аргачлал ямар их амжилтанд хүрэхийг төсөөлөө ч үгүй байх.

Оюун ухааныг нэвт харагч рентгений туяа мөн үү?
Тэгвэл Роршах зарчмын хувьд цоо шинэ гэхээр юуг санал болгосон юм бэ гэсэн асуулт гарах нь зүйн хэрэг. Яагаад түүний боловсруулсан тестийг дэлхий даяар хүлээн зөвшөөрөв? Өмнө нь оршиж байсан бүх сонжооноос ялгаатай нь гэвэл хүн бусдын урьдчилан боловсруулсан хариултууд дундаас сонгох бус харин өөрөө бие даан чөлөөтэй хариулт өгч байгаа явдал юм. Ийм нөхцөлд хариулт нь туршилтаар өгөгдсөн гадны өдөөгчдөөс гэхээсээ илүүтэйгээр юмс үзэгдлийг тусган авах тухайн хүний онцлог, хувийн туршлагаас хамаардаг болж ирдэг. Ийм төрлийн аргачлалуудыг хувь хүнийг тодорхойлогч гэж нэрлэсэн бөгөөд үүсгэгчдийнх нэг нь Роршах юм.
Бэхний толбыг ашиглан оношлох гэсэн оролдлогыг Роршахаас ч өмнө хийж байсан. Гэхдээ хариултын агуулгыг голлон анхаараад өнгөрдөг байв. Харин Роршах нь хариултын агуулгаас илүүтэйгээр тэдгээр агуулгыг үүсгэж байгаа механизмуудаг сонирхож эхэлснээрээ анхдагч байв. Тэрээр хүн юу харж байгаа нь чухал биш харин толбоны өнгө, хэлбэр гэх мэтийн ямар онцлогийг ашиглан яаж харж байгаа нь чухал гэж үзжээ.
Ингээд ч зогссонгүй Роршах нь толбоны тайлбаруудыг нэг загварт оруулан тоон шалгууруудыг оруулсан. Зарим төрлийн хариултууд нь хувь хүний тодорхой нэг чанаруудтай нягт холбоотой байгааг ажиглаад тайлбарынх нь онцлогоор хүмүүсийн оюун ухааны түвшинг ойролцоогоор үнэлж болох юм гэдгийг анхлан анзаарчээ. Тэрээр эрүүл хүмүүсийн хариулт сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийнхээс юугаараа ялгаатай байдгийг харуулаад зарим төрлийн сэтгэцийн өвчний үед илэрдэг хам шинжүүдийг дэлгэрэнгүй тайлбарлан үлдээсэн байдаг. Товчхон хэлэхэд Роршах нь тестээ нэг ч зүйлийг орхилгүйгээр бүгдийг нь өөрөө бараг төгс гэж болох байдлаар боловсруулсан хүн юм. Энэхүү тестийг анх боловсруулсан цагаас хойш бараг ная гаруй жил өнгөрсөн байгаа ч бага зэрэг нэмэлт орсныг эс тооцвол үндсэндээ огт өөрчлөгдөөгүй байгаа юм.
Гэхдээ Роршах нь толбыг тусган авч байгаа онцлог нь хувь хүний аль нэг тодорхойлогчтэй яагаад холбоотой байдгийг тайлбарласан онол боловсруулж чадаагүй. Түүний бүх тайлбарууд нь туршилтын аргаар гаргаж авсан бөгөөд аналог болон эрүүл ухаанаар бодвол гэсэн зармчууд дээр суурьлан тайлбарласан нь олон зүйлс дээр ажиглагддаг.
Толбыг тайлбарласан хариу болгоныг Роршах нь байршил /локал байрлал/, уялдаа холбоос /детерминант/, ба агуулга гэсэн гурван категориор үнэлжээ. Байршлын хувьд хариултууд нь толбыг бүхэлд нь хамарсан эсвэл зөвхөн нэг жижиг хэсэгт нь хамааралтай байж болдог. Толбыг бүхэлд нь оруулсан тайлбар өгч байгаа нь тухайн хүнийг онолч сэтгэлгээтэй гэдгийг харуулж байгаа хэрэг хэмээн Роршах үздэг байв. Учир нь хүн толбоны зарим нэг хэсгийг бус харин бүхэлд нь авч тайлбарлаж чадаж байгаа юм чинь юмс үзэгдлийн хоорондох үндсэн холбоосуудыг тусган авч системчилсэн байдлаар сэтгэдэг. Өөрөөр хэлбэл онолч гэж тэр үзжээ.
Толбоноос насанд хүрсэн эрүүл хүмүүсийн голдуу онцолж байсан хэсгийг Роршах жирийн хэсгүүдэд оруулаад тэдгээрийг онцолж байгаа нь хүмүүстэй холбоо тогтоох чадвартай, хар ухаан сайн хөгжсөний шинж гэж тайлбарлаж байв. Жижиг зүйлсийг хэт их анхаарах нь өөнтөгч, нарийн зангийн илрэл гэж тайлбарлаж байлаа. Эргэн тойрны цагаан фоныг оруулан тайлбар өгсөн бол ямар нэг зүйлийг сөрөх хандлагатай байгаагийн илрэл. Эрүүл хүмүүсийн хувьд энэ нь маргах дуртай, зөрүүд, зоргоороо байх дуртайг илтгэдэг бол сэтгэцийн өвчтэй хүмүүсийн хувьд тайлбартаа эргэн тойрны цагаа фоныг оруулах нь юмыг эсэргээр нь ойлгох, ер бусын ааш авир гаргах хандлагатайг харуулж байгаа хэрэг гэсэн тайлбарыг Роршах өгээ. Энэ бүх тайлбаруудад шууд аналог байдлаар жиших болон хүмүүс юмс үзэгдлийг зөвхөн нэг янзаар тусгаж, сэтгэдэг гэсэн байдлаас хандсан нь илт харагдаж байна. Тухайлбал, жижиг зүйлсийг хэт анхаараад байгаа бол өөнтөгч, олонх хүмүүс шиг толбыг нь бус харин эргэн тойрных нь цагаагын анхаараад байгаа бол уламжлалт бусаар сэтгэж байна гэх мэт.
Хариултыг үнэлэх хоёр дахь үндсэн категори нь толбоны ямар чанар, онцлог нь тайлбарт голлох үүрэг гүйцэтгэж байгааг харуулсан учир холбодол буюу детерминантууд юм. Тэдгээрийн тоонд хэлбэр, хөдөлгөөн, өнгө, өнгө сүүдрийн ялгаа зэрэг зүйл орно.
Толбоны зөвхөн гадна хүрээг харгалзан үзээд бусад онцлогийг нь үлдээсэн тайлбарыг хэлбэрийн хариулт гэдэг. Yзүүлсэн толбоны хэлбэртэй адилхан дүрслэл бүхий тайлбар өгвөл сайн дүрслэлтэй хариулт гээд тийм адил зүйл ажиглагдахгүй байвал дүрслэл муутай хариулт гэдэг. Олон тооны дүрслэл сайтай хариу өгч байгаа нь анхаарал тогтвортойн шинж бөгөөд энэ нь оюун ухаан өндөр хөгжсөнийг тодорхойлогч үзүүлэлтүүдийн нэг гэж үздэг.
Толбонуудын өнгийг голчон анхаарсан хариултуудыг Роршах нь тухайн хүний сэтгэл хөдлөлийн онцлогтой холбожээ.
Улмаар хувь хүний онцлогийг судлахад Роршахын оруулсан маш том хувь нэмэр нь кинестетик буюу үйл хөдлөл, хүний зогсох суух, гүйх гэх мэтийн байрлалыг харуулсан хариултуудыг анхааралтай судалсан явдал гэж үздэг. Бодолд дарагдсан зожиг хүмүүс нь кинестик тайлбарыг өнгө оруулсан тайлбараас хавьгүй олон хийдэг болохыг Роршах ажигласан байна. Харин олон хүн таньдаг, сэтгэлийн хөдлөл ихтэй, сэтгэхүй нь өөрийн нь бодол гэхээс илүүтэйгээр гадны зүйлсээс илүү хамааралтай байдаг хүмүүс нь өнгө оруулсан тайлбарыг голлон, кинестетикийг цөөн хийдэг байна.
Гэхдээ Роршах нь толбыг тусган авахыг онцлогт голлон анхаарсан байтлаа тусгалын агуулга буюу хүмүүс толбыг ямар биет болгон харж байгааг бараг анхаараахгүй байдаг. Тэрээр хүмүүсийн хариултын агуулга нь тухайн үеийн сэтгэгдлийг тохиолдлын байдлаар тусгадаг гэж үздэг байсан болохоор ийнхүү тойрч гарсан аж.
1939 онд хувь хүний онцлогийн судалгаанд тусгалын арга гэсэн шинэ ойлголтыг сэтгэл судлаач Л.Франк оруулж ирсэн бөгөөд түүндээ Роршахын аргачлалыг ч гэсэн оруулж үзжээ. Франкийн үзлээр тусган авч байгаа зүйл нь бүтцжилт багатай, тодорхойгүй байвал хувь нь түүнд дээр өөрийнхөө үзэл бодол, хүсэл тэмүүлэл, гомдол, сэтгэгдлийг тусгадаг байна. Хүлээн авч байгаа зүлээ тодорхой түвшинд эмхлэн цэгцлэх, тайлбарлах зайлшгүй шаардлага нь тухайн хүвь хүний дотоод ертөнцийн тусгалыг үүсгэдэг аж. Судлагдаж буй хүнээс заримдаа өөрөө ч мэдэлгүй, ухамсарлалгүйгээр хэлж чаддагүй эсвэл хэлэхийг хүсэхгүйгээр тусгалынх нь цаанаа нуугдаж байгаа тэр зүйлийг олж мэдэхэд энэхүү тусгалын аргын зорилго нь оршдог.
Франкийн энэ үзэл бодлыг психоаналитикууд өөрсдийн хэрэглээндээ өргөн ашиглах болов. Улмаар Роршахын тест нь оюун ухааныг нэвт харагч рентген туяа гэгдэх боллоо. Яваандаа энэхүү тестийг ухамсрын гаргаж байгаа саадыг даван цаанаа нуугдах хувь хүний бүх л онцлог, нууц сэдэлт зэргийг бүгдийг нь судлаачийн өмнө дэлгэн үзүүлэх чадалтай бараг л ид шидийн боломжтой гэцгээх болсон юм. Бүр сүүлдээ тестийн хүснэгтэд өгсөн хэсэг төрлийн тайлбаруудыг тодорхой бэлэгдлийг шинж чанартай ч гэцгээх болжээ. Тухайлбал, хүснэгтийг хараад тайлбар өгөх явцдаа нүд, эсвэл өгзөг олж харсан гэвэл хүнд мөшгүүлж байна гэсэн дэмийрэлтэй холбоотой, гавал, арга ясыг заавал өөрийгөө зовоож таашаал авах хандлагатай, дэлбэрэлтийг яах ч аргагүй байдалд орсонтой, янз бүрийн сүлд тэмдгийг эрх мэдэлд хүрэх дарагдсан хүсэлтэй, бяцлагдсан шавьжийг ах дүү нарын хэн нэгэнтэй ээдрээтэй харьцаатай болсонтой, уран барилгын элементтэй хариултыг сэтгэлийнхээ гүнд өөртөө итгэлгүй байгаатай гэх мэтчилсэн холбох болжээ.
Өнгөц харсан хэнд ч гэсэн энэ тестэнд илрүүлэхгүй, мэдэх боломжгүй зүйл үгүй мэт санагдах нь тэр. Ингээд тест дэлхийг байлдан дагуулах их аянд гарлаа. Түүнийг АНУ, Канад, ХБНГУ-ын армид цэргийн албанд тохирохгүй хүмүүсийг илрүүлэх, цол албан тушаалд тохон томилоход тохиромжтой эсэхийг шалгахад ашигладаг болов.
Роршахын тестэнд зориулагдсан шинжлэх ухааны бүтээлүүдийн тоо ч эрс нэмэгдсэн байна. 1954 он гэхэд Роршахын тестийн талаарх бүтээлүүд нь нийт сэтгэл судлалын бүтээлүүдийн 36 %-ийг эзэлж байжээ. АНУ-д Роршахын судалгааны төв байгуулагдаж, энэ арагчлалд зориулагдсан тусгай сэтгүүл хүртэл гарах боло. Толбоны хариултыг сонгодог хэлбэрээс ялгаатайгаар тодорхойлдог хэд хэдэн урсгал, чиглэл ч бий болсон байна. Тэгсээр 1960 –нд Роршахын тест нь сэтгэл судлалд ашиглагдаж байгаа бусад бүх аргачлалуудын дотроос хамгийн өргөн хэрэглэгддэгээр тодорсон байна.

Сул талууд
Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тестийн зарим нэг онолын үндэслэлийг нотлоогүй, эсвэл бүрэн үгүйсгэсэн ажлууд хуримтлагдах болов. Онолын сэтгэлгээ болон бүрэн цогц хариултуудын хооронд илэрхий холбоосгүй болох нь тогтоогдсон байна. Толбыг бүхэлд нь багтаасан хариултууд нь толбоны гадаад дүрстэй бүрэн тохирохохоос гадна олны дунд түгээмэл тархаагүй нөхцөлд л хүний оюун ухааныг тодорхойлогч болж чаддаг нь илэрчээ. Тэр ч бүү хэл сайн дүрсжээгүй ч толбыг бүхэлд нь хамарсан хариултыг зарим төрлийн сэтгэцийн өвчтэй ба 5 хүртэлх насны эрүүл хүүхдүүд өгдөг болох нь тогтоогдсон байна. Тэгтэл 5 хүртэлх насны хүүхдийг юмс үзэгдлийн ерөнхий холбоосыг харж чаддаг гэж хэлэх утгагүй. Харин ч зүгээр л орчин тойрноо зарим зүйлсийг нь онцлолгүйгээр хялбаршуулан бүдүүлэг маягаар бүхэлд нь тусган авч байгаагийн тусгал юм.
Цаашлаад толбоны жижиг зүйлсийг онцлон хардаг зарим хүмүүсийг яавч нарийн өөнтөгч гэж тодорхойлох боломжгүй байгаа нь судлаачдын анхаарлыг татжээ. Мөн толбоны гаднах цагаан хэсгийг онцолж байгаа нь өвөрмөц сэтгэлгээтэй ямар нэг холбоогүй болох нь илэрсэн байна.
Өнгө голлосон хариултууд нь туршилтанд оролцож байгаа хүний сэтгэл хөдлөлийн ерөнхий төлөв байдлыг тодорхой хэмжээгээр тусгадаг ч хоорондоо ямар нэг тодорхой уялдаа холбоогүй байгаа нь тогтоогдсон байна.
Хариултуудын агуулга нь зөвхөн маш цөөн тохиодолд л тухайн хүний сэтгэлийн зовоож байгаа асуудлуудын тусгал байдаг болохыг илрүүлсэн байна. Зарим хүснэгтүүдийг бэлэгдлийн утгатай гэсэн таамгууд ямар нэг нотолгоо олж чадсангүй. Энэ бүхэн Роршахын тестэнд итгэх итгэлийг ихэд ганхуулсан нь мэдээж. Харин английн сэгэл судлаач Г. Айзенк энэ тестийг эмчилгээний явцад хэрэг болж магадгүй гэсэн зэрэглээ төдий байдлыг үзүүлсэн, шинжлэх ухааны хувьд хэрэглэх боломжгүй гэж үнэлснээр нэр хүндийг нь нэг мөсөн унагасан гэж хэлэхэд болно. Учир нь Айзенк хувь хүний онцлог, оюун ухааны чадвах ба тестийн хариулт хоорондын дийлэнх холбоо нь нотлогдохгүй, тэгэх боломжгүй гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна.
Yүний хариуд тестийг өмөөрөгчид нь нэг толгойгоо алдсан ч амьдраад байдаг олон толгойт гидратай зүйрлэж нэг таамаг нь нотлогдолгүй алдагдсан ч өөр олон боломж бий гэцгээх болов. Тухайн нэг ажиглалтын үеэр гарсан тодорхой үзүүлэлт нь ерөнхий байдлаасаа хамааран тохиолдлоос тохиололд өөрчлөгдсөн өөрийн гэсэн оношлогооны утгатай байдаг гэцгээх болов. Гэтэл энэ нь үнэн бол тест шинжлэх ухааны ач холбогдлоо алдаж, харин хүнээс ихээхэн туршлага, ур дүй, авьяас шаардсан нэг төрлийн урлаг болж таарч байв.

Толбыг хүүхдүүд тайлбарлаж байна
Дээрхийг уншаад тест шаардлага хангахгүй нь нотлогдсон, цааш ашиглах боломжгүй болжээ гэсэн сэтгэгдэл төрж болох юм. Гэвч байдал өөрөөр байна. Роршахийн тестүүд өнөөдөр ч гэсэн ач холбогдлоо алдаагүй байгаа бөгөөд шинжлэх ухааны болон өдөр тутмын зорилгоор өргөн ашиглагдсаар байна. Яагаад гэвэл түүнийг анхлан боловсруулсан Роршах нь эхнээсээ л олон жилийн шалгалт, хэрэглээг дааж гарах чадвартай нэг зүйлийг суулгаж өгсөн байжээ. Тэр нэг зүйл нь хувь хүн болгоны хараагаар тусган авах онцлогийг илрүүлэхэд чигэлсэн маш нарийн бөгөөд олон талт хэрэгсэл болж өгдөг. Тестийн гарган авч байгаа хариултууд нь тухай хувь хүний зан аашийн онцлогтой хэрхэн холбогдож байгаагаас үл хамаараан, зүгээр л байгаа чигээрээ сонирхол татах чадвартай байгаа нь том давуу тал юм. Харин тэдгээр хариултуудад хийсэн тайлбар тодорхойлолт зэрэг нь нэлээд маргаантай бөгөөд онолын үндэслэл зэргээс эхлээд нэлээд ул суурьтайгаар өөрчлөх хэрэгтэй байгаа билээ Жишээ болгож эрүүл хүүхдүүд, тархины хавдартай насанд хүрэгчид болон шизофрени өвчтэй хүмүүс гэсэн гурван бүлэг хүмүүсийг Роршахын тест ашиглан судалсан үр дүнтэй танилцуулъя.
Роршахын толбыг хүүхдүүд хэрхэн тайлбарлаж байгааг судлахад хүүхдийн нас ахихын хэрээр толбыг янз бүрээр харж, юмс үзэгдлийн тусган авах чадвар нь хэрхэн баяжин, цэцглэгдэж байгааг нь ажиглаж болдог. Хоёроос гурван настай хүүхэд толбыг хараад аль нэг хэсгийг нь ялгаж, салгаж чаддагүй бөгөөд зөвхөн толбыг бүхэлд нь нэг зүйл гэж хүлээж авдаг. Улмаар нэг удаа өгсөн хариултаа өөр өөр хүснэгт үзүүлэхэд дуурайлган давтаж хариулах нь олонтаа.
Нас ахихын хэрээр энэ дүр зураг аажмаар өөрчлөгдөн толбоноос зарим хэсгийг нь онцлон ялгаж эхэлнэ. Эхлээд ийнхүү ялгасан хэсгүүдийн бүтэц нь тун энгийн байна. Голдоо нарийхэн биетэй, хоёр талаараа тэгш хэмтэй далавч гэхээр зүйлтэй бүх толбыг эрвээхэй гэж таньдаг бол урт гонзгойдуу бүхнийг загас гэж тайлбарладаг. Ийм хариултуудын дийлэнх хэсэг нь түгээмэл буюу насан хүрсэн эрүүл хүмүүсийн хамгийн олон өгдөг хариултуудын зэрэглэлд багтаж байдаг.
Цаашлан томрохын хэрээр хүүхдүүд толбыг бүрийг олон янзаар тусган авдаг болцгоодог. Толбыг бүхэлд нь хамарсан хариултуудын тоо цөөрч, хүний нүдэнд хамгийн түрүүн тусдаг хэсгүүдийг хамарсан хариултуудын эзлэн хувь нэмэгдэн, жижиг зүйл болон цагаан фоныг зааж эхэлнэ. Дүрслэл сайтай хариултуудын тоо нас ахихых нь хэрээр улам бүр нэмэгдэн, 6-7 настайгаас нь эхлээд кинестетик буюу үйл хөдлөлтэй хариултууд гарч, агуулганд нь хүний дүрс олноор орж ирдэг.
8-12 насны сургуулийн хүүхдүүдийн хариулт нь дотоод зохион байгуулалт болон бүтцийн хувьд бүр нарийн болж ирдэг. Энэ насанд хараагаар тусган авах чадвар цаашид боловсронгуй болон хөгжсөөр байдаг ч хурдац нь бага зэрэг буурч ирдэг. Улмаар тестийн хэд хэдэн үзүүлэлтүүд нь өмнөх түвшиндээ батжиж зарим нь цаашид ч сайжирдаг. Зарим хариултууд нь сургуульд үзүүлж байгаа амжилттай нь илт холбоотой болж ирж байгаа нь ажиглагддаг.
Тухайн нэг хүүхдийн гаргасан үзүүлэлтийг насных нь нормтой харьцуулж үзэх замаар бид хөгжлөөрөө наснаасаа түрүүлж байгаа хүүхдүүдийг илрүүлж чадна. Улмаар сэтгэцийн саатлыг цаг тухай бүрт нь илрүүлэх боломжтой болж байгаа нь бүр ч үнэ цэнэтэй юм. Энэ зорилгоор ашиглагддаг бусад аргачлалууд нь хүүхдийн чадварыг мэдлэг болон дадлаас нь хамааруулан дүгнэдэг. Гэтэл мэдлэг дадал нь тархины ямар саатлаас гадна бас багшлах ур чадварын дутагдлаас болоод хангалттай хөгжөөгүй байж болох талтайг эдгээр аргачлалууд авч үздэггүй. Харин Роршахын тест нь хүүхдийн авсан мэдлэг хэр байгаагаас үл хамааран тархины давхаргуудын хөгжлийн түвшинг шууд үнэлэх боломж олгож байдгаараа давуутай юм.
Yүнийг жишээн дээр тайлбарлавал илүүтэй ойлгомжтой болох байх. 4-5 настай бүх хүүхдүүд Роршахын тестийг хараад тайлбарлахдаа толбоны нэг хэсэг дээр үндэслэсэн зүйлээ толбонд бүхэлд нь тохсон конфабулятор хариултуудыг өгдөг. Т ухайлбал, толбоноос сахал-тай төстэй зүйл ялгаад толбыг бүхэлд нь цох эсвэл муур гэж нэрлэх. Толбоны нэг хэсгээс урт хоншоортой төстэй хэсгийг ялгаж хараад толбыг бүхэлд нь матар гэж нэрлээд толбоны ерөнхий дүрсийг огт анзааралгүй өнгөрдөг. 6-7 насны үед ийм конфабулятор хариултууд нь бүрэн алга болдог. Харин 7-оос дээш насны хүүхдийн хариултанд ийм хариулт гараад ирвэл сэтгэцийн хөгжилд саатал гарсан улмаар жирийн сургуульд суралцахад хүндрэлтэй байж болохыг зааж байгаа юм.

Өвчин ба тест
Мөн тархины янз бүрийн эмгэгийн үед Роршахын тестийг маш үр дүнтэйгээр ашиглаж болох нь харагдаж байна. Тархины зүүн талын хоргүй нэг талт хавдартай хүмүүсийг Роршахын тестээр шалгахад толбоны хэлбэр дүрсийг тод хүлээн авах чадвар нь илэрхий алдагдсан зүйл ажиглагдаагүй. Гэхдээ хариулт нь цөөн, давталт ихтэй, толбонд хөдөлж байгаа хүнийг барагтай олж харахгүйн бөгөөд голдуу янз бүрийн амьтадыг олж харж байв /сэтгэлгээ хэт хэвшмэл буюу стереотип байгаагийн шинж/. Нэг хариултанд зарцуулах дундаж хугацаа нь уртассан. Энэ бүх шинж нь сэтгэцийн үйл ажиллагааны идэвх болон динамик гэмтсэн гэдгийг гэрчилж байгаа юм.
Тархины баруун хэсгийн нэг талт, хоргүй хавдрын үед толбоны хэлбэр дүрсийг тусгаж авах үйл явцад илт доголдож эхэлдэг. Өнгийг онцолсон хариултын тоо нэмэгдэж, дүрслэл муутай ч толбыг бүхэлд нь хамарсан хариултуудын тоо нэмэгдэнэ. Конфабулятор хариултууд ч цөөнгүй ажиглагддаг. Жишээлэхэд, 3-р хүснэгтийн толбоны зарим жижиг хэсгийг туурай гэж хараад толбыг бүхэлд нь бодон гахайнуудын зодоон гэж тодорхойлж байв. Гэтэл толбоны хэлбэр дүрсэнд гахайны зодоон гэж хэлэхээр зүйл огт байхгүй.
Судалгааны явцад эпилепси, тархины судасны хатуурал зэрэг тархины бүх төрлийн органик гэмтлийн үед ийм зүйл ажиглагддаг болох нь тогтоогдсон байна. Улмаар Роршахын тест нь өндөр мэдрэмжийнхээ ачаар ийм төрлийн эмгэгийн эрт үед нь илрүүлэх боломж олгож байгаа юм. Эмгэг үйл явц тархины баруун хэсэг байрласан үед ингэж эрт илрүүлэх нь нэн чухаг байдаг. Учир нь тархины зүүн хэсэгт эмгэг үүссэн үед ажиглагддаг сэтгэхүйн өөрчлөлтүүд нь хэл яриагаараа илрэхгүй байлаа ч гэсэн хүмүүсийн анхаарлд илт өртдөг. Тухайлбал, сэтгэн бодон болон ярих хурд удааширч, сунжирсан болох, юмыг нэгтгэхэд бэрхшээлтэй болох нэг сэдвээс нөгөө рүү шилжихэд хүндрэлтэй байх зэрэг зүйлс ажиглагддаг.
Тархины баруун талд эмгэг байршсан тохиолдолд үг яриа нэмэгдэх, сэтгэл хэт өөдрөг байх, өөртөө огт шүүмжлэлгүй хандах, анхаарал сарнимтгай болох зэрэг зүйл ажиглагддаг болохоор хүмүүс тэр даруй оюун ухааны чадвах муудаж байна гэж дүгнэж чаддаггүй. Яг ийм тохиолдолд л Роршахын тест нь сэтгэцийн илэрхий өөрчлөлт илрэхээс өмнө илрүүлэн гаргах боломж олгодгоороо давуутай юм.
Роршахын тест ашиглан шизофрений өвчтэй 200 гаруй хүний судлахад өвчнийх нь хэлбэр ба толбонд өгөх тайлбарууд нь хоорондоо уялдаатай байгаа нь ажиглагддаг. Шизофрени өвчний онцгой хэлбэрийн үед өгч байгаа хариултууд нь хамгийн ер бусын байв. Ийм өвчтнүүд нь сэтгэл гутрал эсвэл хэт хөөрөл дээр нь түгшүүр, айдас, дэмийрэл нэмэгдсэн байдалтай байна. Тэд эргэн тойронд нь өөр хувцас өмссөн таньдаг хүмүүс нууцаар байж, ямар нэгэн сонин жүжиг тавиад байна гэж боддог. Улмаар хүмүүсийн яриа, дохио зангааг өөр онцгой янзаар тайлбарлаж эхэлдэг.Заримдаа сайн ба муу хүчний илрэл болсон хоёр бүлгийн тэмцлийн голд орсон мэт төсөөлж байдаг.
Ингээд судалдгаанд хамрагдсан бүх өвчтнүүд өвчин нь хурцадсан үед толбыг тусган авч тайлбарлахдаа хамгийн гайхмраар, сонин тайлбар өгч байгаа нь ажиглагдсан. Тэдний төсөөлөл нь тогтворгүй хувирамтгай бөгөөд нэг толбоноос нэг дор хэд хэдэн зүйл олж харах нь ихэсч байв. Толбоны хэлбэр дүрсийг өөрчлөн уртааш эсвэл хөндлөнгөөр нь сунгаж байв. Заримдаа нэг дүрслэл нь нөгөөх дээрээсээ давхаралдан халхлаж байв. Толбоны зарим хэсгийг өөрсдийнхөөрөө салгаж тайлбарлахдаа түүнтэйгээ огт адилгүй байдлаар гүйцээн бүрэн дүрслэл болгож байв. Тухайлбал, гутал гэсэн бол гэнэт хүүхнүүд овооны цаана отож байна, сахал гэсэн бол хэн нэгэн бодит хүний нүүр царайг заах гэх мэт. Мөн цагаан болон өнгөөр ялгаж будсан хэсгүүдийн заагийг арилган нэг дүр зураг болгож байв.
Улмаар эдгээр өвчтнүүд нь толбоны хэлбэр дүрс, тэдгээрийн харьцааг үл тоон учир шалтгаан, хугацаа эсвэл хэлбэр дүрсний хувьд хоорондоо зөрчилтэй хариулт өгцгөөж байв. Ингэхдээ янз бүрийн амьтадыг хооронд нь хольж далавчтай хонь, хүний нүүртэй бух гэх. Мөн амьтадын хийх боломжгүй зүйлсийг хийлгэж туулай хоёр эмэгтэйг үсдэн чирж байна гэх, хүний дотор эрхтэнг нь хувцасных нь цаанаас харах зэрэг тайлбар өгч байсан.
Хариултынх нь агуулгад хэрцгий хүмүүс хүний тархийг бяцалж байна, хүн ёроолгүй ангал руу унаж байна, цусан нүдтэй хохимой толгой гэх мэтийн түгшүүр, гадны заналхийлэл, дарамтыг тусгаж байгааг нь илтгэсэн зүйлс цөөнгүй илэрч байлаа.
Харин системчлэгдсэн цэгцтэй дэмийрэл болон сэтгэцийн автоматизм /өөрийнхөө бодлыг хөндлөнгийн хүчний үр дүн г.м./-тай хосолсон тасралтгүй өрнөж байгаа параноид хэлбэрийн шизофрени өвчний үед ийм зүйл огт ажиглагдахгүй байв. Ийм төрлийн өвчтэй хүмүүс Роршахын толбуудыг эрүүл сэтгэхүйтэй хүмүүсээс ялгагдахааргүй тайлбарлах явдал олонтаа байв.
Өвөрмөц сэтгэлгээтэй хүмүүсийг хэрхэн тодорхойлох вэ?
Олонхи хүмүүсээс өөр сэтгэж, жир бус авир гаргаж байдаг нэлээд өвөрмөц, сонин хүмүүстэй таарч байгаагүй хүн бараг байдаггүй байх. Стандарт бус сэтгэлгээ, өнгөц харахад байж боломгүй мэт санагдах гэнэтийн санаа бодлынхоо ачаар ийм хүмүүс нь заримдаа шинжлэх ухаан болон уран бүтээлтэй холбоотой салбаруудад том амжилтанд хүрдэг. Гэхдээ өдөр тутмын ердийн, эгэл жирийн асуудлыг шийдэхэд тулахаар ямар ч арчаагүй болж хувирах нь олонтаа.
Ийм өвөрмөц сэтгэлгээний илрэх янз байдал нь өөр өөр байдаг. Заримпаа цөөн хэдэн ер бусын үйлдэл, учир холбогдол багатай үг яриа зэргээс хэтэрдэггүй. Харин заримдаа сэтгэл хөдлөлийн ер бусын байдал, зожиг зан, зөвхөн нэг төрлийн идэвх гаргаж байгаагаар нь сэтгэцийн өвчтэй байж магадгүй гэсэн дүгнэлтэнд хүргэдэг. Тиймээс зарим тохиолдолд маш туршлагатай сэтгэцийн эмч нарт ч өвөрмөц сэтгэлгээтэй эрүүл хүн ба сэтгэцийн эмгэгтэй хүн хоорондын зааг, ялгааг гаргахад бэрхшээлтэй байдаг. Гэхдээ энэ төрлийн өвөрмөц сэтгэлгээг яаж ч ялгасан гэлээ ээдрээтэй нөхцөл байдалд таахын аргагүй үйлдэл хийдэг болохоор зарим нэг чухал хариуцлагатай албан тушаалд томилохгүй байсан нь хэрэгтэй гэдэг нь илэрхий. Ингэхээр өвөрмөц, жирийн бус сэтгэлгээтэй хүмүүсийг илрүүлэх нь нийгмийн хувьд чухал ач холбогдолтой асуудал болон хувирч байгаа юм. Жишээлэхэд, далдыг хардаг гэгддэг хүмүүсийн өвөрмөц байдлыг шалгаж байж ер бусын чадвартайд нь итгэх эсэхийг шийдсэн нь зөв гэж санагдаж байна.
Энд мөн л Роршахын тест маш өндөр үр дүн үзүүлдэг. Өвөрмөц байдал нь сэтгэлгээнд нь төдийгүй харж байгаа зүйлээ тусган авахад нь бас давхар илэрч гардаг. Ийм хүмүүс нь тестийн толбонуудыг эрүүл хүмүүсээс илүү нарийн ажиглан сонгож, стандарт бус хариу өгцгөөдөг. Үүний зэрэгцээ толбонуудын хэлбэр дүрс, хэмжээ, харьцааг нь өөрийнхөө санаснаар өөрчлөн тусгаж байдаг.

Роршахын тестийн хэрэглээ
Энэ мэтээр Роршахын тестийн олон талаас нь ашиглаж үзэх явцад энэ аргачлалыг дан ганц хувь хүний онцлогийг тодорхойлоход чигэлсэн нь гэж үзэх нь өрөөсгөл болох нь харагдаж байна. Судалгаагаар тестийн зарим үзүүлэлтүүд ба тархины зарим бүтцүүдийн функц гүйцэтгэлийни хооронд уялдаа холбоос байгаа нь илэрч, харж байгаа зүйлээ хэрхэн хүлээж авч байгаа болон сэтгэхүй хоорондын холбоог психоанализын бус харин анатом физиологийн байр суурьнаас үнэлэх боломж нээгдэж байгаа юм.
Энэхүү тест нь хувь хүний сэтгэлгээ болон тусган авах онцлогийг тодорхойлогч үзүүлэлтүүдийг өөр бусад аргачлалаас илүүтэйгээр товч, тодорхой хэлбэрээр өгөх давуу талтай юм. Мэдээж хэрэг энэ тестээр хувь хүнийг тэр чигт нь ном уншиж байгаа юм шиг уншчих боломжгүй. Харин сэтгэцийн эмгэг судлал, ажил мэргэжлийн сонгон шалгаруулалт, хүүхдийн хөгжлийг тодорхойлох зэрэг амжилттай хэрэглэж болох юм.
Харамсалтай нь манай улсад энэ аргачлалыг мэргэжлийн өндөр түвшинд эзэмшсэн хүмүүс хуруу дарам цөөн байна.

Роршахын хүснэгтүүд

Роршахын тестийн 4-р хүснэгт. Yүний хүмүүс эрвээхэй эсвэл сарьсан багваахай гэх нь хамгийн түгээмэл таардаг.

Энэ тайлбар дээр хүн сарьсан багваахайны хөл байрласан зөвхөн доод хэсгийг тусган аваад цагаан хэсэгтэй нь нийлүүлэн баавгайн толгой болгож гүйцээн зурсан байна. Энэ тайлбарт толбоны бараг дийлэнх хүмүүсийн салгаж хардаггүй хэсгийг ялгасан, толбонд огт тусгагдаагүй байдлаар ойлгомжтой дүрс болгож гүйцээн зурсан, эцсийн хариултанд нь дүрс болон арын фон хоёрыг хольсон зэрэг нь жирийн бус байна. Ийм жирийн бус тайлбарыг голдуу өвөрмөц сэтгэлгээтэй хүмүүс болон шизофрени өвчтэй хүмүүс өгдөг.

Мөн энэ хүснэгтийг энд мөн л маш сонин хэлбэрээр тайлбарлажээ. Тестэнд хариулсан хүн /шизофрени өвчтэй/ энэ толбоноос хоёр эмэгтэйг хүзүүдэн чирж яваа туулайг олж харсан байна. Туулайг амьтанд байж боломжгүй түрэмгий зан чанартай болгожээ. Хариултанд эмэгтэйчүүдийн эсрэг чигэлсэн далд уур, түрэмгийлэл ажиглагдаж байна.

Роршахын тестийн 7-р хүснэгт. Энд хүснэгтийг 180 градус эргүүлэн үзүүллээ. Хурц дэмийрэлтэй шизофрени өвчтэй хүн энэ толбоноос цохиур, түшлэгтэй сандал, ор гурвыг олж харжээ. Тэгээд өөрийнхөө бодлоор ар араасаа ямар дараалалтай байрлаж байгааг нь дүрслэн үзүүлж. Энэ тайлбарт сонин зүйл юу байна вэ? Хавтгай зургийг гурван хэмжээст болгон тусгаж авсан, эд зүйлсийнх нь харьцаа, хэмжээ алдагдсан. Мөн цохиур, түшлэгтэй сандал хоёрын дүрсийн толбоноос олж харж болох бол ор-ны зөвхөн хөл харагдаж байгаа бөгөөд бусад нь бүхэлдээ харагдахгүй байхад өвчтөн өөрөө бүтэн ор болгон гүйцээн зурж байна. Энэ бол конфабуляртор гэгддэг хариултуудыг тод жишээ юм.

Дээд талд Роршахын сонжооны хамгийн олон детальтай, өнгөлөг хүснэгтүүдийн нэгийг дээр үзүүлэв. Энд ямар нэг тайлбар хийгээгүй тул сонирхсон хүмүүс өөр дээрээ туршаад үзэж болох юм.
Доод талд нь Роршахын тестийн 3-р хүснэгтийн үзүүлэв. Дор нь энэ хүснэгтийн гурван өөр тайлбарыг жишээ болгож үзүүллээ. 1. Тестэнд орсон хүн /мэдрэмжийн хурц дэмийрэлтэй шизофрени өвчтэй хүн нь нэг хариултандаа зурагны төв хэсгийн улаан толбо, доод талын хар хэсэг болон дундах цагаан зайг нь нэгтгэсэн байна. тэрээр энэ хүснэгтээс горзшок дээр сууж байгааг баавгайг олж харсан нь энэ. Энэ хариултанд ер бусын хэлбэрийн толбыг онцгойлох гаргасан, дүрс болон арын фоныг нь шилжүүлсэн, тайлбарын өөрийнх нь учир холбогдолгүй байдал гэсэн гурван зүйл илт нүдэнд тусч байна. 2. Өөр нэг хүн /өвөрмөц сэтгэгч/ мөн адил зурагнаас зөвхөн гурван улаан толбыг онцолж хэсэг үс, эрвээхэй зангиа болгосон байна. Тэгээд бусад хэсэгт нь хүний дүрсийг гүйцээн зурсан нь хүснэгтийн дээд орон зайг бүхэлд нь эзлээд бүр цааш гарсан харагдана. 3. Мэдрэмжийн хурц дэмийрэлтэй эмэгтэй энэ зургийг 180 градус эргүүлээд үүрд хагацах үнсэлт гэж тайлбарласан байна. Тэрээр энэ хүснэгтэнд төв хэсэгт хэвтэж байгаа нас барсан эмгэн, /улаан эрвээхийгээр чимсэн давуунд ороогдсон/ ба түүнтэй хагацан үнсэж байгаа хоёр хамаатан нь гэсэн гурван хүнийг олж харжээ. Эмгэний галбир нь хүснэгтийн толбоны байрлалтай тохирохгүй байгаа нь илт. Иймэрхүү тайлбаруудыг мэргэжилтнүүд тодорхой дүрслэлгүй гэж тайлбарладаг. Энэхүү тайлбараас цаад хүний нэлээд түгшүүртэй, эмээсэн байдалтай байсан нь илт харагдаж байна.

Уран сэтгэмж сонжоо
Эцэст нь хэлэхэд Роршахын тестийн толбо болгон нь зүгээр нэг тохиолдлын байдлаар дуссан бэхний толбо төдий огтон ч биш. Харин олон олон жилийн судалгааны явцад гарч ирсэн шинжлэх ухааны үндэстэй туурвил байдаг юм. Харин энэ доор үзүүлж байгаа толбонууд нь дээрх Роршахын тесттэй ямар нэг холбоогүй бөгөөд зүгээр л санамсаргүй дуссан бэхний толбо байгаа юм. Хүмүүс үүл, шил тольноос янз бүрийн хэлбэр дүрс олж харцгаадаг. Тэгвэл та энэ хоёр толбоноос юу олж харж байна. Тэр хоёрыг гүйцээн зурж, эсвэл хооронд нь холбох боломж байна уу? Ингээд та бага ч гэсэн алжаалаа тайлж уран сэтгэмжээ дайчлаад бидэнд хариу илгээж, бусдын хариуг сонирхоорой. Хамгийн гол нь энэ хоёр толбо л заавал оролцсон байх ёстой.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button