М.Энхсайхан Тэд намайг оруулахгүй байж чадахгүй

Одоохондоо тэд хэн нэгнийг бариад авчихаагүй, байдал харьцангуй тайван байв. Ш.Түвдэндорж намын хэвийн ажиллах нөхцөлийг хангах зорилгоор хамгаалалтын албаныхныг ажиллуулж байгаа гэсэн тайлбарыг Монголын мэдээ сонинд өгсөн байна. Харин шүүхийн шийдвэрээр намын даргын эрхээ сэргээлгэсэн М.Энхсайхан намынхаа байранд ажиллах боломжтой болсон уу.
-Дүрмийн бус үйл ажиллагаа явуулсан хүмүүс намыг төлөөлөх эрхгүй. Ойрын үед АН-ын Үндэсний чуулганыг хуралдуулах бэлтгэл хийж байна. Улс төрийн намын шинэ хуулийн дагуу дүрмээ өөрчлөх шаардлага гарна. Түүнтэй уялдуулж зохион байгуулалтын асуудал яригдана. 3 долоо хоногийн дотор асуудал яригдах байх. Энэ хооронд би шилэн байр энэ тэр гээд эргүү хүмүүстэй юм булаацалдах хэрэггүй биз. Надад сонирхолтой биш байна.
Одоохондоо намын байранд очих хэрэг ч алга. Тэр харуул, хамгаалалттайгаа тэгээд байж л байг. Хамгаалалтынхан намайг тийшээ орохыг хорихгүй байх гэж бодож байна. Тийм зүйл болохгүй биз, чадах ч үгүй гэж М.Энхсайхан ярьж байна.

Э.Төр
2005.02.25 Өнөөдөр

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button