Р. Жамьянчойжил АН-ын дарга хэн болохыг шүүх тодорхойлохгүй.

-Улс төрийн намуудын тухай хуульд зааснаар аль нэг улс төрийнй нам үйл ажиллагаагаараа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль зөрчсөн буюу дүрэм, мөрийн хөтөлбөрөөсөө гажсан, түүнчлэн хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол Дээд шүүх шийдвэр гарган уг зөрчлийг арилгахыг шаардах эрхтэй. Мөн намын үйл ажиллагааг зогсоох, эсвэл тараах хүртэл арга хэмжээ авах ёстой. Ийм учраас М. Энхсайханы нэхэмжлэлийг хүлээн авахаас өөр арга байхгүй.
-Шүүхээс ямар шийдвэр гаргасныг товчхон дурдахгүй юу?
-Улсын дээд шүүхийн шийдвэрээр АН үйл ажиллагаагаа явуулахдаа хууль болон Үндсэн дүрмээ зөрчсөн нь тогтоогдсон гэж үзэж Улс төрийн намуудын тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар энэ намыг Монгол Улсын хууль, Үндсэн дүрмийнхээ дагуу үйл ажиллагаагаа явуулж байхыг шаардсан. Харин намын үйл ажиллагааг зогсоох шаардлагагүй гэж үзсэн юм. Мөн М. Энхсайхан нэхэмжлэлийн зарим шаардлага нь шүүхэд харьяалан шийдвэрлэх асуудал биш учраас АН-ын ҮЗХ-ны тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хэсгийгй хэрэгсэхгүй болгосон юм. Өөрөөр хэлбэл, намаас зөрчлөө арилгахыг шаардах, үйл ажиллагааг нь зогсоох, эсвэл тараахаас өөрөөр шүүх асуудлыг шийдвэрлэх заалт хуульд байхгүй.
-Шүүх Р. Гончигдорж нарыг намын удирдлагаар сонгосон 2004 оны 12-р сарын 19+-ний ҮЗХ-ны хуралдааныг дүрмийн бус гэж үзсэн. Энэ нь юугаар нотлогдож байгаа вэ, мөн энэ нь шүүхийн шийдвэр мөн үү. Учир нь зарим хүн шүүх тэгж үзсэн болохоос тогтоолдоо энэ тухай дурдаагүй учир шүүхийн шийдвэр биш гэж тайлбарлаж байна.?
-Шүүх тус намын дүрмийнхээ зарим заалт, улс төрийн намуудын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзсэн. Энэ бол шүүхийн шийдвэр.
-Шүүх тус хурлыг дүрмийн бус гэсэн атлаа тэр хурлаас гаргасан тогтоолуудыг хүчингүй болгож өгөхийг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг яагаад хэрэгсэхгүй болгочихов оо?
-Шүүх намын дотоод хэрэгт шууд оролцож гаргасан шийдвэр, тогтоолыг нь хүчингүй болгох заалт хуульд байхгүй. Шүүх хуулийн хүрээнд л ажиллах ёстой.
-Тэгэхээр хурал нь дүрмийн бус юм чинь тэндээс гаргасан тогтоолууд мөн л дүрмийн бус хүчингүй гэж логикоор ойлгож болох уу. Эсвэл өөрөөр ойлгох ёстой юу?
-Дүрмийн болон хуулийн тодорхой заалтууд зөрчигдсөн гэдгийг шүүх тогтоож шаардсан учраас нам өөрөө энэ зөрчлөө засах ёстой. Ямар замаар хэрхэн засах нь намын дотоод асуудал.
-Шүүхээс Ардчилсан намын дүрмийн дагуу ажиллахыг шаардсан. Энэ нь чухам ямар алдаагаа зас гэсэн үг вэ?
-Ардчилсан намын Үндэсний дүрмийн 24 дүгээр зүйлийн хоёр, 28 дугаар зүйлийн нэг , 31 дүгээр зүйлийн нэг дэх заалтууд, Улс төрийн намуудын тухай хуулийн зургадугаар зүйлийн заалтууд зөрчигдсөн. Эдгээрийг тус нам, түүний Үндэсний зөвлөлдөх хороо засч ажиллах ёстой шүү дээ.
-Шүүхийн шийдвэрээр бол Ардчилсан нам дүрмийн хүрээнд дахин хуралдаж даргаа тодруулах ёстой юу, эсвэл 19-ний хуралдааны үеэр гаргасан дүрмийн зарим алдааг засах ёстой юу?
-Бид намын дотоод асуудалд оролцохгүй гэж түрүүн хэлсэн. Улс төрийн нам бол үзэл бодол, санаа зорилго нэгдэж улс төрийн нам бол үзэл бодол, санаа зорилго нэгдэж улс төрийн үйл ажиллагаа явулахаар нэгдсэн хүмүүсийн сайн дурын нэгдэл биз дээ. Тийм болохоор дүрмийнхээ дагуу ажиллагаа явуулахгүй, зөрчиж байгаа бол түүнийгээ өөрсдөө л засах ёстой. Бид ингэж ажиллахыг шаардсан. Төрийн албадлагын дор дотоод үйл ажиллагаа явуулдаг улс төрийн нам гэж байж болохгүй гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой.
-Хэрэв дахиж хуралдаж даргаа тодруулна гэвэл ҮЗХ-ны хурлыг хэн зарлах вэ. Шууд асуухад шүүхийн шийдвэрийн дараах Ардчилсан намын албан ёсны дарга нь хэн бэ?
-Дарга нь хэн болохыг бид тодорхойлохгүй. Энэ бол манай бүрэн эрхийнасуудал биш. Хурлаа хэрхэн хуралдуулах, даргаа яаж сонгох, үйл ажиллагаагаа яаж явуулах нь энэ намын дотоод асуудал гэдгийг дахин хэлье.
-Шүүхийн шийдвэрийг өөр өөрөө тайлбарлаж байна. Иймд шүүхийн дээрх шийдвэрийг албан ёсоор илүү тодорхойлох, тайлбарлуулах боломж маргалдагч талуудад бий юу?
-Шүүхийн шийдвэр ойлгомжтой. Эргэлзээтэй, маргах зүйл байхгүй. Бид ч энэ талаар хангалттай тайлбар өгч байгаа. Шүүх хуулиас илүү бүрэн эрх эдлэх боломж байхгүй.
-Энэ хэрэгт давж заалдах боломж бий юу?
-Улс төрийн намуудын тухай хуулийн 15 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар хэрэв шүүх намын үйл ажиллагааг зогсоох буюу намыг тараах шийдвэр гаргасан бол Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдаанд гомдол гаргахаар заасан. Харин үйл ажиллагаагаа хууль, дүрэм д заасны дагуу явуулж байхыг шаардсан шүүхийн шийдвэрт гомдол гаргах заалт тухайн хуульд байхгүй. Хууль тогтоогч хууль, дүрэмд үйл ажиллагаагаа нийцүүлж явуулах нь тухайн намын дотоод хэрэг бөгөөд өөрсдөөс нь шалтгаална л гэдэг үүднээс ийнхүү тогтоосон байх.
Г. Отгонбаяр.

2005.02.25, Зууны мэдээ
/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button