Прокурорын газарт ажилладаг эмэгтэй ахдаа мөнгө хаана байдгийг зааж өгчээ

Нийслэлийн прокурорын газарт ажилладаг нэг эмэгтэйг энэ хэрэгт холбогдуулан Ганцхудагт хорьсон гэх мэдээлэл манай сонинд ирсэн юм. Энэ хэргийн талаар Улсын мөрдөн байцаах газрын III хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөн байцаагч цагдаагийн хошууч Б.Одбаатараас дараахь тодруулгыг хийлээ.

-Прокурорын газарт хулгай орж их хэмжээний мөнгө алдагдсан. Энэ хэрэг илэрч байгаа юу?
-Уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын шалгалт явуулах явцад үйлдсэн сэжигтнийг тогтоосон. Говь-Алтай аймгийн харьяат Наранхүү овогтой Сүхбаатарыг холбогдуулан шалгалт хийж эхэлсэн боловч энэ хүн оршин суугаа газраасаа оргон зайлсан. Одоо хаана юу хийж яваа нь мэдэгдэхгүй байна.
-Сэжигтэн Н.Сүхбаатар хаана оршин суудаг, ямар ажил эрхэлдэг хүн юм бэ?
-Баянзүрх дүүргийн ХХ хорооны Туулын 1-3 тоотод эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Хэрэг гарснаас хойш дөрөв, тав хоногийн дараагаас хойш гэртээ ирэхээ больсон. Эхнэр хүүхдээс нь асуухаар хаачсаныг нь мэдэхгүй байна гэж хариулдаг. Сар шинийн баяраар ч гэртээ ирээгүйгээс үзэхэд энэ хэргийг үйлдчихээд зугтааж алга болоод байна гэдгээ улам батлаж байгаа юм. 43 настай Н.Сүхбаатар нь эрхэлсэн тодорхой ажилгүй. Бусдын автомашиныг хааяа засах ажил хийдэг гэсэн.
-Урьд нь хэрэг төвөгт холбогдож байсан уу?
-Хэрэгт орооцолдож байсан нь одоогоор тогтоогдоогүй байна. Гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, санаа сэдэл нь өрхийн амьдрал туйлын ядуугаас төрсөн юм болов уу гэж таамаглаж байгаа.
-Нийслэлийн прокурорын газрын нэгэн ажилтан энэ хэрэгт холбогдсон гэсэн мэдээлэл бий. Энэ үнэн үү?
-Хулгайд юмаа алдсан байгууллагын нэг өрөөг түр хугацаагаар түрээслэж байсан эмэгтэй энэ хэрэгт холбогдсон нь үнэн. 29 настай А гэгч эмэгтэй нь гадны өрөө түрээслэгч болохоос бус хуулийн байгууллагын ажилтан биш. Тэрээр ээжийнхээ төрсөн ах болох Н.Сүхбаатарт хаана мөнгө байдаг талаар мэдээлэл өгсөн байгаа юм. Түүнийг Ганц худагт хорьсон.
-Прокурорын газарт алдагдсан тэр их мөнгө ямар зориулалтаар хадгалагдаж байсан юм бол?
-Хэрэгт шалгагдаж байгаа мөнгөнөөс эхлээд батлан даалтад гарахын тулд барьцаа болгож үлдээсэн мөнгө төгрөг тус газарт байдаг бололтой юм билээ. Юутай ч А гэгч эмэгтэйгээс ээжийнх нь ах Н.Сүхбаатар Амьдралын боломж маш муу байна. Ахдаа тус болооч гэж гуйж байгаад мөнгө хаана байгаа талаархи мэдээллийг авсан гэсэн. Ингээд хэд хоногийн турш судалж байгаад өнгөрсөн нэгдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө хулгай хийсэн.
-Магадгүй их хэмжээний мөнгөтэй яваа сэжигтэн этгээд гадаад руу гарчихсан юм биш биз дээ?
-Юутай ч гадаад руу яваагүй гэдэгт итгэлтэй байна. Харин зочид буудлууд болон Улаанбаатар хотын ойролцоох амралт, хөдөө орон нутагт бүгсэн байж болох талтай. Н.Сүхбаатар 1962 онд төрсөн, бүрэн дунд боловсролтой. Машин яггүй сайн засдаг гэдгээрээ такси парк, баазуудын жолооч нар түүнийг анддаггүй юм билээ. Энэ хүнийг үзэж харсан болон хаана байгааг нь мэдэх хүн байвал цагдаагийн байгууллагад яаралтай хандана уу. Мэдээлэл өгсөн хүнийг чандлан нууцлах бөгөөд шагнаж урамшуулна.
Улсын мөрдөн байцаах газрын жижүүрийн 266924, 326924, 261872, 99187424, 99127270, 96696998 утсанд хандана уу.
Ийнхүү байгууллагынх нь дотроос мэдээлэл гадагш гарч их хэмжээний мөнгө алдагджээ. 30 гаруй сая төгрөгийг авсан эзэн тодорчихсон хэдий ч түүнийг одоо хаана юу хийж явааг нь цагдаагийнхан тогтоож чадахгүй байна. Үүний өмнө Анод банкнаас 170 гаруй сая төгрөг алдагдсан хэрэг гарч байсан. Энэ хэргийг мөрдөж буй цагдаагийн ажилтнаас хэрэг илэрсэн эсэх талаар лавлахад Анод-ын хэрэг түдгэлзсэн гэв. Аливаа хэрэг түдгэлзэх хоёр үндсэн шалтгаан байдаг аж. Эзэн холбогдогч нь тогтоогдоогүй, аль эсвэл холбогдогч нь оргон зайлсан. Анод-ын хэргийн хувьд түдгэлзсэн шалтгаан нь энэ хэрэгт сэжигтэй ямар нэгэн хүнийг тогтоож чадахгүй байгаад бололтой.

Б.ДОЛЗОДМАА

/2005.02.26, Өдрийн сонин /

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button