О.Магнай 100 мянган доллар амласан албан тушаалтныг зарлана

-Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн Эрүүл нийгмийн төлөө тэмцэл явуулж байна. Жагсаал цуглааныг зохион байгуулагчид нь таних тэмдэгтэй байхын үүднээс шар өнгийг сонгож авсан юм. Шар өнгө бол эрч хүчтэй гэдэг үүднээс энэ сонголтыг хийлээ.
-Зах зээл хөгжсөн орнуудад шар үйлдвэрчний эвлэл гэх мэт байдаг. Үүнтэй холбоогүй юу?
-Ямар ч холбоогүй. Эрч хүчтэй гэсэг үүднээс сонгосон гэж би дээр хэлсэн шүү дээ. Дурын нэг хүн энэ өнгийг сонгосон юм биш. Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн хатуу зохион байгуулалттай. Зохицуулах зөвлөлийн дор удирдах зөвлөл ажилладаг. Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж сонголт хийсэн.
-100 мянган доллар өгье, тэмцлээ зогсоо гэж та бүхэнд хэн хэлсэн юм бэ?
-Манай хөдөлгөөний тэргүүн Ж.Батзанданд төрд өндөр албан тушаал хашдаг хүн ингэж хэлсэн байдаг.
-Энэ хүнээ нэрлээч ээ?
-Энэ удаадаа азная. Ер нь бол зарлана.
-Танай хөдөлгөөний тэргүүн Ж.Батзанданг ченжийн зах дээр сая доллар солиулж байсан бичлэг нь бидэнд бий гэж хөгжлийн төлөө сонгогч иргэдийн хөдөлгөөнийхөн мессеж тарааж байна. Энэ үнэн үү?
-Үнэхээр тийм бичлэг байгаа юм бол телевизээр гаргана биз. Ченжийн зах дээр өдөрт ямар хэмжээний доллар борлогддогийг мэдэхгүй хүмүүсийн гаргасан бор шувуу биз дээ.

Г.ЭРДЭНЭБАТ
2005.02.26, Өдрийн сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button