40 мянган орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Анод хамтарна

Барилга, хот байгуулалтын сайд Н.Батбаяр, Анод банкны гүйцэтгэх захирал Д.Энхтөр нар өчигдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт дурдсанаар Барилга, хот байгуулалтын яамны зүгээс уг хөтөлбөрийн хүрээнд хүн амын худалдан авах чадварт ойртсон орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, барилгын байгууллага, иргэдэд хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, барилгын салбарт нэвтэрч буй орчин үеийн техник, технологи, орон сууцны барилгын талаар олон улсын үзэсгэлэнг жил бүрийн хавар зохион байгуулах, банк санхүүгийн байгууллагыг мэдээллээр хангах үүрэг хүлээж байгаа юм байна. Харин Анод банкны зүгээс хөтөлбөрийн хүрээнд орон сууц барьж буй барилгын гүйцэтгэгч байгууллагуудыг санхүүгийн эх үүсвэрээр хангахад дэмжлэг үзүүлэх, барилгын салбарт шинэ техник, технологийг хөгжүүлэхэд лизингийн үйлчилгээ нэвтрүүлэх, иргэдийн орон сууцны хангамжийг сайжруулахад банкны өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр сарын нэг хувиас илүүгүй хүүтэй, урт хугацаатай зээл олгох болон орон сууцны зориулалттай хадгаламжийн үйлчилгээг нэвтрүүлэх зэрэг үүрэг хүлээж байгаа аж.

С.МАРГАД
2005.02.26 Өдрийн сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button