Харийн бичгээрх хаягаасаа татгалзахыг уриаллаа.

монгол эх орныхоо сонгодог соёл болсон монгол бичгээрээ хаяг, танилцуулгаа бичиж хэвших хөдөлгөөн өрнүүлжээ. Уг уриалгад Эзэн Чингис хаан найман зууны тэртээд монгол бичгийг төрийн бичиг болгон хэрэглэснээс хойш эдүгээ хүртэл өвөг дээдсийн оюуны санг тасралтгүй тээн авчирсан монгол бичгээ бид мартаж орхилгүй, үе уламжлан авч явах эх оронч үүрэгтэй. Эх орондоо сууж буй атал харьд яваа мэт нүд эрээлжлүүлсэн түмэн зүйлийн хэл бичгээрх ч тоймгүй олон хаяг, зар сурталчилгааны дунд төөрч явдгаа багасгах, боломжтой бол түүнийг халах нь эх оронч сэтгэл, монгол ч үзэл мөн буюу хэмээн дурджээ.
Тус сониныхон эхлээд нийслэл хотод монгол бичгээрээ хаяг танилцуулга, зөв сайхан бичиж, утга агуулга, хэлбэр хийц, өнгө үзэмжтэй байрлуулж, ззалсан байгууллага хамт олныг сониноороо сурталчлан, тэднээс хамгийн шилдгийг нь тодруулан урамшуулж, байгууллага хүмүүсийн хүсэлтээр төрөл бүрийн хаяг, танилцуулгыг монгол бичгээр үнэн зөв, үнэ төлбөргүй бичих, эх загварыг гаргаж өгөх зэрэг ажлыг энэ оны тавдугаар сарын нэгэн буюу Үндэсний бичиг үсгийн баярын өдөр -ийг тэмдэглэх хүртэлх хугацаанд зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
Эх орондоо хайртай, эх орноороо бахархдаг, Эзэн Богд Чингис хаанаа дээдлэн биширдэг иргэн та болон танай байгууллага Монгол үндэснийхээ босоо бичгээр хаягаа бүтээж, олон түмний үзэх мэлмий, сонсох сонорыг мялаан, монгол эх орноо алдаршуулна гэдэгт итгэж байгаагаа Хүмүүн бичиг сониныхон уламжилсан юм.
Г. Бурмаа
/Монголын мэдээ 2005-02-26/