Зар сурталчилгааны хууль гууль болжээ

Ялангуяа сонгуулийн сурталчилгааны үеэр нэр дэвшигчдийн том том хөрөг бүхий самбаруудыг.
Анх хоёр гурван жилийн өмнөөс үзэгдэж эхлэх болсон реклам сурталчилгааны энэ хэлбэр одоо хэдийн өргөжин бүхэл бүтэн бизнес болжээ. Нэгэнт босгосон бол янз бүрийн нэмэлт зардал гарахгүй, арчилж тордоно гэхгүй энэ бизнес тогтмол орлогын эх үүсвэр болж байгаа болохоор хэн хүнгүй сонирхох нь аргагүй. Нэг удаагийн буюу жил байруулах ийм сурталчилгааны ханш гурван сая орчим байдаг бололтой. Гэхдээ энэ ханш байрлалаасаа хамаараад дээшилж доошлох нь мэдээж. Жишээлбэл, хотын төв, дөчин мянгатын орчимд бол тэнгэрт гараад явчихна. Гэхдээ тийм ч амар олдохгүй л дээ.
Бизнесийг амжилттай хийхэд чанартай, сайн бараа бүтээгдэхүүнээс гадна сайн реклам сурталчилгаа зайлшгүй хэрэгтэйг ойлгодог болсон өнөө үед компани, аж ахуйн нэгжүүд хаа сайгүй байрлах дээрх самбаруудад рекламаа байрлуулан бараа бүтээгдэхүүнээ сурталчилахыг эрхэмлэх болсон билээ. Тиймээс ч хотын төвийн байрлалд рекламаа байрлуулах сонирхол, реклам хийгчдийн эрэлт хэрэгцээтэй уялдан энэ чиглэлээр мэргэшсэн компани, аж ахуйн нэгжүүд ч бий болж. Гэхдээ муу нуухаар сайн илчил гэгчээр хэлэхэд, продакшн, студи, интертайнмэнт, агентлаг гэсэн тодотголтой дагнасан реклам хийдэг нөхдүүд гадныхныг дууриан, санаа аваад жинхэнэ хар практикаар үзэж тарж байгаа болохоор чанар ийм байхаас ч аргагүй. Уг нь сураг сонсох нь ээ манайд реклам хийдэг мэргэжлийн сургуулийг нь төгссөн мэргэжилтэн хуруу дарам цөөн байдаг бололтой. Монгол рекламны чанар сайн байдаггүй нь ч үүнтэй холбоотой байж мэднэ. Манайхан реклам гэхээр л учир утгагүй магтах эсвэл хэн нэгэн од гэгдсэн хүнээр хэдэн үг хэлүүлэх гэж ойлгох нь түгээмэл болсон юм шиг. Уг нь реклам гэдэг бол Кока-Кола компанийнхний хэлдгээр Хамгийн сайн хэлэгдсэн үнэн зүйл юм. Харин албан ёсны тодорхойлолт сөхвөл, АНУ-ын Калифорнийн Их сургуулийн Mass media Mass communication товхимолд реклам гэдэг нь мэдээллийг хүргэх харилцаа бөгөөд янз бүрийн мэдээллийн хэрэгслээр тодорхой бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ, санааны тухай мэдээлэн, ятгаж буй төлбөртэй үйл ажиллагаа хэмээн тодорхойлсон байх юм. Харин манайд мэдээлэх гэсэн утгаараа хэрэгжиж чадахгүй байгааг бүгд хүлээн зөвшөөрөх биз.
Реклам сурталчилгааг анх үүссэн тэр цаг үе буюу эртний Ромын үед гладиаторын тулааны зурагт зарлалыг өндөр газар байрлуулан олон түмэнд хүргэдэг байсан бол одоо хэлбэрийн хувьд янз бүр болж, сонин, сэтгүүл, радио, телевиз гээд хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд, хөдөлдөг хөдөлдөггүй, наадаг наадаггүй самбар талбайг бүрэн ашиглаж, улам цаашлаад интернэтээр өртөөлөн хүнд хүргэж болох бүхий л арга замаар реклам хийдэг болжээ. Үүнд бараг дутуу орхисон, нүх сув үлдээсэнгүй, бараг 100% ашиглаж байна гэхэд хилсдэхгүй болжээ. Жил бүр реклам, зар сурталчилгааны самбарт эргэлдэх капиталын хэмжээ нэмэгдэн дизайн, хүртээмжийн хувьд улам бүр төгөлдөржсөөр л.
Гэхдээ энэхүү хэлбэр онцлогтой, давуу болон сул талтай. Тухайлбал, сонины реклам нь олон хувь гардаг, утгыг нь ойлгож хүлээж авахад цаг хугацаа боломжийн, дэлгэрэнгүй хаяг, газрын зураг, тайлбар нийтэлж болдог, шаардлагатай үед засвар хийх боломжтой, хямд төсөр зэрэг давуу талтай бол нийтлэгдсэн материалыг тоохгүй байх нь их, цөөнгүй тохиолдолд чанаргүй текст, зураг гардаг, сонин унших завгүй, гүйлгэж хардаг болсон гэх мэт сул талтай байдаг. Харин телевизийн реклам үг үсэг, хөгжим, дүр зураг хосолсон, мартагдашгүй үйл хөдлөл дүр төрхийг бий болгох боломжтой, зав чөлөөгөөр хүмүүс үзэх дуртай, олон дахин үзэх боломжтой байдаг бол өндөр үнэтэй, хийхэд өндөр чадвар шаарддаг дутагдалтай байдаг байна. Түүнчлэн радио, шуудан, гудамжны зар сурталчилгаа, тээврийн реклам зэрэг нь цөм өөрийн эерэг сөрөг талтай байдаг ажээ.
Та бүхэн лав санаж байгаа байх. Телевизээр жаахан байж байгаад л… 150…, эсвэл Боролдой студийн хийсэн унтуулдаг, сэрээдэг, дуутай дуугүй, оосортой, оосоргүй… цагны реклам, АПУ-г САПУ-тай, Нямдоржийг Гүндалайтай, Ардчилсан намыг Хувьсгалт намтай… Наалдан падаар наана, салан пад байхгүй шүү гэсэн тексттэй түргэн хэллэг шиг реклам, жүжигчин Ж.Равдангийн хэлдэг радиогийн рекламууд, сонин дээрх АПУ, ВSB компаниудын реклам хэрэглэгч түмний нүд, чихэнд хэдийнэ хоногшсон билээ. Үүнээс үзэхэд реклам бараа бүтээгдэхүүнийг төдийгүй компанийн нэр хаягийг хүртэл цээжлүүлж байна. Энэ хэрээр олны танил болж, зах зээлд нэр хүнд нь өсөх жишээтэй. Рекламны үүрэг гэвэл товчхондоо ийм.
Гэтэл та бидэнд хамгийн ойрхон, хамгийн сайн мэддэг, бизнесийн энэ салбарт өнөөдөр хууль ямар байна? Зар сурталчилгааны тухай хууль, Компанийн тухай хууль амьдралд хэр хэрэгжиж байна гэдэг тун бүрхэг байна. Ядаж л энэ бизнест жилдээ хэдий хэмжээний мөнгө эргэлдэж байгааг бүдүүн тоймоор ч болов гаргасан судалгаа алга. Арга ч үгүй биз. Аж ахуйн нэгжийн зар сурталчилгаанд зардлаас татвар авч буй болохоор хэн гэнэн царайлж үнэнээ хэлэх вэ? Уг нь бидний жишээ авах дуртай Өрнөдөд, АНУ-д реклам зар сурталчилгааны салбарт өнөөдөр хэдэн зуун тэрбумаар хэмжигдэх доллар эргэлдэж, шинэ шинэ тэрбумтнууд төрөн гарсаар байна. Харин манайд эрхзүйн орчин төгс бүрдээгүй болохоор энэ тоо даанч өчүүхэн. Хууль гууль болдгийн алтан жишээ болсон Зар сурталчилгааны хууль-ийн хэрэгжилтийн асуудлыг эргэн харах цаг нь болсон санагдана.

/2005.02.25, Бизнес таймс /

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button