Жирийн уншигчид Элит-ээс хоцрохгүй

Уг номын сангийн талаар энэ ажлыг зохион байгуулах хороог ахлан ажиллах, ЭМШУИС-ийн багш Ц.Нямсүрэнтэй ярилцлаа.
-Элит номын сан хаана байгуулагдах бэ?
-Энэ номын сангийн тухай мэдээлэл олон нийтэд хүрсний дараа биднээс ингэж асуух хүн олширч байна. Бидний санаачилсан номын сан Улаанбаатар хотын хаа нэгтээ баригдах бус харин танай гэрт цогцлох юм гэдгийг уншигчдадаа хэлье. Манай байгууллага энэ удаад Элит номын сан-д байх ёстой номуудыг шилж, хэвлүүлэхийг зорьж байна.
-Ямар номыг Элитномын сан-д оруулж хэвлэх вэ?
-Өнөөдөр дэлхий дахинд хамгийн сайн киног юмуу, хамгийн сайн дууг Оскар, Алтан бөмбөрцөг, Канны кино наадмын юм уу, эсвэл Грим, МТҮ Awards-ын гэх мэт шагналуудаар тодруулдаг.
Тэгвэл шилдэг номыг ч гэсэн уүн шиг шалгаруулдаг юм байна. Тухайлбал
Nobel Prize,
National Book Award,
Вооker Prize,
Edgars Best Noүel Award,
Pulitzer Prize гэх мэтийн шагналыг нэрлэж болох юм. Үүнээс гадна
Ларри Макаффэригийн 20Th Сеntury’s Greatest Hits,
Фобос Интэртайнмэнтийн 100 Science Fiction Books You Just Haүe to Read,
Рандом хаус гэх мэт хэвлэлийн газруудаас уран зохиолын ба уран зохиолын бус гэсэн хоёр төрлөөр шалгаруулсан 100 Best Books 20Th Сеntury жагсаалт болон ВВС, New Үоrk Times, Times зэргээс тодруулсан The Big Read Top 100 Вооks гэсэн алдарт жагсаалтууд байдаг. Ийнхүү дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн 600 шахам номыг бид эхний ээлжинд сонгон аваад байна.
-Дээрх жагсаалтыг харахад ихэнх нь өрнө дахины ном байх нь ээ. Манай өөрийн орны зохиол бүтээлээс орох уу?
-Хэдийгээр дээрх жагсаалтуудыг барууны ертөнцөд гаргасан ч дотор нь дорно зугийн бүтээл нилээд байдаг. Түүнээс гадна бид энэ номын санд Монголынхоо сор болсон бүтээлийг тусгайд нь нэг төрөл болгон оруулахаар төлөв-лөсөн.
-Ер нь энэ номын сан төрөл, ангилалын хувьд ямар байх вэ?
-Номоо дэлхийн жишгээр уран зохиолын ба уран зохиолын бус гэсэн хоёр том хэсэгт ангилсан. Уран зохиолын бус ном нь дотроо байгаль ертөнц, түүх, шашин философи, улс төр социологи, психологи, эдийн засаг, монгол судлал, хувь хүний хөгжил гэсэн найман төрлийн номуудаас бүрдэнэ.
-Арай 600 гаруй номтой нүсэр номын сан хэвлэгдэх гэж байгаа юм биз дээ?
-Хараахан тиим биш ээ. Эхний ээлжинд дээрх 600 гаруй номоос уншигчид болон мэргэжлийн хүмүүсийн оролцоотойгоор дахин сонголт хийнэ. Бүх номоо төрөл салбараар нь ангилсан жагсаалтыг тухайн салбартаа тэргүүлж байгаа мэргэжилтэн, эрдэмтэн, багш нарт хүргүүлж, тэднээс саналыг нь асууна. Хамгийн өндөр санал авсан 250 номын талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр дамжуулан уншигчдадаа танилцуулна. Бидэнд тодорхой хэмжээний шалгуур бий. Аль болох хүний оюуны хэрэгцээг хангахуйц, уншууртай, мэдлэгийн суурь болж чадахуйц номыг сонгоно. Хүний сэтгэлгээнд голлох нөлөө үзүүлдэг ч уншихад төвэгтэй том зохиолууд сонгогдвол тэдгээрээс аль нэг чухал гэсэн хэсгииг нь түүвэрлэн цоморлиг байдлаар гаргана. Ийм турш-лага дэлхийд байдаг.
-Одоо бүгд л электрон хэлбэр рүү хошуурч байхад та нар номын сангаа хэвлэмэл байхаар сонгосны учир юу вэ?
-Хэдийгээр интернат нь тухайн хэрэгцээг хангах боловч түүгээр асар их мэдээлэл урсаж байгаа нь өөр олон бэрхшээлийг дагуулдаг. Интернэт дэх маш өргөн сонголтоос зөвийг нь сонгоно гэдэг хэцүү. Бас мэдээллийн багтаамж нь ихсэх тусам агуулга нь багасдаг зүй тогтол бий. Өнөөгийн нөхцөлд мэдээллийг мэдлэг болгон хөрвүүлэх, түүний агуулгыг зөв ухаарахад хувь хүний мэдлэгийн далайцаас гадна, хэлний боловсрол зайлшгүй шаардагддаг. Гэсэн ч хүн төрөлхтний туурвисан, туурвиж буй асар их ном зохиолоос шилж, сонгож унших хэрэгцээ хэнд ч байдаг.
-Элит номын сан бий болсноор юуг шийдэх вэ?
-Монголчууд нэг үеэ бодвол оюунлаг хэрэгцээндээ илүү анхаарах болжээ. Энэ дэвшилд бид бодит хувь нэмэр оруулъя гэж зорьсон юм. Үүний үр дүнд нийгмийн оюунлаг хэрэгцээ тодорхой хэмжээнд хангагдана. Нийгэм маань ч оюунлаг түвшингээрээ илүү дээд шатанд гарна гэдэгт итгэж байна. Ер нь манай номын сан хэвлэгдсэнээр элит монгол хүний мэдлэг боловеролын нэгэн том бааз суурь бий болох юм. Түүгээр ч зогеохгүй манай ард түмний хувьд оюунлаг үнэт өв бий болно гэдэгт найдаж байна.
-Хэвлэлтийн хувьд ямар онцлогтой байх вэ?
-Номуудаа нэгдсэн нэг загварт оруулж, өмнө дурдсан найман төрел дээр уран зохиолын номуудыг нэмээд нийт есөн төрлөөр гарах номоо тус бүрийг нь өнгөний кодоор ялгаж, цуврал болгон хэвлүүлж байгапгаараа шинэлэг.
Хэвлэлтийн хувьд дээд зэргийнх байх болно. Хатуу хавтастай, үнэт өв болгон хойч хойч үедээ уламжлуулахад гарын ая даахаар чанартай байна.
-Их л үнэтэй бүтэх ном юм байна даа?
-Ном яагаад үнэ цэнэтэй байж болохгүй гэж. Монголчууд бид эрхэм баян эрдэм ном гэж хэлэлцэхээс гадна ном судраа алт, үнэт эдлэлээр чимж эрхэм, нандин зүйл болгодог уламж-лалтай байсан. Энэ уламжлалыг орчин үежүүлж, орчин үеийн ололтонд тулгуурлан хэрэгжуүлж яагаад болохгүй гэж.
-Үйл ажиллагаагаа ямар байдлаар зохион байгуулах гэж байгаа вэ. Оюуны талбарын хүмүүс, албан байгууллагатай мэдээж хамтран ажиллана биз?
-Элит боловсрол сан өөрөө номыг орчуулах, хэвлэх эрхийг (соруright) авч оюуны бүтээлийн хувьд хуулиар зохицуулагдах хэм хэмжээг хангах болно. Бид дээр дурдсан салбар бүрээр орчуулагчдын бүхэл бүтэн баг бүрдүүлж ажиллана. Нэг баг ойролцоогоор арваад орчуулагчтай байна. Орчуулсны дараа хянан тохиолдуулах, хэвлэх гээд хамтран ажиллах нөхцлүүд мундахгүй бий. Энэ бүх боломж амь хүнээс авахуулаад албан байгуулага бүрт нээлттэй.
-Энэ ажлыг хэдий хугацаанд амжуулах бодолтой байгаа бэ?
-Бид энэ ажлыг хоёр жил гаруй хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа. Ганц байгууллагын хувьд нүсэр мэт санагдаж болох ч энэ ажлыг монголчууд бид хамтраад хийвэл хялбар байх болно. Түүнээс гадна бидэнтэй хамтарч ажиллахаа хэвлэл мэдээллийн зарим байгууллага, хувь хүн илэрхийлж дэмжиж эхэл-сэн. Энэ бүхэн бидэнд хүч нэмж байна.
Л.ЭНХ
(өдрийн сонин 2005-02-28 053)