Гончигоо хурдалж явна

Р.Гончигдоржийг намын даргаар сонгосон Үндэсний зөвлөл хорооны хурлыг хүчингүйд тооцсон Улсын дээд шүүхийн шийдвэрээс улбаалан М.Энхсайхан АН-ын даргын хувьд эрх, үүргээ баталгаажуулахаар 61-ийн бүлэгт багтагсадтай ганцаарчлан уулзаж эхэлжээ. Энэ уулзалтаас Гончигоо мөн л зугтаж, олдохгүй байгаа аж. АН-ынхан түүний араас арай л ТЕГ-ыг хөдөлгөхгүй тэвчиж байгаа юм байх. Харин Гончигоо утсаа салгаж, эсвэл ямар нэгэн шалтгаан тоочин намынхаа гишүүдтэй уулзахаа больжээ. Хэдий болтол ийнхүү зугтан, анчинд хөөгдсөн зээр шиг хурдалж гуйсээр байхыг хэлэхэд бэрх. Гэхдээ мань эр өөрийн бүлгийнхэнтэйгээ бол шөнө хагаслаад ч гэсэн хамтдаа байдаг гэх.

Б.ӨРНӨ
(өнөөдөр 2005-02-28 048)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button